Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    “Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

    07/25/2026

    Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

    07/24/2026

    УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

    07/24/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Мал аж ахуйг чанарт суурилж хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй
Мэдээ

Мал аж ахуйг чанарт суурилж хөгжүүлэх нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал нөлөөтэй

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ10/26/2023Шинэчилсэн:11/01/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Даян дэлхийн Байгаль орчны сангийн буцалтгүй тусламжаар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хэрэгжүүлэгч талуудын “Түншлэлийн форум-2023” зөвлөгөөн эхэллээ.

Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр зорилтот нутаг дэвсгэрт нэг сая га талбай бүхий 11 газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, ТХГН-ийн сүлжээг өргөжүүлэн, орон нутагт идэвхтэн байгаль хамгаалагчдыг бэлтгэн, смарт программ хангамжийг нэвтрүүлж байна. Энэ бүс нутагт баданга хүдэр, халиун буга, тарвага, улаан гоёо зэрэг ховор, нэн ховор амьтан, ургамлыг сэргээн нутагшуулж, тэдний амьдрах орчныг сайжруулах хүрээнд нарны өргүүрт дөрвөн худаг, 48 булаг шандын эхийг хашиж хамгаалжээ.

Мөн 45000 га сэрүүн бүсийн болон заган ойн санд цэвэрлэгээ, арчилгаа, өвчин шавжтай тэмцэх, байгалийн сэргэн ургалтыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлж, ойн мэргэжлийн байгууллага, боловсон хүчнийг чадавхжуулах сургалт зохион байгуулж тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаж байгааг БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар нээлтийн үеэр дурдлаа.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөллөөс үүдэх байгаль орчны доройтлыг бууруулахад малчид хэрхэн хувь нэмрээ оруулах, дан ганц бэлчээрийн мал аж ахуйд тулгуурлан өрхийн амьжиргааг залгуулах бус үйлдвэрлэл, хоршоо хөгжүүлэх сайн туршлага нэвтрүүлж, бэлчээрийн мал аж ахуйг тоонд бус, чанарт суурилан хөгжүүлэх нь эерэг нөлөөтэйг онцолж байгаа юм.

БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБХХ хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл нь Монгол орны байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалах, бэлчээр, ойн доройтлыг бууруулах, эко системийн үйлчилгээг сайжруулах хүрээнд Говь-Алтай, Баянхонгор, Завхан, Архангай аймгийн 13 суманд 5 дахь жилдээ хэрэгжиж байна. Зөвлөгөөнд төсөл хэрэгжүүлэгч орон нутгийн иргэд, малчдын төлөөлөл, ТББ, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож, туршлагаа хуваалцан, санал солилцож байна.

БОАЖЯ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

“Люмино” хамтлагийн Д.Тэмүүжин /MC/: Бүх замаас хураамж авдаггүй

07/25/2026

Нас барсан хүүхдийнхээ бүртгэлийг хийлгэхгүйгээр хүүхдийн мөнгө авсан ГУРВАН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДЖЭЭ

07/24/2026

УИХ-ын гишүүн асан Н.Цэрэнбатад холбогдох хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг хэвээр үлдээлээ

07/24/2026

Авлигын горыг иргэд замын хураамжаар төлөх үү?

07/23/2026

Дуучин Б.Уранзаяа энгийн атлаа эрхэмсэг төрхөөрөө олны анхааралд өртөв

07/23/2026

Харьцуулалт: “Зүрхний санаашрал” дууг хэн амилуулсан бэ

07/23/2026

Хувийн амьдралаа нууцалдаг А.Хишигдалай, О.Мөнхдалай нарын 350 саяын бэлэг

07/23/2026

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.