2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан, Монголын үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог хамтлаг бол Чингис хаан одонт “Хү хамтлаг” юм. Монголын уран бүтээлчдээс анх удаа Youtube-д нэг сая subscribes-тай болж “Gold play button” шагналын эзэн болж, алдарт “Metalica” хамтлагийн “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар гаргасан хамтлаг бол мөн л “Хү” юм. Тэдний байлдан дагуулалт үргэлжилж 1986 онд анх хэвлэгдэж байсан 35 жилийн түүхтэй Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрийг чимэхээр болжээ.
Зохиогч: cool
1929 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Энэхүү өдрийг түүхэн хуудаснаа Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсан хэмээн тэмдэглэсэн байна. Анхны бүлгэм байгуулагдах үед ууган гишүүд нь нэрт зохиолч Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Ренчин, М.Ядамсүрэн, Б.Дугаржав нар байжээ. 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүн найрагчдын бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлог бүтээлээ хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон байна. 1930 онд “Монголын хувьсгалт зохиолчдын холбоо” буюу Марз нэртэйгээр өргөжсөн байна. Мөн 1944 оны 4 дүгээр сараас МЗЭ дэргэдэх “Цог” сэтгүүлийг анхлан хэвлэжээ. Түүнчлэн МЗЭ нь 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадам зохион…
Дорнын тэнгэрт утаа манраад Довтлох салхи улам ширүүсэн Эрийн ёсоор тангаргаа өргөөд Эрэлхэг дайчдын цуваа хөвөрнө… хэмээн “Дайчдын аян дуу”-г дуулах боргил хоолойт эрхэм бол нэрт жүжигчин, дуучин Б.Дамчаа юм. Тэрээр сайн жүжигчнээс гадна дуучин, өгүүлэхүйн мастер юм. Түүний “Цэнгэлтэй үдэш”, “Дасйны цэргүүд ээ сонсоцгоо” киноны дуу, “Эх орон” дууг мэдэхгүй хүн үгүй. Б.Дамчаа гуай тэнгэр бурхны хайрласан их хишиг буюу дуулж, олныг уяраан сэтгэл зүрхийг нь өөртөө татах ер бусын гэмээр авьяас билэг бүрдсэн хүн байжээ. Мөн тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан өгүүлэхүйн урлагийн мастер юм. https://youtu.be/Jy4A9byujio https://youtu.be/RtVV8C0_NRw https://youtu.be/phLiOWc0I2E Банзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар,…
Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.07-ны 06:00 цагаас 2021.01.08-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 24,054 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 16 объектын 6052 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр 2917 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Өвөрхангай аймгийн тусгаарлан ажиглах нэг байранд хийсэн хяналтаар шавж устгал, халдваргүйтгэлийн…
Худалч хүний нээрээ олон гэж… Хүүе, үлгэр ингэж үргэлжлэх байсан юм уу? Жудо бөхийн ордон, Түмэн хишигтэн, Майдар сан, Хүүхдийн төлөө фонд гээд сангуудын луйвар нь одоо ч үргэлжилж байгаа. Энэ хүн өөрийгөө гол дүр болгож байгаад нэг их олон үлгэр зохиодог, түүнийгээ үргэлжлүүлээд байхаас өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол хятадууд төмөр замаар орж ирээд эх орныг минь эзэллээ гээд Монголын нүүрсний экспортыг 10 жил гацаасан зайтай эр дээ. Баттулга монголчуудын тархийг угаагаад, Хятад гэдэг хэдэн зууны айдсаар нь чөдөрлөөд, бөглөө таглаа болоод сууж байх хооронд ноён Путин Хятадад экспортлодог нүүрсээ 30 гаруй хувь нэмсээр, одоо бараг урд хөршийнхөн маань…
