АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа. Тэрбээр “Манай нөхрийн уушиг нь устсан, уушгины хатгаатай. Өчигдөр бие нь өвдөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт очиж үзүүлсэн. Тэгээд зүрхний бичлэг хийлгэж, коронавирусийн шинжилгээ өгсөн юм. Гэтэл 15:00 цагийн үед манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч, тусгаарласан Одоогоор эмнэлэгт эмчлүүлж байгаа. Би нөхрийнхөө ойрын хавьтал тул гэртээ хоёр хүүтэйгээ тусгаарлагдсан хэмээн ярьсан байна.
Зохиогч: cool
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хийгдэж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар хаяг шошгын зөрчилтэй 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татан авалт хийлгүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Тухайлбал, Жинмаяланг нэрийн бэлэн хоол, Бон о Бон нэрийн чихэр хаяг шошгын зөрчилтэй байсан тул худалдаанаас буцаан татуулж, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцсон байна.
Баатарсүрэнгийн Сарнай гэгч бүсгүй Б.Баасанцогтын хонгилын шүүгчдийн хохирогч болсон учир тэдэнд хариуцлага тооцож өгөхийг хүсч Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад шаардлага хүргүүлсэн билээ. Тэрээр “Шударга бус хонгилын шүүгч нар, тэдний зохион байгуулагч нараас болж миний аав, ээж 30 гаруй жил хөдөлмөрлөж олсон 8 тэрбум орчим төгрөгөөрөө хохироод байна. Аав, ээж хоёр маань 1998 оноос эхлэн бизнес эрхэлж, олон хүнд ажлын байр гаргаж, шударгаар татвараа төлж ажилласан. Гэтэл энэ бүх хөдөлмөрийг шударга ёс тогтоох ёстой хэдхэн хүн үгүй хийж, залилан мэхлэгч нар завшиж байгаад гомдолтой байна” хэмээж буй юм . Тодруулбал Б.Сарнай их хэмжээний мөнгөний залилангийн хэргээр 2019 оноос хойш шүүхэд гомдол…
Корона вирус мутацид орж халдвар авсан хүмүүс ямар ч шинж тэмдэггүйгээр халдвар тараагч болж байгаа мэдээллийг ДЭМБ-аас сэрэмжлүүлж байгаа. Гэтэл ийм үед Баасан тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгч Х.Баттулгын Оросын вакцины үйлдвэрийг Монголд байгуулах ажлыг дэмжин, хятад вакциныг эсэргүүцэх жагсаалыг саяхан зохион байгуулсан. Гэтэл Баасан гуай энэ үеэрээ ковидын халдвартай байснаа өөрөө мэдсэн ч юм уу, үгүй ч юм уу, ХУД-ийн МоАХ-ын 50 орчим партизануудтай уулзаж ойрын хавьтал үүсгэж эрсдэлд оруулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Баасан нөхрийн хамт ковидтой нь батлагдсан бөгөөд халдварыг өмнө нь тээсэн байсан эсвэл жагсаалын үеэр авсан эсэхийг эмч нар тандаж судалж эхэлжээ.
Аялагч, улстөрч, дуучин гэх зэрэг олон талын чадварлаг авьяастай Г.Ганхүүг танихгүй хүн байхгүй. Тэрбээр цахим хуудсандаа Буян Жагаа болон хөтлөгч, дуучин Д.Амартүвшин нартай уулзаж авахуулсан зургаа оруулсан нь “олныг баясгав”. Тэд хамтдаа авахуулсан зургаа “Азар, Базар, Тазар” гуравын зурагтай хамт оруулсан олон хүнд баясал бэлэглэжээ. Г.Ганхүү болон Б.Жаргалсайхан нар олон жил хамтдаа урлаг, бизнесийн салбарт зүтгэж буй бөгөөд тэдний тухай ном бичвэл олон сайхан түүх, дурсамж бичигдэх учиртай. Шөнийн гурван цагт утасдаж “Юу хийж байна. Хүрээд ир. Хоол идье” хэмээдэг хамтрагчаа Г.Ганхүү шоглосон нь энэ. Эрчүүдийн нөхөрлөл ийм сайхан.
