Зохиогч: cool

2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16.610 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 27, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989, ойрын хавьтал 4534 дам хавьтал 24.511 хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Цааш унших

Прокурорын байгууллага ТАГНУУЛЫН атганд “орж”, “ялтнуудын” оргонох газар “болжээ” Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга Донровын Цогтбаатар гэж цуутай нэгэн байлаа. Байлаа гэдгийн учир нь одоо тэр тагнуулч бус харин прокурорын байгууллагын тэргүүн түшмэл болсон. Түүний тагнуулчаас прокурорын байгууллагад шургалсан зам уртаас урт, тэр хэрээрээ хар түүх арвинтай. Өнгөрснийг нэхэн сануулбаас, хурандаа Донровын Цогтбаатарыг төрийн нууц задруулсан, бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхээс 2014 оны аравдугаар сарын 24-нд 5 жил хорих ял шийтгэсэн байдаг. Үүний дараахан АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Хурцыг гүтгэсэн хэрэгт буруутгагдаж, 3 сар 1 хоногоор шийтгүүлэх ял эдлэхээр болсон ч хоёр сарын дараа болсон давж заалдах шатны шүүхийн магадлалаар уг…

Цааш унших

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр/2021.02.03/ НӨАТ-ын сугалааны талаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.БАТ-ЭРДЭНЭ: -НӨАТ-ын сугалааны IT ажилтан 36 удаа азтан болсон гэх мэдээ гарсан. Тиймээс бид шалгалт хийлээ. Нэгдүгээрт, сугалааны бөмбөгийг гаргаж ирж буй төхөөрөмжид зөрчил илрээгүй. Хоёрдугаарт, гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн газрын өмнө ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа 47 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа нийтдээ 3,838,000 гаруй сая төгрөг хожжээ. Хамгийн дээд талдаа нэг ажилчин нийлбэр дүнгээр 310 мянган төгрөг хожсон байна. Тэдний гэр бүлийн хамаарлын хүмүүс дунд зөвхөн нэг тохиолдолд 40 сая төгрөг хожсон байна. Цаашдаа сугалааны машиныг дурын хүн ашиглахгүйгээр…

Цааш унших

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сүүлийн 24 цагт 14,897 хүнд шинжилгээ хийж халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 27 тохиолдол бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүсийн давтан, сүүлийн батлагдсан тохиолдлын хавьтлуудын эхний шинжилгээнд халдвар илэрсэн. Сүүлийн 24 цагт 21 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,859 болсон бол үүнээс 1,392 тохиолдол эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 454 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 76, хөнгөн 376 байна.

Цааш унших

Манай ХҮҮК, ЕӨК хоёр З0 гэр бүлтэй тэмцэнэ гээгүй бил үү! Тэмцэх байтугай тэдний залгамжлагчдыг толгой дээр минь залчихлаа!!! .. Монголын нийт ард түмний өмч болох орд газруудыг луйвардаж, гадна дотныхонтой нийлж цөлмөсөн гэмт бүлэглэлийн амьдрал, ахуй Монголчуудаас хол тасарсан. Нийт ард түмний тэгш боломжийг хулгайлсан мөнгөөрөө хүүхдүүдээ гадаадад сургаж, гадаадад үнэтэй газар эдлэн худалдаж авч, мөнгөө оффшорт нуужээ. Харин сорж мөлжиж уурхай нь Монголд учраас эндээ амьдрахдаа өөрсдөдөө зориулсан тансаг зочид буудал, ресторан, амралтын газрыг ч байгуулжээ. Тэнд нь жирийн хүн орох боломжгүй учир өөрсдийн ХҮРЭЭЛЭЛ бий болгоно. Тэр хүрээндээ хүүхдүүд нь хоорондоо эхнэр, нөхөр, найз нөхөд, ажил хэргийн…

Цааш унших

Гэрэлтмаа гутлын дэлгүүрийн эзэн болох Гэрэтмаа. Тэрээр Сошиал орчинг ашиглаж лайв хийн өөрийн маркетингаа хийдэг юм. Өнөөдөр цахим хуудаснаа “2020 оны Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүрийн Шилдэг долоон ажилтан, тус тус тав таван сая төгрөг Монгол улсын баялаг, Монгол хүн. Алт нүүрс, эрх мэдэл, албан тушаал, барилга байшин биш. Хамгийн сайн хөрөнгө оруулалт хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт. Тэд зогсолтгүй хөдөлмөрлөсөн бол шагнал урамшуулал хүртэх нь зүй ёсны хэрэг. Миний хийсэн хамгийн зөв хөрөнгө оруулалт зурган дээр байгаа долоон эмэгтэй. Амжилт хүсье охидоо.” хэмээжээ.

