Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэр загвар зохион бүтээгч Д.Отгонжаргал нар 2008 онд танилцаж, гурван жил үерхэж байгаад ханилсан түүхтэй. Хүү, охины аав ээж болсон тэд Монголын үлгэр жишээ гэр бүлийн нэг юм. Э.Энхболд ододтой бүжиглэе шоунд орж буй. Түүний гэргий сошиалдаа хөгжилтэй зүйл нийтэлж олныг талцуулжээ. Тэрээр “Манай хүн чинь эмэгтэйчүүдийг өргөөд өргөөд л явчихдаг шүү. Орой нь хөл өвдлөө гээд орж ирээд би ч массаж энэ тэр хийж өгөөд л халамжлаал ингээд байхлаар хөл ч өвдөнө ядрана ч байлгүй дээ. Их л жаргалтай байнашдээ бүүр хамгийн өндөр өргөжээ кккк за за шинэхэн хосууддаа амжилт хүсье ээ” гэжээ.
Зохиогч: cool
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн төрийн албан шалгалт өгөлгүйгээр өнгөрсөн нэгдүгээр сарын дундуур дээрх албанд томилогджээ. ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга Б.Энхмөрөн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөх хүсэлтээ өгчээ. Энэ талаар ЭМДЕГ-аас тодруулахад тэрбээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгсөн гэдгийг мэдээлсэн байна.
Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм. -“Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь…
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Нийслэлийн Засаг даргын зүгээс Монгол Улс, Азийн хөгжлийн банкны түншлэлийн 30 жилийн ой тохиож буйг цохон тэмдэглэж, сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийслэл хотын хөгжилд чухал хувь нэмэр оруулж ажилласанд талархал илэрхийллээ. Мөн цаашдын 30 жилд нийслэлд тулгамдаад буй хөгжлийн томоохон сорилтуудыг даван туулахад хамтран ажиллахыг хүссэн юм. Мөн уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны 2021-2024 онд Монгол Улстай хэрэгжүүлэх стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжих боломжит төслүүдийн талаар санал солилцов. Тодруулбал, Улаанбаатар хотын хувьд нэн яаралтай шийдвэрлэх…
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээний талаар хэлэлцжээ. ЗГХМОНХГ-ын өгсөн мэдээллээр улсын хэмжээнд 233,000 орчим иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авсан байна. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар: 11 зочид буудалд 932 Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300 Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200 Яармаг дахь спортын ордонд 400 Бөхийн өргөөнд 100 ор тус, тус дэлгэхээр бэлдэж байгаа аж.
Монгол улсын засгийн газар болон Бүгд найрамдах Беларусь улсын засгийн газар хооронд 2019 оны 04-р сарын 19-ний өдөр байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд тус зээлийн санхүүжилтээр Монгол улсын Засгийн газрын 2020 оны 131-р тогтоолоо “МАЗ-ын авто засвар, арчлалтын 42 ширхэг машин механизм нийлүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд Беларусь Улсын “МАЗ” Хамтарсан хувьцаат компанийн үйлдвэрлэн гаргаж байгаа авто замын нүхэн засварын битум эмульсийн технологид суурилсан автомашин 21 ширхэг, хосолмол ажиллагаатай тусгай зориулалтын тоноглол бүхий автомашин 21 ширхэг нийт 3,3 сая еврогийн өртөг бүхий 42 ширхэг машин, механизм тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авч Олон улс, улсын чанартай авто замын засвар…
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабын орон зайн дүн шинжилгээний бүлгээс энэ сарын 7-ноос хойш батлагдсан “Ковид-19” халдварын 1824 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолсон байна. Тус бүлгийн коронавируст халдварын тархалтын идэвхжилтийн тооцооллоор доорх 48 хорооны нутаг дэвсгэрт халдварын төв голомт үүсэж, халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Үүнд: Чингэлтэй дүүргийн 6, 14 Сүхбаатар дүүргийн 1, 2, 9, 10, 15 Баянзүрх дүүргийн 5, 6, 7, 14 ,16, 18, 25, 26, 27 Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 15, 16, 18, 21 Баянгол дүүргийн 2, 3, 4, 5, 8, 12, 13, 14,…
Монгол Улсад шинэ цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Баярынх нь өдөр буюу энэ сарын 18-нд зэвсэгт хүчний 186 дугаар ангийн харуулаар ажилладаг иргэн өндрөөс унаж амиа алдсан. Үүнээс өмнө Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч мөн ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Энэ мэтээр харамсалтай явдал шил даран гарч буй нь сахилга хариуцлага, ёс зүй алдагдсанаас үүдэлтэй хэмээн офицер, ахлагч нар сануулсаар л байдаг юм. Хэдхэн хоногийн өмнө ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг төрлийн цэргийн командлал, зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага болон дунд офицеруудад цэргийн алба, сахилга хариуцлага, дэг журам,…
Загвар өмсөгч Ч.Уранбилэг 2010 онд “Топ модель өргөмжлөл хүртэж байжээ. Тэрбээр “Дорнын тэргүүн мисс, “Шилдэг фото мисс гээд гоо сайхны наадмуудад чамгүй амжилттай оролцож байсан. Загварын тайзнаа энхрий ялдам харагддаг Ч.Уранбилэг өдгөө барилгын компани удирддаг сурагтай. Спортоор хичээллэх дуртай, гольф тоглох, хурдан морины хоббитой гээд нэлээд эршүүд зантай, дайчин бүсгүй хэмээн ойр дотных нь үнэлдэг аж. Тэрээр хаана ч явсан брэндлэг гэдгээрээ алдартай.Тогоо шиг том гэдэстэй болсон ч стильэ алдахгүй явна.
Драмын театрын урдаа барьдаг уран бүтээлчдын нэг болох УДЭТ-ийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар буюу Пара. Тэрбээр өнөр бүлийн эзэн гэдгийг олон нийт андахгүй. Тэрбээр эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Тодруулбал хосууд дөрвөн хүү хоёр охинтой бөгөөд хамгийн том нь 21 настай залуу болсон. Монголын үлгэр жишээ энэхүү гэр бүлийн нэг тулгуур багана болох эхнэрийг Л.Гантуяа гэдэг бөгөөд “Алдарт эхийн одонтой ээжүүд” болон “Super mom” группийн админ юм. Н.Наранбаатарын гэрийг гийгүүлж, зургаан хүүхдийн ээж болсон Л.Гантуяагийн зургуудаас хүргэж байна.
