Монголын дэлгэцийн урлаг, тэр дундаа телевизийн нэвтрүүлэгч хэмээх “мест”-ийг тодорхой стандарттай болгож өгсөн сайхан бүсгүйчүүд байдаг. Түүний дундаас сайхан царай,бие хаагаараа ялгардаг ижилхэн гэхдээ эгч дүүс шиг ижилхэн 2 бүсгүй бий. Ч.Ичинхорлоо,Д.Одзаяа нар МҮОНТ-ын нүүр царай болсон чадварлаг нэвтрүүлэгчид юмаа. Тэд хамтдаа Битүүний орой нэг гоё сонирхолтой контент хүргэхээр шөнийн 2 өнгөртөл ажиллаж байна. Ээж охин уу, эгч дүү юу гэж андуурагдсаар 10 жил болжээ.
Зохиогч: cool
Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм. Түүний хувьд жүжигчин С.Тэмүүжинтэй амьдралаа холбон өдгөө гурав хүүхдээ өлгийдөн аваад буй. Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ. Т.Амина охины төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн ХӨТС эрхэлсэн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт халдварын 18 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс нэг нь эрүүл мэндийн ажилтан бол 17 нь дотоодын халдвар байна. Ингэснээр дотоодын халдварын тоо 1,323 боллоо. Сүүлийн 24 цагт 13 хүн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,832 болсон бол үүнээс 1,358 хүн эдгэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 448 хүн эмчлэгдэж байгаа. Харин нас барсан 4 хүн байна” гэв. Бид дэлгэрэнгүй мэдээллийг эргэж мэдээлнэ.
Сар болгон таны цалингийн 1/3 буюу 1 сая төгрөгний цалинтай хүнээс 300,000 төгрөгийг төр татдаг байх нь. Та 25 настай эрэгтэй хүн бол 35-40 жил тогтмол энэ мөнгийг суутгуулна аа гэсэн үг. Нийлбэр дүнгээрээ 144,000,000 төгрөг. Банкны хадгаламжны хүүгээр бодвол бараг 500.0 сая төгрөг. Монгол эрэгтэй хүний дундаж насыг 66 гэж үзэхэд 65-н насандаа тэтгэвэрт гараад 1 жилийн дараа талийгаад өгнө. Тэгвэл 30, 40 жил хуримтлуулсан мөнгө улсын орлого болж, түүгээр дарга нар гадаад дотоодод зугаалах нь байна. Хэрвээ та 65 хүрэлгүй нас барсан бол мөн адил улсын орлого. Мөнгөний хэрэгцээ гарвал та өөрийнхөө мөнгөнд гар хүрэх эрхгүй. Банкнаас өндөр…
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвар илрүүлэх, тандалт хийх шинжилгээнд 16.610 хүн хамрагдсан байна. Байнгын үйл ажиллагаатай шинжилгээний төв 27, мөн халдварын илрүүлэг, тандалт хийх явуулын 13 багт нийт 441 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллалаа. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд нийт 711.924 хүнийг шинжилгээнд хамруулснаас 639.013 хүнд ПГУ /PCR/-ийн шинжилгээ, 89.120 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийсэн байна. Үүнээс коронавируст халдварын батлагдсан тохиолдол 989, ойрын хавьтал 4534 дам хавьтал 24.511 хүн байна. НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Сайдын сэнтийг АЛТ-аар арилжих нь “60 тэрбум”-аас юуны ялгаатай вэ? Алт, нүүрс ухагчдын “ТӨЛӨӨНИЙ ХҮН” Байгаль орчны яамыг удирдана. Соёлын яам ч ялгаагүй!!!! Үнэн үүдэнд, худал хойморт заларч, муу хүмүүс нь сайнаа захирахыг цөвүүн цаг хэмээмой. Нээрээ л бүх зүйл эсрэгээрээ аж. Байгаль орчныг хамгаалах яам нь газар ухагчдын гарт оров. БОАЖ-ын сайдаар Н.Уртнасан гэдэг ТВ-ийн сэтгүүлч эмэгтэй томилогдов. Нам дагаж, сонгуулиар улс төрийн ПИ АР гэгч худлыг үнэн, харыг цагаан, хулгайчийг гэгээнтэн болгодог балай ажил хийж явсны ШАГНАЛ нь сайдын алба юм биз дээ. Энэ эмэгтэйн буруу биш ээ. Гагцхүү төрийн сайдын сэнтийг ухуулагчдын шагнал болтол доош нь чихэж…
“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар маргалдаж бие биерүүгээ халуун буцалсан ус цацсан тухай жигшүүрт мэдээ олны анхаарлыг одоо ч татсаар байгаа нь нууц биш. Өөрийн амьдралын түүхээр “Эхиймаа” хэмээх кино бүтээж урлагтаа эргэн ирсэн жүжигчин Ц.Алдармаа дараагийн уран бүтээлээ тун удахгүй хүргэхээр болжээ. Түүний продюсерээр нь ажилласан хоёр дахь кино нь “Өвөл” уран сайхны кино гэнэ. Уг киноны гол дүрүүдэд МУСТА Ч.Болд, МУСТА Г.Чулуунцэцэг, МУСТА Б.Хүслэн, И.Сод-Эрдэнэ, Ц.Алдармаа нар ажиллажээ. “F studio” болон “Forever M.A film”-ын хамтын бүтээл “Өвөл” уран сайхны кино 02-р сарын 9-нөөс бүх IPTV-ээр гарахаар болжээ.
Бага насны хүүхэдтэй ээжийн хувьд гоё айхан байдалтай гадуур явна гэдэг бэрх. Энэ бэрхшээлийг тойроогүй давж гарч буй бүсгүй бол Хилари Дафф. Тэрбээр киноны зураг авалтаа дуусгаад охинтойгоо салхилж байхдаа Нью-Йорк хотын гудамжинд ийнхүү папарацид өртсөн байна.
2 сарын 2 нь Григорийн тооллын жилийн 33 дахь өдөр юм. Онцлох үйл явдал • 962 – Ромын пап XII Йон ламтан Ариун Ромын эзэнт гүрний хаан I Оттотой уулзжээ. • 1207 – Терра Мариана (одоогийн Латви, Эстони улс) байгуулагдав. • 1461 – Сарнайн дайн: Мортимерийн тулаан Английн Херфордшайрт эхэлжээ. • 1536 – Испанийн аялагч Педро де Мендоза Аргентиний нийслэл Буенос Айресийг анх илрүүлэв. • 1653 – Нью Амстердам (одоогийн Нью-Йорк) байгуулагдав. • 1709 – Цөлөөс аврагдсан Александер Селкиркийн амьдралаас сэдэвлэн зохиолч Даниел Дефо “Робинкон Крузо” зохиолоо бичив. • 1876 – АНУ-ын Мэргэжлийн бейсболын лиг албан ёсоор байгуулагдав. • 1899…
Дэлхийн хэмжээний танил байна гэдэг хэцүү. Хогоо асгахдаа хүртэл гоё байхгүй бол папарацийн дуранд эвгүйгээр өртвөл нэрэнд сэвтэй. Үүнийг хамгийн сайн мэддэг дэлхийн хэмжээний оддын нэг бол Женнефер Лопез. Тэрбээр зураг авалтаа дуусгаад машиндаа суух замдаа л ийнхүү папарацид өртсөн байх юм.
