С.Бямбацогт нарын мэргэшсэн тендэрчид нь төрөөс зарласан тендэрийг хувийн компанидаа авангуутаа анхны үнийг нь хэд дахин нэмэх замаар улсын төсвийг цөлмөдөг хулгай хэвээр
Ганцхан жишээ: С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трест” компани өмнөх жилүүдэд Чойрын дэд станцын өргөтгөл барих тендэрийг анх 40 тэрбумаар авангуутаа жил бүр улсын төсөвт өртгийг нь нэмүүлсээр байгаад 81 тэрбум болгосон байдаг. 2024 оны төсөвт ч энэ байдал хэвээрээ.
1. Хөшөөтийн уурхайгаас Ховд аймгийн Үенч сум хүртэл 35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам барих тендэрийг 2017 онд 13,8 тэрбумаар зарласан. Уг тендэрт мөн л С.Бямбацогтын “Алтай трест ” 21.1 тэрбумаар шалгарчээ. Анхны өртгийг шууд 7 тэрбумаар нэмсэн төдийгүй уг нэмэгдсэн өртөг 21.1 тэрбумаараа улсын төсөвт тусгуулжээ. Үүгээр зогсохгүй 2024 оны улсын төсөвт бүр 26.5 тэрбум болгож, дахиад 5 тэрбумаар нэмжээ. Анх 13,8 тэрбумаар зарласан тендэрийн төсвийг 26,5 тэрбум болгож, бараг 2 дахин нэмсэн нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ашиг сонирхолын зөрчил гэхээс өөр юу гэхсэн билээ? Магадгүй тендэрт шалгарсан компаний нэр өөрчлөгдсөн байж болно.
2. Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих төсөв 12 тэрбум байснаа мөн л 3,7 тэрбумаар нэмэгдэж 15.7 тэрбум болж улсын төсөвт суусан байх жишээтэй. Энэ тендэрт шалгарсан компанийг бас шалгах хэрэгтэй.
Яг ийм байдлаар улсын төсвөөс зарласан тендэрт УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд шалгарч эцэст нь төсөвт өртгөө нэмэх замаар улсын төсвийг “цөлмөдөг” мэргэшсэн луйвар өнөөдөр ч үргэлжилсээр байна.
Хулгайч нарт хариуцлага тооцдоггүй. Харин ч хулгайг нь өөгшүүлж, дээрээ залсаар байгаад өнөөдөр төрөө хулгайчдаар дүүргэсэн нь бид өөрсдөө шүү дээ
Б.Отгон
1 сэтгэгдэл
Аль дээр үеэс л яригдаж бичигдэж бсан сэдэв шүү дээ. Одоо хүртэл хэвээрээ үргэлжлүүлж бна гэхээр мөн ч олон жил улсын хөрөнгөнөөс идэж ханадаггүй нөхөр бна даа. Нэг хэсэг хууль шүүхийнхнийг ч хүртэл гартаа атгасан бсан болохоор хэрэг нь илэрдэггүй, илэрсэн ч УИХ-ын гишүүний нэрээр халхлагдаж явсан байх. Амташсан хэрээ хэргээ яаж булзааруулахаа мэдэхтэйгээ байлгүй…. Ийм амин хувиа хичээсэн сүг болсон хулгайч нараасаа салмаар бна шүү.