Нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн хос дуучин Б.Болд гэргий Х.Мөнгөнцэцэг нар юм. Шинэ амьдралд хөл тавьж, хэсэгтээ уран бүтээлийн завсарлага аваад байсан хосууд маань шинэ уран бүтээлдээ оржээ. Б.Болдын гэргий Х.Мөнгөнцэцэг саравчтай, малгай энгийн хувцаслах болжээ. Үзэгч фэнүүд нь түүнийг даруухан энгийн сайхан эмэгтэй гэдэг гэнэ шүү. Түүний зургаас сонирхъё.
Зохиогч: cool
Энэ оны нэгдүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор гурван удаагийн үйлдлээр экспортлогч орны чанар, эрүүл ахуйн гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг нуун далдалж, хууль бусаар улсын хилээр оруулж ирэхээр завдсан үйлдлийг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүлэн таслан зогсоожээ. Тухайлбал, жимсний чанамал, даршилсан ногоо, маргарин, үзэм, будаа, бурам, сүүн крем, чихэр, төмсний гурил, бялууны гурил, какао, хятад архи зэрэг нийт 11,6 тн бүтээгдэхүүнийг зориудаар нуун далдалж хилээр нэвтрүүлэхээр завдсан байна. Шалгалтаар хураагдсан эдгээр бүтээгдэхүүнийг Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлд шилжүүлэн чанар, эрүүл ахуйн баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн дотоодын зах зээлд худалдаалагдахаас урьдчилан сэргийллээ.
МХЕГ-аас мэргэжлийн хяналтын байгууллагын хэмжээнд цахим хурал хийлээ. Цахим хуралд төв, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтэс, албадын удирдах албан тушаалтнууд оролцсон бөгөөд МХЕГ-ын дарга Т.Гантулга цаг үеийн мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгөв. Коронавируст халдварын энэ үед мэргэжлийн хяналтын байгууллага жил гаруйн хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд нэн тэргүүнд зөвлөн туслах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой ажиллаж байна. Түүнчлэн мэргэжлийн хяналтын байгууллагаас олгодог гэрчилгээ, мэдэгдэл зэрэг төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэн, төрийн үйлчилгээнд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэн хяналт тавих боломжтой болгож ил тод, шуурхай, цаг хугацааг хэмнэсэн шийдлийг нэвтрүүлэн…
Дэлхийн сонгодог урлагийн томоохон төлөөлөл “Богем” дуурийн Мими, “Травиата” дуурийн Виолетта, “Риголетто” дуурийн Жильда зэрэг өөр, өөрийн гэсэн өвөрмөц араншин, дотоод оршихуйтай дүрүүдийг тайзнаа амилуулж, хоолойныхоо цараа, чансаагаар үзэгчдээ цаг ямагт бишрүүлдэг дуучин бүсгүй опера Дива Ө.Уянга. Эмэгтэй хүнийг сайхан бие хувцаслалт чимдэг гэдэг шүү дээ.Дуучин маань тод өнгийн хувцас ихээхэн өмсдөг түүнд энгийн хувцас зохидоггүй юм шиг дэгжин донжтой эмэгтэй. Хөл хориотой байгаа энэ үед түүний гоёл юу байв.
Олон нийтийн цахим сүлжээнд нэгдүгээр сарын 31-ний өдөр н.Ганчимэг гэгч эмэгтэй өөрийн хамтран амьдрагч загвар өмсөгч С.Эрдэнэцогтод зодуулсан гэх мэдээллийг нийтэлж төд удалгүй устгасан байдаг. Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулсан байна.Тэрээр “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух С.Эрдэнэцогт нь нэгдүгээр сарын 28-ны өдрийн 12.00 цагт хамтран амьдрагч Г-г зодсоn гэх дуудлага мэдээллийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс хүлээн авсан. Ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, шүүхээp шийдвэрлүүлэх саналтайгаар…
Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар Цагаан сарын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр болсон. Бүх нийтийн бэлэн байдлын үед иргэд болон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулахаар шийдвэрлэснийг танилцуулж байна. Дээрх хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээр олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахаар зорьжээ. Үүнд: -Эрүүл мэндийн 280 баг ажиллаж, 420 мянган өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээний 73 цэг байгуулж, 38 PCR төхөөрөмж ашиглан өдөрт 42 мянган шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай газруудад хөдөлгөөнт шинжилгээний 90 гаруй цэг ажиллуулна. -Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн…
НДШ төлөөд хэрэг байна уу…. Хатуу бөгөөд бодит жишээнүүдийн нэгийг л та нартай хуваалцая Газар дээр ганц охинтой,Ээж хүн 52 насандаа зүрх нь гэнэт хаагдаж бурхан болсон юм… Аав нь 60 насандаа хорт хавдраар өнгөрөөд 1 жил өнгөрч байхад ээж нь энэ жил бас л… Охин 26 настай гэрлэж хараахан амжаагүй,найз залуутай. Дөнгөж амьдралд хөл тавьж байгаа охин Аав,Ээжийн танхил охин аргаа бараад надад үнэнгээ хэлээд иргэний үнэмлэхээ төлбөрийн барьцаанд үлдээе гэж гуйгаад зогсож байгааг хараад элэг эмтэрч,үлдэгдэл тооцоог нь авалгүй гаргасан юм…. Аав,Ээж нь дээд сургуулиа төгсөөд улсад тасралтгүй ажилласан,Аав нь насыг бартлаа өвчний улмаас сүүлийн 3 жил эмнэлгийн…
Өнөөдрийн байдлаар нийслэлд орон нутгийн харьяалалтай 10 мянга гаруй иргэн гацаад байгааг энэ сарын 11-нээс өмнө буцаах ажлыг зохион байгуулна гэдгийг УОК-ын дарга С.Амарсайхан хэллээ. Тэрбээр “Орон нутаг руугаа буцах хүсэлтэй иргэдийг маргаашаас PCR шинжилгээнд хамруулж, эрсдэлгүйгээр буцаана. Хоёрдугаар сарын 11-н гэхэд иргэд гэр гэртээ, байх ёстой газартаа очсон байхаар зохион байгуулалтыг хийнэ” гэдгийг хэллээ.
Улаанбаатар хотод байрлах арьс ширний нэг үйлдвэрийн 18 ажилтнаас коронавирусийн халдвар илэрчээ. Энэ талаар албаны эх сурвалж үнэн гэдгийг батлав. Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 1,859 болсон. Үүнээс 1,392 нь нийслэлд бүртгэгдээд байгаа юм. Тэгвэл 11:00 цагаас хойш ийнхүү коронавируст халдварын тохиолдол дахин 18-аар нэмэгдэж байна. “Нэгдүгээр сараас хойш Улаанбаатар хотод коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэний 9 нь одоогоор өндөр идэвхжилтэй байгаа. Халдвар гэр бүл, ажлын газар, дэлгүүрийн хүрээнд гарч үргэлжлэх төлөвтэй байгаа” гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлж байв.
2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 5470 хүн нэвтэрчээ. Тухайлбал 1494 тээврийн хэрэгслээр 3049 зорчигч хот руу нэвтэрч, 1231 тээврийн хэрэгслээр 2421 зорчигч хотоос гарсан байна. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 85 ажилтан үүрэг гүйцэтгэлээ. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. 2020 оны 11…
