Зохиогч: cool

Аварга шувуутай анхны цагаан сар Бараг л миний анхны ой дурсамжуудын маань нэг дээ, тэр нэг аварга бараан шувуутай анхны Цагаан сар маань… Тэр жилийн цагааныг манайх Мөрөнгийн өвөлжөөнд угтжээ. Мөрөн гэдэг нь Хантайширийн нурууны өвөрт байх хөх өтөг нь нурсан өвөлжөөсөн. Бага зэрэг налуудуу, гэрээс гарахаар тэр нурсан их өтгөнд нь аацагнаад явж чаддаггүй, хажуу айл хүртлээ нэлээд юм болдог байсан гэхээр би их л бага байсан шиг байгаа юм. 4 ой хүрээгүй л байж. Өмнүүрээ өргөн хөх сайртай. Доошоо оройг нь тэгшилчихсэн юм шиг намхан саараг дэнжийг зүсэн урсана. Урд талынхыг нь Булгийн, хойт талынхыг нь Мээтүүгийн дэнж…

Цааш унших

У.Хүрэлсүх цахим хуудаснаа ”Сайн байна уу намайг Хүрэлсүх гэдэг. Өөртэй чинь танилцъя” гэхэд нь “Танихгүй хүнтэй ярихгүй” гэж хариулж байсан гэдэг. Хамгийн анх утсаар тэдний хооронд ийм яриа өрнөж байжээ. Төдийгөөс өдий хүртэл ханилж, биенээ хайрлаж яваа бүх хосуудад гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе” хэмээжээ. У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгтэйгээ оюутан ахуй цагтаа танилцсан гэдэг. Түүний гэргий багш мэргэжилтэй, төлөв даруу эмэгтэй байдаг

Цааш унших

250 хэлээр БИ ЧАМД ХАЙРТАЙ гэж бичсэн “Хайрын хана” Өнөөдөр гэгээн хайрын билгэдэл болсон Валентины өдөр. Энэ гайхалтай өдөр Францын нийслэл Парис хотноо орших 250 хэлээр 311 удаа Би чамд хайртай гэдгийг бичсэн хана байдгийг онцолж байна. Frederic Baron гэх хүний санаачлагаар уран зураач Клэйр Кито бүтээж, Эниэлл Булогнег ханын зураг чулууны мэргэжилтнээр ажиллаж 40 м2 бүхий энэхүү хана 2000 онд нээлтээ хийж байсан түүхтэй. 21х29.7 см хэмжээтэй пааландсан 612 хавтангаар Дэлхийн бүх хэлээр “БИ ЧАМД ХАЙРТАЙ” гэх энэ ханын бүтэн нэрийг “Le mur des je t’aime” гэдэг.

Цааш унших

“Мааз” хамтлагийн дуучин Тагтаа буюу Р.Сүхболдыг хөгжилтэй төрх, эвлэгхэн хоолойгоор нь залуучууд андахгүй. Чамгүй дуучинаас гадна чадварлаг жүжигчнээ батлаж “Нийслэл хүүхэн” кинонд дүр бүтээснийг хагас сайн өдөр бүр үзэгч түмэнд хүрч байгаа билээ. Түүний бүтээсэн бүтэлгүй, хөгжилтэй хөдөөний залуугийн дүрийг бүтээж үзэгчдэд инээд хөөр, баяр баяслыг авчирч байна. Жүжигчин Р.Сүхболдын хөөрхөн гэргийг Т.Алтанзул гэдэг. Тэд нэг хүүхэдтэй залуу гэр бүл. Хөгжилтэй ааш зангаараа найзууд дундаа хүндлэгддэг Тагтаа, хөөрхөн гэргийгээрээ хаа ч явсан гоёх дуртай гэнэ шүү.

Цааш унших

37-р точка” киноны Тулгатын дүрээр олонд танигдаад байгаа залуу жүжигчин Р.Отгонбаяр охидын харааг булаах болсон. Тэрээр мэргэжил нэгт бүсгүй Б.Гэрэлээтэй амьдралаа эхлүүлсэн ба тэд нэг охинтой. Авъяаслаг, үлгэр жишээ хосуудын нэг байсан тэд саяхан хоёр тийш болж хамт авахуулсан зургаа устгаж хамтын амьдралаа дуусгаж байгаагаа мэдэгдсэн ч албан ёсоор тайлбар хийгээгүй. Жүжигчин Р.Отгонбаяр “Нийслэл хүүхэн” киноны гол дүрд тоглох хугацаандаа жүжигчин Б.Мишээлтэй жиг ургуулж саллаа хэмээн бор шувуу олны дунд ниссэн. Харин үүнийг түүний гэргий асан Б.Гэрэлээ батлав. Тэрээр “Мишээлийг юу гэж боддог вэ” гэсэн хүний асуултанд “Би олон Мишээл танина гэхдээ бүгдэд нь дургүй” гэж хариулжээ. Үүнээс илүү тайлбар…

