Олонд хайрлагдаж, түмэндээ хүндлэгдсэн дуучин бишгүйдээ олон. Гэвч П.Адарсүрэн тэдний дундаас содон. Учир нь тэр “Ардын дууны Адараа” юм. Пэлжээгийн Адарсүрэн 1942 онд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт “Хярын зуслан” гэдэг газар зун, намрын заагт Цэвэгжавын Адарсүрэн болон төрсөн бөгөөд төрөөд удаагүй байхад нь түүний ээж Цэвэгжав нь түүний өргөмөл аав Пэлжээд өргүүлсэн байдаг. Тэрээр Ардын Дуу Бужгийн Чуулгад (АДБЧ) гоцлол дуучнаар орж дуулж эхэлсэн түүхтэй. П.Адарсүрэн анх дөрвөн ятгатайгаар монгол ардын дуу Хадат ухаа, Малчнаараа торойно, Дөрвөн улирлын өнгө дууг дуулдаг байлаа. Монголын радиогийн алтан фондод Монгол ардын домогт харилцаа дуу, богино…
Зохиогч: cool
Ягаан, ногоон үстэй өнгөлөг хоёр охин өсвөр насны охид, хөвгүүдийн шүтээн болж байлдан дагуулж байсан үе саяхан мэт. Энэ бол “Гала” хамтлаг юм. Одоо ч хамтлагаараа овоглосоор яваа хамтлагийн ахлагч Ч.Уранхолбоо буюу Ану өнөр өтгөн гэр бүлтэй болж, таван гүнжийн ээж болсон. Тухайн үедээ нүд эрээлжилсэн хурц тод өнгөөр хувцаслаж Ч.Ану сайн хань, хүүхдүүдийн ээж болсон ч намба суусангүй. Улам бүр залуужсаар, тод өнгийг солонгоруулсаар байгаа билээ. Өчигдөрхөн 35 насны төрсөн өдрөөр тэмдэглэсэн тэрээр тод ягаан өнгөөр үсээ гоёжээ. Яг л 16 жилийн өмнөх “Гала”-ийн Ч.Ану эргэн иржээ гэмээр харагдана.
Олны танил аав ээжийн нэрээр олны танил болсон үр хүүхдүүд ч их. Түүний нэг бол УИХ-ын гишүүн асан Т.Гандийн охин Бөртэ-Үжин юм. Ээжийн нэрээр олонд танигдсан тэрээр хэвлэлийнхэний хараанд байдаг гэхэд хилсдэхгүй. Үзэсгэлэнт Г.Бөртэ-Үжин Lumino хамтлагийн “Сэмбий”, Реппер Гинжингийн “Өгзөг сайхан бол зүс сайхан” зэрэг дууны клипэнд тоглож, өөрийн гоо сайхан, биеийн галбирыг гайхуулсан. Түүнээс хойш чимээгүйхэн байсан Г.Бөртэ-Үжин шинэ ондоо ажлаа сольжээ. Тэрээр өөрийн фбдээ “Шинэ оны эхний сарын Даваа гаригийн мэнд! Сониноос саяны хөл хориог ашиглаад Бөртэ миний бие “Remax united in Mongolia” оффисийн шинэхэн агент болсон. Ажлын page-г маань like-лж ; худалдаалах/ xудалдан аваx xүсэлтэй байгаа үл…
Хятад, Өвөрмонголын жүжигчдээс онцгойрон Оскарын шагналт, дэлхийд алдартай Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд” киноны туслах дүр Галсмаад тоглосон эмэгтэй бол жүжигчин бүсгүй бол Рагчаагийн Анхням юм. 2010 онд “Сekc эрх чөлөө” киноны гол дүр Энэрэл, 2011 онд “Хайрын эрэлд” киноны гол дүр Маргад, 2017 онд “Хайр эргэсэн хавар” киноны гол дүр Сэлэнгэ нарын дүрийг чадварлаг бүтээж олон түмний хайр талархалыг хүлээсэн. Өөрийнхөөрөө байх дуртай үзэсгэлэнт жүжигчин бүсгүй “Би угаасаа л ангайтал инээдэг” хэмээн инээд муутайгаа олонд зарлав. Ингээд сайхан бүсгүйн инээмсэглэж буй зурагнуудаас сонирхоё.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас 2020 оны арванхоёрдугаар 28-наас хойш “Хулгайн зам” нэртэй хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж буй юм. Энэ хүрээнд Улаанбаатараас Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Ханбогд сумын Цагаан хад, Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт хүртэл зөвшөөрөгдсөнөөс бусад замаар хүн тээвэрлэж буй маршрутыг тогтоон шалгаж, шинжилгээ өгөөгүй, эрсдэлтэй хүн тус бүрээс 250-300 мянган төгрөг авч тээвэрлэсэн 17 тээврийн хэрэгсэл, 18 жолооч, 31 зорчигчийг Гамшгаас хамгаалах тухай болон Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хариуцлага хүлээлгэхээр зөрчлийн 13 хэрэг нээгээд буй. Тэгвэл Дархан-Уул аймаг руу хууль зөрчин зөвшөөрөгдөөгүй замаар хүн тээвэрлэсэн 12 автомашины…
