Р.Нямбаяр Star TV дэлхийн алдартай “Family Feud Mongolia ” нэвтрүүлгийн хөтлөгчөөр сонгогдож телевизэд эргэн эргэлт хийнэ.
Наргианч, хөгжилтэй, хийж бүтээх эрч хүчээр дүүрэн залууг “Үнэн үү” ток шоугаар нь олон хүн хэдийн таньдаг болсон гэхэд хилсдэхгүй
1996 оноос радиогийн хөтлөгч хийж ажлын гараагаа эхэлж байсан тэрээр цахим хуудаснаа “Яг нэг жил гарангийн өмнө үхэл амьдралын зааг дээр очиж билээ. Хоёр ч удаа эрчимт эмчилгээнд хүргэгдэж жоохон цаг алдсан бол…азтай амжиж ирлээ гэдэг үгийг эмчээсээ сонссон. Миний итгэл найдвар бөхөж байсан ч гаднаа би хүчээр инээмсэглэж юу ч болоогүй мэт байхыг хичээдэг байлаа. Онгоцны буудал дээр хүүхдүүдээ үнсээд явахдаа уйлж сэтгэлийг нь зовоохгүй гээд хальт үнэрлээд бушуухан эргэж билээ. Арван зургаан цаг үргэлжилсэн хагалгаа, жил гаран хоёр сар тутам эмнэлэгт хэвтсэн өдрүүд өнгөрч байгаа ч аюул улам холдож байгааг би мэдэрч байна. Одоо би албан ёсны эрхтэйгээр Star TV хийж байгаа дэлхийн алдартай Family Feud Mongolia шоуны хөтлөгчөөр сонгогдоод ажиллаж байна. Амьдрал баян гэж юутай үнэн бэ?
Миний хийсэн нэвтрүүлэгт дуртай дургүй бүх хүмүүсд эрүүл энх, аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэе ! Надад ч бас амжилт хүсээрэй !” гэжээ.