Хорихын босс, баян хурандаа… Монголчуудад бараг дасал болж байгаа нэгэн зүйл бол даргад мөргөж, даргын татаасаар албанд томилогдох. Шуудхан хэлэхэд даргын халаасанд орж, далайхад нь далд орж, даллахад нь ил гарна гэсэн үг. Харин ингэж чадвал тэр ямар ч алдаа гаргасан дарга нүдээ анин өнгөрүүлнэ. Тэр бүү хэл, бүүр мэдэн будилж, дэвшүүлэн зайлуулна… Ийм нэгэн тасардаггүй хэлхээ Монголын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бугшаад удсан. Эдүгээ дэд даргаар ажиллаж буй Д.Дамдинцэрэн хурандаа гэгч үүнд голлож оролцдог гэж болохоор байгаа юм. Баримт1. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид шүүгч эмэгтэй хорлосон ч тухайн үеийн ШШГЕГ-ын даргыг ажлаас нь өөрчилсөнөөр бүх зүйлийг…
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн үзэсгэлэнт гэргий Энхзул нэгэн үе элдэв арга хэмжээнд эр нөхрийн хамт хүрэлцэн ирж чимдэг байсан ч сүүлийн үед нам гүмхэн амьдардаг болсон нь саяхан үрийн зулай үнэрлэсэнтэй нь холбоотой гэнэ. Монголдоо анхдагч брэнд хувцасны их дэлгүүр Ханбүргэдэй эл хатагтайн эцэг эхийн мэдэлд байдаг бөгөөд ёстой л бэлтэй айлын охин, бэнчинтэй айлын бэр гэсэндээ брэнд хувцсаараа өөрийгөө өвч бүрэн гоёдогоороо олонд илүүтэй танигдсан. Ямартай ч гурван хүүхдийн ээж болсон тэрбээр дэгжин байдлаа алдаагүй ч илүү даруухан бас хээнцэр харагдах болсон байна лээ шүү.
Солонгос улсад урлагийн сургуульд суралцан төгсөж тэндээ олон ангит кинонд тоглон, мөн Монголдоо ч ганц нэг кинонд дүр бүтээсэн бүсгүй бол жүжигчин Гэгээнхүслэн. Түүнийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн залгамж халаа нь болж кино урлагт тод гялалзах нь хэмээн ихээхэн найдлага тавьж байсан ч харамсалтай нь сүүлийн үед экс ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нялх амраг хэмээн цоллуулах болсон. Энэ яриа эдүгээ хэдийн олны чихэнд дасал болж, зарим нэг нь бүр “өнөөх хэл ярианы хөгжил муутай Э.Батшугарын хүүхэн” хэмээн жиг жуг хийх. Ийн эзэмшисэн мэргэжлээрээ бус эр хүнээр олонд танигдсан Гэгээнээ өдгөө бэлэн хувцас, цэцгийн гээд хэд хэдэн бизнес хийдэг бөгөөд Зайсан хавийн…
2000-аад оны эхэн үед л Оросын Тату хамтлагийг дууриан дуулж бүжиглэж явсан жүжигчин Ч.Ундрал өдгөө ч өөрчлөгдсөн юм бараг алга. Найруулагч нөхрөө одоогийн УИХ-ын гишүүн П.Анужинд алдаж, сүр дуулиантай салалт хийсэн бүсгүй одоо бол ёстой л хайрын амтанд бялуурч явна. “Хит” нэвтрүүлэгийг үүсгэн байгуулагч Давааням агсаны хүү Даваадорж хэмээх өөрөөсөө 10 гаруй насаар дүү, нуруу туруу, зүс царай, боловсрол мэдлэг тэгш сайхан залууг ханиараа сонгож, хөөрхөн охины ээж болсон түүний амьдрал өдгөө л ид эхэлж буй гэлтэй. Хийсэн уран бүтээл нь чанаржиж, хувийн амьдрал нь цэгцэрээд хорин настай бүсгүй шиг залуухан харагдаж байгаагийн нууц нь их бага хэмжээгээр гоо сайхны…
Төрийн ордон руу орох гэж байсан нэг иргэний түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан тул хөл хорио тогтоогоод байгааг мэдээлсэн. Тухайн хүн нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилтан юм байна. Иймд МХЕГ-т ч мөн түр хугацаанд хөл хорио тогтоогоод байна.PCR шинжилгээнийх нь хариу гартал Төрийн ордон болон МХЕГ-т хөл хорио үргэлжилнэ. Мөн Барилга хот байгуулалтын яамны байрыг хамгаалалтад аваад байна. Тодуулбал,Мэргэжлийн хяналтын ерөнхий газар,Барилга хот байгуулалтын яам нэг байранд байдаг учраас хөл хорио тогтоосон байна.