Цахимд тархсан нэгэн иргэний мэдээллийг та бүхэндээ хүргэж байна. Би 2020 оны 11-р сарын 19-ны өдөр сайн дурын шинжилгээнд хамрагдаад батлагдсан тул 20-ний өдөр Сэлэнгэ аймгаас 22:45 минутад ХӨСҮТ-д очсон. Нэг талын хамар битүүрэхээс өөр зовиур байгаагүй. PCR шинжилгээ батлагдлаа гээд очсон. Халдварыг Нэгдсэн эмнэлгийн 103-с авсан гэж тогтоосон байсан. 21-ний өглөө биднээс шээсний шинжилгээ цусний шинжилгээнүүд авсан. 21-өдрийн 14:40 минутад бидэнд (нэг өдөр ирсэн дөрвөн хүн нэг өрөөнд орсон) хоёр төрлийн эм витамин С, Д болон хамрын түрхлэг Виферон өгсөн. Өдөрт нэг удаа эмч орж ирж даралт, халуун үзсэн. Хоол ёстой хэцүү санагдсан. 19 хоноход нэг л удаа аятайхан…
ШУУРХАЙ: “Мөнгөнгүүр” эмнэлгээр 12 сарын 25-аас хойш үйлчлүүлсэн, эмнэлэгт хэвтсэн, эмнэлэгт очсон, тэдний эмч мэргэжилтэнтэй уулзсан иргэд харьяа газрынхаа өрхийн ЭМТ-дөө хандаж шинжилгээнд хамрагдана уу. “Мөнгөн гүүр” эмнэлгийн нэг ажилтан шинээр Коронавирусийн халдвар авсан нь батлагдсан байна.
Яагаав, одоогоос хэдэн жилийн өмнө “дэлхий юу юугүй сөнөх гэнэ” хэмээн лаа, шүдэнзээ бэлдээд сүйд болоогүй юу бид чинь. Тэгвэл инээдтэй ч гэмээр тэр сенсаацыг дэгдээж эцэст нь өөрөө алга болчихдог “Орифлейм” Г.Оюунгэрэл гэдэг чинь энэ шүү дээ. Сураг дуулах нь, эл хатагтай тухайн үед монгол гэрийн мод үйлдвэрлэдэг жижиг бизнестэй байсан бөгөөд түүнийгээ хөгжүүлэхийн тулд түмэн олны тархи угааж явсан ч гэх юм билээ. Аан бас, сэргэлэн нь дэндсэн сүйхээтэй ч гэмээр юм уу, тэрбээр сүүлд Монголчуудаас уучлалт гуйж, нүглээ наминчилж “жүжиг” тавьсан байдаг. Гэснээс, өөрийнх нь зөгнөснөөр “сөнөсөн” дэлхийд газардсан Г.Оюунгэрэл цар тахлын үед бас нэгэн сенсааци дэгдээхийг…
“Арабын шейхийн эхнэр шиг л сэтгэл хангалуун аз жаргалтай амьдарч байна даа” хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн жүжигчин Г.Ундармаа аргагүй л ханийн тэнгэртэй бүсгүй юм. Түүний нөхрийг Батжаргал гэх бөгөөд волейболын спортын тамирчин гэдгээр нь зарим нэгэн нь эчнээ таних буй за. Анх Анун төвд ажиллаж байхдаа хайрттайгаа танилцсан жүжигчин Г.Ундармаа араас нь гүйсээр байгаад ханиа болгосон гэдгээ хэний ч өмнө хэлдэг. Хамтын амьдралаа өдөр бүр хайрын баяр шиг байлгадаг хосууд энэ жилийн хөл хорионы үеийг ашиглан Эрүүлмаа хөтөлбөрийн хоол идэж, эрчтэй дасгал сургуулилт хийн хамтдаа илүүдэл жингээ хаясан бололтой. Ямартай ч түүний ханийг хальт харвал танихгүй өнгөрхөөр болсон байна лээ…
Эхнэрээ эх оронтойгоо зүйрлэн боддог хүн бол УИХ-ын гишүүн С.Бямбацогт. Ийн хэлэгдэх болсон нь түүний эх орноо хайрлана гэдэг эхнэрээ хайрлаж буйтай адил юм хэмээн хэлсэн үгтэй нь улбаатай. Ямартай ч түүний гэргий Ганцэцэг нь Ховд аймгийн дарга явсан Цэндсүрэн хэмээх эрхэмийн охин бөгөөд өөлөхийн аргагүй үзэсгэлэнт бүсгүй. Гэвч сүүлийн үед тэрбээр камер харахаараа нуугдаж бултаад гэм хийсэн хүн аятай гэлбэлзээд “нэг л биш” болсон байна лээ. Нүүрэндээ гоо сайхны хагалгаа хийлгэж, хамар нүдээ янзлуулсан гэх зэрэг түүнийг тойрсон элдэв төрлийн хов живнээс залхсандаа ийн “бултамхай” болсон уу ямартай ч урдын инээмсэглэл цацруулан зургаа татуулдаг бүсгүй биш болсон байна лээ…