Цааш унших

Монголын кино урлагт оройхон орж ирж ширүүхэн дайрч өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэсэн шижигнэсэн залуусын нэгдлийг “Фантастик продакшн” гэдэгтэй маргах хүн үгүй. Тэдний бүтээл бүхэн залуусыг байлдан дагуулдаг гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож Фантастикийн залуучууд халамжит хань, хайртай гэргий нартаа баярын мэнд хүргэн хайраа илчлэв. Харин найруулагч Б.Тамир ганцаархнаа. Анхны амьдралаа жүжигчин Г.Золзаяатай эхлүүлж хөөрхөн охинтой болсон ч төд удалгүй хоёр тийш болцгоосон. Түүний дараа ганц хоёроор тогтохгүй жүжигчин бүсгүйчүүдтэй нэр холбогдсон тэрээр “атман” болоод ч тэрүү ганц бие хэвээрээ л. Тэрээр гэр бүл зохиохоос илүү зүгээр л үерхэх, нэр холбогдох дуртай гэмээр. Хөөрхий Б.Тамир ганцаархнаа. Харин…

Цааш унших

Хүнд овоглогддог олон нэр алдарр байх ч. Эцгийн нэрээр овоглогдох нь хамгийн эрхэм. Эцгийн нэрнээс илүү ажил мэргэжлээрээ овоглогддог эрхэмүүдийн нэг бол “Анир” студийн захирал, СТА, “Увертюра” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг юм. Монголын ард түмнийг олон сайхан уран бүтээлээрээ сэтгэлийн цэнгэл эдлүүлж, уран бүтээлчдийн хувьд “найдвартай ар тал” хэмээн хэлэгддэг түүний нарт хорвоод мэндэлсэн өдөр тохиож байна. Тэрээр чанартай уран бүтээл туурвиж, урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа эрхэм билээ.

Цааш унших

Монголын поп дива, МУГЖ Ж.Алтанцэцэг гэгээн хайрын баярын өдрөөр хайрын түүхээ хуваалцав. Тэрээр “нөхөр бид 2 нас чацуу 22 настай хонгор зүстэй 2 оюутан анх танилцсан..тэгээд л наалдан пад одоог хүртэл хамтдаа..анх 1 өрөө хөлсний байранд их хөөрхөн амьдарч амьдралаа эхлүүлж билээ.манайд оюутан охин дүү маань байдаг 3-уулаа ор байхгүй болохоор нэг өргөн гудас хаяад би дунд нь дүү нөхөр 2 хажууд ханандаа 1 зурагтай бас ч болоогүй систем хөгжимтэй айл байлаа..нэг удаа нөхрийн маань эгч манайд ирээд би босоод цай цүй болж байсан чинь нөхрийн унтаж байгаа өрөө рүү харснаа Хүүе ээ та 3 хамт унтдаг юм уу яанаа…

Цааш унших

“Voice of Mongolia” шоуны олны анхаарлыг татаж, хүндэтгэлийг хүлээсэн оролцогчид бол уртын дуучин Э.Дашням, дуурийн дуучин Г.Дашчанрав нар байсан. Дасгалжуулагч “Хурд” хамтлагийн Д.Отгонбаяр нэгтгэн шинэ уран бүтээлүүдийг гарган хамтарсан цомгийн ажилд шуурхайлан оржээ. Өөр өөрийн онцлог, авьяасаа нэгтгэн сэтгэл зүрхээ шингээн гаргасан шинэ цомгоо Хоёр Даш тун удахгүй олны сонорт хүргэх сурагтай.

Цааш унших

Covid-19 халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна. 2021 оны хоёрдугаар сарын 14-ны 11:00 цагийн байдлаар манай улсад бүртгэгдсэн Covid-19 халдварын тоо 58-аар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 2351 боллоо гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Өчигдөр 29 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж буй “нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд эхний гурван өдрийн байдлаар, нийтдээ 109.068 хүнээс шинжилгээ авснаас нийт зургаа хүнээс халдвар илэрчээ.

Цааш унших