Жүжигчин Г.Ундармаагийн “Single ladies-3” киноны Хаданы дүрээр олонд танигдсан Б.Сансармаа үнэхээр азтай бүсгүй гэлтэй.
Учир нь ганц киноны туслах дүр байтугай төдийгөөс өдий хүртэл урлагт зүтгэсэн ч тодорч чадаагүй нөхдүүд ч бий.
Магадгүй дүрээ бас хамтрагчаа зөв сонгосон болохоор Сансраа гэрлийн хурдаар олны нүдэнд өртөж чадсан гэхэд нэг их хилэсдэхгүй болов уу. Гэхдээ залуухан бас халуухан жүжигчин бүсгүй сүүлийн үед арай л “оддын өвчин” туссан талаар ойр тойрныхон нь шивнэлдэх болжээ.
Угтаан бол найз залуугийнхаа ачаар “драмтай охиноос жинхэнэ эмэгтэй хүн болсон” гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр энэ мэт асуудалд няхуур хандахгүй бол урлагт удаан оршин тогтнож чадахгүй гэдгээ мэдэж л баймаар…