Контент бүтээгч хосууд болох Түвшинбаяр, Дөлгөөн нарыг дэмжигч, байнгын үзэгч, уншигч нар цөөнгүй билээ. Түвшөө нүдээ янзлуулсан нь олны шүүмжийг дагуулаад буй.
Тэрээр “Нууж хаасан зүйлгүй дээ, би хагалгаанд орсон нь үнэн. Нэг нүдний маань зовхи эрчимтэй унжаад, хараанд саад болж. Тэгээд нүдээ янзлуулсан маань энэ. Одоо сар гаран л болж байна. Хавдар буугаад эдгэрээд л байгаа.
Маш их хүмүүс намайг хагалгаа хийлгэсэн талаар гайхаж бичсэн байсан. Эдгэрч явахад царай зүс янд янз л болдын байна. Түүнийг шооллоо гээд яах ч билээ. Би өөрөө ч өөрийгөө хараад эхний хэд хоног инээд хүрсэн.
За тэгээд энэ тухай удахгүй влогоор оруулах санаа ч байна.
Анзаараад байсан эмэгтэй хүмүүс ямар их бусдыг өнгө зүсээр гадуурхдаг юм бэ? Өөрсдөө хүссэн зүйлээ хийлгэдэг, энгийн зүйл мэт энэ нүдний хагалгаа их олон эмэгтэйчүүдийн дургүйг хүргэсэн байсан. Эдгэрэх тусам аятайхан болоод л байдаг юм байна шдээ” гэжээ.

