Хошин урлагийн ууган продакшнуудын нэг “Шинэ үе” продакшны ахлагч МУГЖ Н.Ариунболд буюу Бооёог бид бүгд андахгүй мэднэ. Ард түмэндээ үргэлж баяр баясгаланг бэлэглэдэг эрхэм жүжигчин таван гүнжтэй. Бооёо дөрвөн охинтой бөгөөд хамгийн том гүнж нь түүний үзэсгэлэнт гэргий Ганцэцэг юм. Хоёр том охидтойгоо үе тэнгийн мэт харагддаг Ганцэцэг сайн ээж төдийгүй сайн хань хэмээн магтагддаг. Дөрвөн хүүхдийн ээж болсон ч үргэлж гоё сайхнаараа, үзэсгэлэнтэйгээрээ байдаг түүнийг “том гүнж” хэмээн өхөөрдөхөд буруу юу гэж.
Зохиогч: cool
Монголын хамгийн шилдэг гитарчин гэгддэг эрхэм бол Өөжгий буюу Д.Өлзий-Орших юм. Тэрээр чадварлаг гитарчин төдийгүй авьяаслаг хөгжмийн зохиолч юм. Тэрээр “Хайрын бурхан”, “Чи над шиг дурлаж чадах уу”, Чи минийх” зэрэг олон хит уран бүтээлүүдийн хөгжмийг зохиосон байдаг. Никитон хамтлагаар овоглогддог түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна.
Домогт Харанга хамтлагийн амин сүнс нь дуучин, гитарчин, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат буюу Чука юм. Ц.Чулуунбат Харанга хамтлагийн олон хит дуунуудыг зохиосон бөгөөд, жишээ дурдвал “Үгүйлэн санана” (төрийн шагналт бүтээл), “Дөрвөн улирал”, “Замд гаръя” зэрэг юм. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат өнөөдөр 64 насыг зооглолоо. Төрсөн өдрийн мэнд хүргэе.
Загвар өмсөгч Амбер Хеард Валентинаар найзтайгаа хамт хаашаа ч юм ниссэн байна. Тэрбээр энэ өдөр Лос-Анжелелс хотын нисэх онгоцны буудалд найз Бианка Баттигийн хамт папарацийн дуранд өртсөн юм. Түүний энэ өдрийн гоёлыг хамтдаа харцгаая.
Жүжигчин Натали Портман охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэх гээд завгүй байхдаа папарцид өртжээ. Түүний охин өдгөө гурван нас хүрч байгаа бөгөөд нөхөр Бенжамин Миллфиедын хамт бэлтгэл ажил хийж байх өдрийн гэрэл зургуудаас хүргэж байна.
Тав хоног үргэлжилсэн “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд нийт 200 мянга гаруй хүнээс шинжилгээ авснаас 26 хүнд коронавирус илэрчээ. 26 хүнийг байршлаар нь тодорхойлбол: БГД-ийн 3, 12, 25 БЗД-ийн 26 СБД 18 СХД 7, 39 ХУД 2, 4 ЧД 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдсэн. Халдвар батлагдсан тохиолдол болон батлагдсан тохиолдлын хавьтлуудаас илэрч байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Бид мартамхай. Сул талыг маань хууль хяналтынхан, худал хуурмагууд андахгүй. Ямар ч хэргийг мартагнах хооронд нь замхаруулна. Өнгөрсөн жилийн өдийд АТГ-аас Эрүүгийн хэргээр шалгагдаж байсан МУГЖ дуучин Т.Баясгалангийн “Санах тусам” концертод өнөөдөр бүгдээрээ уярчихсан. Юун нөгөө Эрүүгийн хэрэг санаж байгаа ч юм алга. Уг нь дуучин маань “Санах тусам” хэмээн дэлгэц эзэгнэхээсээ өмнө “Шалгах тусам” хэрэг нь юу болсноо эхлээд олон нийтэд тайлбарлах ёстой байлаа. Ёс зүйтэй, ухамсарт нийгэмд иргэд нь үүнийг шаардах ёстой. Гэтэл мань хүн Монголд дуучин болж төрснийх ” Урлагийн өргөө” барина гэчихсэн ээлжит үлгэрээ яриад дуулж байна . Бид хууль бус, авлигал хээл хахуулиар нийтийн эрх…
Монголын нөхцөлд олдоц сайтай материалуудаар кето хоол хийх жорыг бид хүргэж байгаа билээ. Энэ удаад бид цэцэгт байцаа, өндөгний салатны жорыг хүргэж байна. Орц • Цэцэгт байцаа • Бэкон буюу гахайн мах /6-8 хэрчим/ • Чанасан өндөг /4 ширхэг/ • Зүссэн алмонд самар • Ногоон сонгино • Майноз / vegan optional гэсэн бичигтэйг аваарай/ • Оливын тос • Нимбэгний шүүс /амны 2 халбага/ • Алимны цуу /амны 2 халбага/ • Далайн давс болон хар перец Юуны өмнө ус буцалгаж цэцэгт байцаагаа 5-6 минут чанаж болгоод шүүж авна. Шүүж авсан цэцэгт байцаан дээрээ ногоон сонгино, шарж болгосон гахайн мах, чанасан өндөгөө…
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүдтэй уулзах үеэрээ тэрбээр “Вакцины хамгийн анхны тунг Ерөнхий сайд миний бие тариулж, нийт иргэддээ уриална” гэж хэлсэн юм. Ерөнхий сайд вакциныг хэр хурдан оруулж ирэх асуудлыг шийдвэрлэнэ, төдий чинээ вакцинжуулах ажлыг хурдан эхэлж, бид энгийн амьдралдаа орох боломжтой гэв.
Сэрэмжлүүлэг: Сар шинийн баярын өдрүүдэд 11 хүн угаартаж, 3 хүн гэртэйгээ шатаж нас барлаа Нийслэлд сайжруулсан түлш хэрэглэж байгаатай холбоотойгоор утаа багассан. Харин уг түлшийг хэрэглэж байгаагаас болж угаартсан иргэдийн тоо буурахгүй байна. Тухайлбал сар шинийн баярын өдрүүдээр гэртээ 11 хүн угаартсан бөгөөд уг 11 хүнээс гадна нэг гэр бүлийн гурван хүн гэртэйгээ шатас нас барсан байна. Шинийн нэгэнд буюу 2021-02-12-ны өдөр таван хүн угаартсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11-р хороонд оршин суух 39 настай Б.Г гэртээ ганцаацаараа байхдаа угаартсан байна. Угаартах үед угаар мэдрэгч ажиллаж дохио өгсөн тул эмнэлгийн тусламж авч чадсан байна. Мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд оршин суух 65 настай Б.Т, 40 настай Н.Н, 13 настай Б.Т, 10 настай С.Б нар гэртээ угаартсан. Уг айл…