Зохиогч: cool

Загвар өмсөгч Г.Чинсанаа нэгэн цагт гарч буй кино, клип болгонд тоглож охидыг байлдан дагуулж байсан. Харин тэрээр Б.Хулан гэгч даруухан бүсгүйг ханиараа сонгож хөөрхөн хүүтэй болсон. “Unitel” группийн Маркетингийн газрын ахлах контент найруулагч Г.Чинсанаа, “Turbofit” өөх шатаах хөтөлбөрийн санаачлагч, фитнессийн багш, дасгалжуулагч Б.Хулан нарыг эрүүл амьдрал, дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг гэр бүл гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэднийг сошиал дагаж үлгэр дууриалал авдаг хүмүүс их. Г.Чинсанаагийн даруухан гэргий Б.Хулан Instagram хуудсандаа 100,000 дагагчтай болсон баярт мэдээгээ дагагч нартайгаа хуваалцлаа.

Read More

Бүх нийтийн бэлэн байдалтай холбоотойгоор зөвшөөрсөн 15 чиглэлээс бусад чиглэлийн үйл ажиллагааг хориглоод байгаа билээ. Үүнд хяналт тавьж ажиллах үүргийг төрийн байгууллагууд хариуцан ажиллаж байгаа. Тухайлбал, цагдаагийн алба хаагчид 08:00-22:00 цаг хүртэл зам дээр зогсож байгаа. Хөл хорионы үеэр дэглэмийг сахиулж, зөрчсөн хүмүүст зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байна. Улаанбаатарчуудын дийлэнх нь гэртээ байгаа энэ цаг үед интернэт худалдаа эрчийг авч байгаа. Харин хүргэлт нь 21:00 цагаас хойш хийгдэж байна. Учир нь зам дээр гарч байгаа цагдаа нар 21 цагийн орчимд бууж байгаа тул цагдаагүй үед хүргэлт хийж байгаа ажээ. Өдрийн цагаар хүргэлт хийсэн тохиолдолд QR кодгүй тул цагдаа нар тэр…

Read More

Нийтийн дууны ертөнцөд өөрсдийн уран бүтээл гэхээсээ илүү хувийн амьдралаараа шуугиан тарьсан дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар юм. Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг, Э.Чулуунчимэг гурвын хайр сэтгэлийн гурвалжин холбоос, ээдрээт амьдралын асуудал аль хэдийнэ нэг тийш болж цэгцэрсэн ч хүмүүсийн анхаарлыг татсан хэвээр л байна. Найзынхаа нөхрийг булаасан ч Б.Болдын гурван ч хүүхдийг төрүүлж өнөр өтгөн гэр болсон тэднийг оюутан цагтаа үерхэж байсан гэх бор шувуу нисч эхэллээ. Үүнийг батлах мэт дуучид оюутан үедээ тэврэлдэн авахуулсан зургийг өөрсдийн цахим хуудсанд оруулах болжээ. Оюутан ахуй цагаасаа эхлүүлсэн хайр дурлалын романс уу, хожуу учирсан хайрын эзэд үү гэдэг эргэлзээ олны дунд үлдлээ.

Read More

Монголын хип хоп хамтлагийн шилдгүүдийн нэг бол Icetop хамтлаг юм. Монголын анхны хип хоп хамтлагуудын нэг болох тус хамтлагийнхан урын сандаа нийт 250 гаруй уран бүтээлтэй. Тэд 1998 оноос эхлэн үзэл бодлоо бүжгээр бус хип хоп үг хэллэгээр, түүн дотроо урлаг яруу найраг шударга үнэн үгийг хэлэх ёстой” гэж үзэн 1998 оны аравдугаар сарын 13-ны өдөр найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ. “Ice top” хамтлаг 1996 онд анх 16 хүний бүрэлдэхүүнтэй рэп бүжгийн хамтлаг байсан бөгөөд хоёр жилийн дараа буюу 1998 оны аравдугаар сарын 13-нд найман гишүүнтэйгээр анхны хип хоп хамтлагуудын нэг болон байгуулагдаж байсан түүхтэй. ICETOP хамтлаг нь 1998-2011-он хүртэл 18…