Цааш унших

Налайх дүүргийн Шуурхай Штабаас коронавирусийн халдварын батлагдсан хоёр тохиолдлын талаар мэдээлэл өглөө. “Налайх дүүрэгт Ковид-19 коронавирусийн хоёр тохиолдол гарч батлагдсан гэдгийг өнөөдөр 13:11 цагт авч дүүргийн Онцгой комисс шуурхай хуралдан, тандалтын баг гарган шинжилгээ бүрдүүлэн 16:30 цагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудыг ХӨСҮТ-д тусгаарлан гэрийнхнийг БЗД дэх буудалд тусгаарлалаа. Одоогийн байдлаар НЭМТ-ийн 4 тандалтын баг ажиллаж ойрын 7, дам 63, ойролцоо 4 гудамжны 70 орчим айлын шинжилгээг авч ХӨСҮТ-д илгээхээр бэлдэж байна. Мөн үйлчлүүлсэн газар нь тодорхой гарсан тул одоогоор 1 гудамж, 1 орц, 2 худалдааны төв, 1 албан байгууллагад тодорхой хугацаагаар хэсэгчилсэн хорио тогтоогоод цагдаагийн болон онцгой байдлын албан хаагчдын…

Цааш унших

Дуучин Т.Ариунаа цахим хуудаснаа “Нэг л амьдарна шүү дээ” юу? Таны хувьд үнэт зүйл гэж юу болох, юу үнэ цэнэтэй вэ, юуны тулд амьдарч байна вэ гэдгээ бодож тунгаадаг уу? Энэ хорвоод мөнгөөр худалдаж авч болдоггүй үнэт зүйлс гэж байдаг. Гэр бүл, үр хүүхэд,хайр, амар амгалан, баяр хөөр, сайхан сэтгэл, нинжин сэтгэл, өөртөө итгэх итгэл, энэрэл нийгүүсэл гээд л… Энэ бүхэн бол бидний үнэт зүйл бөгөөд бидний ХҮН гэх илэрхийлэл юм. Одоо харин гол сэдэв рүүгээ оръё. Учир юу вэ? гэвэл, ӨНӨӨДӨР миний хамгийн үнэ цэнэтэй хүн болох ханийн минь мэндэлсэн өдөр. Миний хань Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод Гүнгэрэгжавийн…

Цааш унших

С.Эрдэнэцогт найз бүсгүй Г.Ганчимэгийн хамт инстгарам хуудаснаа тайлбар хийсэн байна. Найз бүсгүй болох эмэгтэй 2 хоногийн өмнө цахимд “Эр бяраа эмэгтэй хүнд гаргаж удаа дараа зодож, өөрөөс нь бусад бүх хүмүүс муу муухай юм шиг үгийн муугаар муулж хов базаж сэтгэлээ сэргээдэг, эрийн шинж нь харьсан архидалт мансууралт, худал, хууралт, мэхлэлт, хараал ерөөлд живсэн би гээр өвчилж сайн сайхан хүний дүр эсгэн тархи угаагч, бөөгөөрөө сүрдүүлж заналхийлж явдаг хүн холхон л яваарай хүсэх юм энэ л байна.Намайг live хийж олон нийтэд гутаан доромжилдог би яагаад бодит үнэнг хэлж болохгүй гэж миний үгэнд ганц ч худал үг байхгүй ээ!!!” гэсэн юм.…

Цааш унших

Дахин хариуцлага нэхье Өргөө амаржих газрын дарга ажлаа хийсээр байна Харанхуй шөнө дөнгөж төрсөн эхийг нярай хүүхэдтэй нь тээвэрлэхдээ хүнлэг бус, сэтгэлгүй хандсан гэх шалтгаанаар У.Хүрэлсүхийн засгийн газар огцорч, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга  болон ХӨСҮТ-ийн дарга нар суудлаасаа “мултарсан”. Харин тэдэнтэй хамт хариуцлага хүлээх байсан Өргөө амаржих газрын Г.Баясгалан ажлаа өгөхгүй байсаар байна. Хэдийгээр түүнд хариуцлага тооцох нь тодорхой болсон ч “нохой” санаа гаргаж, ажилтайгаа байх хугацаагаа сунгахын тулд халдвартай эхийг Өргөө амаржих газартаа төрүүлсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Өргөө амаржих газарт хийсвэр хагалгаагаар төрсөн эх нь Казахстан улсын иргэн БЗД-ийн оршин суугч ажээ. Харьяаллаараа бол тус эх нь Амгалан амаржих газарт төрөх байсан ч Өргөө амаржих газарт хийсвэр…

Цааш унших