С.Эрдэнэцогт найз бүсгүй Г.Ганчимэгийн хамт инстгарам хуудаснаа тайлбар хийсэн байна.
Найз бүсгүй болох эмэгтэй 2 хоногийн өмнө
цахимд “Эр бяраа эмэгтэй хүнд гаргаж удаа дараа зодож, өөрөөс нь бусад бүх хүмүүс муу муухай юм шиг үгийн муугаар муулж хов базаж сэтгэлээ сэргээдэг, эрийн шинж нь харьсан архидалт мансууралт, худал, хууралт, мэхлэлт, хараал ерөөлд живсэн би гээр өвчилж сайн сайхан хүний дүр эсгэн тархи угаагч, бөөгөөрөө сүрдүүлж заналхийлж явдаг хүн холхон л яваарай хүсэх юм энэ л байна.Намайг live хийж олон нийтэд гутаан доромжилдог би яагаад бодит үнэнг хэлж болохгүй гэж миний үгэнд ганц ч худал үг байхгүй ээ!!!” гэсэн юм.
Өнөөдөр бичсэн бичлэгтээ С.Эрдэнэцогт хэлэхдээ “Бид хоёрын маргалддаг зүйл нь цэвэр хардалт. Гурав дахь эмэгтэй орж ирээд л, хардалт үүсдэг. Гэхдээ би Ганааг хэзээ ч араар нь тавьж байгаагүй. Хардалтаас болж маргалддаг ч улаан цайм эмэгтэй хүн зодсон удаа байхгүй” гэсэн юм.
Харин түүний найз бүсгүй Г.Ганчимэг “Би ханилсан ханиа ингэж хэлүүлэхийг хүсээгүй. Хувийн орон зайдаа, Ээгийд уурласан уураа гаргасан чинь миний сториг сэвээд, доромжилж болдог юм уу. Ямар муухай хүмүүс вэ, ямар муухай юм ярьдаг юм бэ. …Ээгий агсам тавьсан уу тавьсан. Миний хүүхдэд гар хүрч үзээгүй.Гэр бүлийн хооронд ийм асуудал байдаг хэмээн ярив.
Бичлэг үзэх