Read More

Манай сайт үүрд дурсагдах эрхэмүүдийн цувралаар дурсан санаж байгаа билээ. Энэ удаа монгол түмний хайртай хүү, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол Улсын Ардын Уран зохиолч, Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнг эргэн дурсахыг хүслээ. Бавуугийн Лхагвасүрэн 1944 оны 11 сарын 25-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Бавуугийн ганц хүү болон мэндэлжээ. Тэрээр 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, соёл урлагийн салбарын олон арван хуулийн төслийг Их хуралд өргөн барьж, батлалцсан. Нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн 4000 мөр бүхий “Тамгагүй…

Read More

Хавтаст хэрэг: Цуврал № 4 Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат нарын “МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС” уншуулсан хэрэг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор, Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал, Зам тээврийн сайд асан Д.Ганбат, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам, “Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар…

Read More

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн дараах хаяг, байршилд шинжилгээ авах төвүүдийн үйл ажиллагааг зохион байгуулна. БАЯНГОЛ ДҮҮРЭГ: 13-р сургууль 20-р сургууль 47-р сургууль 114-р цэцэрлэг. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 21-р сургууль 48-р сургууль 69-р сургууль 133-р сургууль 142-р сургууль. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: 9-р сургууль 12-р сургууль 36-р сургууль 62-р сургууль 67-р сургууль 83-р сургууль. СҮХБААТАР ДҮҮРЭГ: 3-р сургууль 31-р сургууль 58-р сургууль. ХАН-УУЛ ДҮҮРЭГ: 7-р сургууль 18-р сургууль 34-р сургууль 52-р сургууль. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ: 39-р сургууль 50-р сургууль 72-р сургууль. БАГАНУУР ДҮҮРЭГ: Халдвартын тасаг Нийгмийн эрүүл мэндийн төв. НАЛАЙХ ДҮҮРЭГ: Амбулаторийн хуучин байр. БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ: Эрүүл…

Read More

Эмэгтэй улс төрч, “Жаран цагаан хонь”, “Ногоон нүдэн лам” зэрэг номын зохиогч Ц.Оюунгэрэл ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлаж олныг шуугиалаад байна. Нэгэн үед улс төрд хүч үзэж нэр дэвшиж явсан Нара түүнийг дэмжин уран хайрлажээ. Тэрээр Ц.Оюунгэрэл эгчдээ.. Энэ шинэ жилийн эхний өдөр таны “Ерөнхийлөгчид нэр дэвших эрх авах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөх тухай мэдэгдэл”-ийг тань сонсож итгэл найдвар, сайн сайханд хүрэх тэмүүллээр оргилон догдоллоо. Сайн байна, таньд амжилт хүсье. Та ямар ч байсан дийлэнх олонхид урам зориг өгч бас цөөн тооны хэдэн нөхдөд халтуур олж өглөө. Таныг гэр бүлтэй чинь гутаан доромжлоод эхэлж. За эгч минь Сошиал ертөнцөд элдвээрээ…

Read More

Номин талст хамтлагаар овоглогдож монголын рок поп урлагт орж ирсэн Алтан соёмбот толгойт дуучин бол Т.Дэлгэрмөрөн. Өчигдөр өөрийн цахим хуудсанд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүнийг шүүмжилж ам барин алиалж зогсохгүй байх боломж олгосонд баярлалаа, хоцрогдсон хуучны сэтгэхүй дээр цүнх барьсан мэргэжлийн бус хүмүүсийн чинь балаг Монголын соёл урлагаас амьд уран бүтээлүүдийн шидийг олж харахгүй байгааг онцгойлон анхааруулж байна” хэмээн сүртэй пост оруулж шүүмжлээд авсан. Гэтэл тэрээр урлаг уран сайхны хөгжил дэвшил, ахиц дээшлэхийн тухай биш өөрийг нь тухайн цэнгүүнд оролцуулаагүйд гомдсондоо сүржигнэсэн байжээ. Хэдхэн цагийн дараа өөрийн постыг устгаж НСУГ-ийн дарга Ж.Дамдинцэрэнг “эр хүн” хэмээн магтав. Учир нь богино хугацаанд зохион…

Read More

2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 91 ажилтан албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Эдгээр товчоодод эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байгаа юм. Дээрх хугацаанд авто тээврийн товчоодоор орсон 622, гарсан 628 буюу нийт 1250 автомашин нэвтэрсэн байна. Үүнээс товчоодоор нэвтэрч орсон 1206, гарсан 1192 буюу нийт 2398 зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

Read More