Т.Дэлгэрмөрөн цахим хуудаснаа “Өдрийн мэнд хүргэе хайртай ах дүүс минь. Санасан бүхэн нь сэтгэгчилэн бүтэх болтугай хурай. Хайртай үрийнхээ хүслийг гүйцээж сэтгэлийнх нь гүнд байдаг мөрөөдлийг биелүүлэхээр Дээгий нь нэгэн ажлыг зохион байгуулах гэж байна.Тэр бол Зөөсийгийн хайртай /краш/ залуу үеийн төлөөлөл болсон дуучин АМ-С гэдэг залууг олж fan уулзалтыг нь зохион байгуулах явдал юм. Зөөсийгөө би зөндөө их зүйл дээр нь дэмждэг аавын хувьд энэ удаа үрдээ зориулж жинхэнэ охидын өдөр гэж юу байдгийг харуулах гэсэн юм. Тэрээр энэ залуу дуучинд үнэхээр хайртай юм билээ.Хэрэв би хайртай дуучинтай нь уулзуулж чадвал “та бол жинхэнэ сүпер аав” гэсэн болохоор…
“Ододтой бүжиглэе” шоуны Одууд амралтын орой болгон хэл ам дагуулж эхэллээ Дэлхийн хэмжээний шоу болох BBC телевизийн бүтээл “Dancing With The Stars”- “Ододтой бүжиглэе” шоу “MongolTV”-гээр гарч, үзэгч олныг байлдан дагуулж эхэлсэн билээ. Уг шоуг өмнө Монголд ТВ5 телевиз амжилттай зохион байгуулсан. Олны танил эрхмүүд мэргэжлийн бүжигчидтэй хослон бүжиглэдэг уг шоунд сагсанбөмбөгч Т.Санчир, Б.Баттөр буюу “Ангууч”, “Эмоци” продакшны залуу жүжигчин Т.Бадамжав, дуучин Ч.Уранхолбоо, жүжигчин Д.Ганцэцэг, дуучин Д.Намсрайноров, жүжигчин Ч.Ундрал, дуучин С.Эрдэнэцэцэг, модель, жүжигчин Ц.Аззаяа, загвар өмсөгч Э.Энхболд, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, Рэппэр Н.Цэцэнбилэг, дуучин Б.Маралжингоо нар оролцож байна. Уг шоу эхэлсэн цагаасаа асуудал дагуулсаар байна. Нэг хэсэг нь ТВ5-н шоуг булааж авлаа…
Монголын Ардчилсан холбооноос гуравдугаар сарын 19-нд “Монгол Улсын төлөө зүтгэе” уриатай жагсаал хийсэн билээ.. Тэгвэл уг жагсаалд оролцсон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан ковидын-19 халдвар авсан нь тогтоогдсон байна. Тиймээс УОК-оос уг жагссаалд оролцсон иргэдийг яаралтай шинжилгээ өгөхийг уриалжээ. Энэ жагсаалд Монголын Ардчилсан холбооны гишүүд, дэмжигчид сайн дурын үндсэн дээр оролцсон ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ҮАБЗ-ийн гишүүд болон УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргэх зорилготой Сүхбаатарын талбайд тайван байдлаар жагссан юм.
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсө н хэмээн Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт анхан шатны шүүхээ с 24-25 жилийн хорих я л оноосо н байдаг. Давж заалда х шатны шүү х мөн анхан шатны шүүхий н шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Уг хэрэ г одоо ч олны анхаарлыг татсан хэвээр. Өнөөдөр уг хэргээ р я л авсан Т.Чимгээгийн нөхөр нөхөр, ах, хүүхдийн хамтаар өлсгөлө н зарлахаа мэдэгдлээ. Тэгвэл өнөөдрийн УИХ-ын ээлжит чуулганаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэ н шүүсэ н гэдэг нь ил болсон байхад хэргий г шийдэж болохгүй юм уу? Хэдий болтол сонгуулийн шоу хийх юм бэ?…
Дэлхий нийтийг нөмөрсөн цар тахлын эсрэг хүн төрөлхтөн тэмцсээр 2 дахь жилтэйгээ нүүр тулаад байна. Эрүүл мэнд үү? Эдийн засаг уу? гэсэн хоёр туйлт ойлголтын дунд тэнцэврийг нь хадгалах гэж бүхий л улс гүрэн хичээж байна. Ганц КОВИД ч гэлтгүй үндэстний дархлаа, улс орон, нийгмийн аюулгүй байдалд эрсдэл үүссэн ямар ч нөхцөлд ЭВ НЭГДЭЛ гэсэн ганцхан зэвсгээр л ялж, тэсч, ард нь гарч байсан түүхтэй. Тиймдээ ч энэ КОВИД-ын том сорилтын дунд бид бие биенээ гэсэн сэтгэлтэй байх учиртай. Хэд хэдэн удаагийн хөл хорио, хязгаарлалтын дэглэмүүдээс шалтгаалан иргэдийн амьдрал улам бүр хүндэрсэн бөгөөд нэн яаралтай тусламж, дэмжлэг шаардлагатай иргэддээ төр…
