Нийслэлийн шинжилгээний төвүүдэд нийт 3686 хүн шинжилгээ өглөө 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулж буй байнгын үйл ажиллагаатай 15 шинжилгээний төв, мөн халдварын тандалт судалгаа хийх, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий явуулын 11 баг ажиллаж нийт 3686 хүнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээ хийлээ. Эдгээр шинжилгээний төв болон тандалт, хариу арга хэмжээний явуулын багт нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 114 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилласан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандалт судалгаа хийх зорилгоор түргэвчилсэн болон ПГУ /PCR/-ийн шинжилгээг нийслэлийн…
Зохиогч: cool
КОРОНА ТУСААД ЭДГЭСЭН ХҮНИЙ БИДЭНД ДАМЖУУЛСАН ҮГ: Зүгээр нэг ханиад бишийг тусаагүй эсвэл хөнгөн туссан хүмүүс мэдрэхгүй л байх . Их л урхагтай юм байна шүү! Тусахгүй байх нь өлзийтэй! 1. Тусахаас өмнөх, туссаны дараах биеийн тамир тэнхээ, дархлаа, эсэргүүцэл тэс өөр, хуучны цоглог, дайчин байдал, эрч хүч байхгүй болсон. 2. Зүрхэнд онцгой ул мөр үлдээдэг юм байна. Зүрхний ажиллагаа хэвийн биш болсон. Зүрх байнга жирвэгнэх буюу шөнөдөө зүрх дэлсэж, хэд хэд сэрдэг болсон. 3. Уушги бүрэн хэмжээгээр ажиллахгүй байгаа нь мэдрэгддэг. Байнга цэр гардаг болсон. Биеийн хүчний ажил хийх, жаахан ширүүхэн алхчихвал амархан тамирддаг болсон. Дуу хоолой ч урдных…
НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Энэ удаагийн зөвлөмжөөрөө халдваргүйжүүлэлтээ сайн хийхийг зөвлөж байна. Агаарт цацагдсан дуслууд нь ойролцоох гадаргуу дээр унадаг тул цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийхийг зөвлөж байна.
COVID-19 цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 5,807 хүнд PCR шинжилгээ хийснээс 21 хүний сорьцод халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,263 болсон байна. Шинээр илэрсэн 21 тохиолдол нь Улаанбаатар хотоос илэрсэн бөгөөд бусад орон нутгуудаас шинээр халдвар илрээгүйг хэллээ.
НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Энэ удаагийн зөвлөмжөөрөө агаараа сайтар цэвэрлэж, сэлгэж байхыг анхааруулж байна. Тодруулбал, халдвартай шүлс, дусланцрууд битүү хязгаарлагдмал өрөө, тасалгааны агаарт 3 цаг орших боломжтой тул байгалийн агааржуулалт хийхийг зөвлөж байна.
Шинэ жилийн баяраар хамгийн их гүйлгээтэй барааны нэг бол баярын оройн оргилуун дарс. Энэ жил хэдийгээр хөл хориотой байгаа ч оргилуун дарсны эрэлт өндөр байсан нь мэдээж. Шинэ жилийн маргаашнаас л сошиалд “Энэ бол залилан. Ийм зүйл хийж байгаа хүн бол бизнес эрхлэгч биш. Арай дэндэнээ‼Яг ийм шампанск авсан хүмүүс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар -т мэдээлэл ирүүлнэ үү.” гэх бичлэг гарч эхлэв. Эх орондоо үйлдвэрлэсэн хэмээн сурталчилж байсан “Luxurious” нэхтэй оргилуун дарсны шошгоны цаанаас ОХУ-ын “Советское” гэх шошго гарч ирсэн нь анхаарал татаж буй. Тус оргилуун дарсыг Цэс хайрхан ХХК худалдаанд гаргасан бөгөөд ШӨХТГ-аас шалгаж эхэлсэн талаар албан ёсоор…
Эмэгтэй хүн Ерөнхийлөгч болох бузар юм бол эрчүүд та нар төрнө үү! Эмэгтэй хүн ерөнхийлөгч болж болохгүй, Монгол төрийн гутамшиг бла ,бла гэцгээх эр голдуу хүмүүс энд тэнд өөрийн fb дээрээ бичсэн харагдах. Эмэгтэй хүнээс болж та нар бузартдаг юм бол эмэгтэй хүнээс ээжээсээ төрөхөө больчих хэрэгтэй эхлээд. Эрчүүд та нар үр хүүхэд төрүүл ариунаараа. Ийм нэг арчаагүй үзэл бодлоор эмэгтэй хүнийг өөрөөсөө дор дорд гэж үздэг бодлоосоо сал.Цаг үе үнэхээр өөрчлөгдөж байна. Эмэгтэй хүн маш их тэвчээртэй, тэсвэртэй, мэдрэмж өндөр, хүмүүс . Үеийн үед эр хүнийг л дээдэлсэн шүтсэн энэ дорнын дорой бодлоо зуун зуун дамжуулан тээж амьдарцгаалаа одоо…
Амжилттай яваа эмэгтэйн цаана сайн хань байдаг гэлцдэг. Тэгвэл энэ нийгэмд өөрийн гэсэн үлгэр дууриалал, уран бүтээлээрээ өнгөлж яваа нэгэн бүсгүй бол яах аргагүй жүжигчин Г.Ундармаа. Эрхэм жүжигчний бүх уран бүтээл, ажил үйлсийн ард түшиг баган болж байдаг ханийнх нь төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Д.Батжаргал хэмээх даруухан залуу эхнэрээ юугаар ч дутаалгүй хайр энэрэлдээ бөөцийлж сэтгэл хангалуун амьдруулдаг тухай жүжигчин бүсгүй ам нээх бүрийдээ бахархан ярьдаг. Тэд Д.Бэрцэцэг гэдэг хөөрхөн охинтой. Өнөөдөр тэрээр өөрийн цахим хуудаснаа “Намайг эрхлүүлдэг, аз жаргалтай байлгадаг, хайрладаг, дураар нь байлгаж чаддаг, зөв тийшээ залдаг, эерэг хандлагатай нөхрийн маань төрсөн өдөр. Өнгөрсөн онд манай гэр…
Диснейн хүүхэлдэйн баатрууд бодит хүмүүс байсан бол… Хэрэв эдгээр баатрууд үлгэрийн оронд бус бидний ертөнцөд байсан бол ямар байх байсан бэ? “Toyboyfan” инстаграм хаягтай уран бүтээлч үүнийг хийхийн тулд үлгэрийн баатрын хөрөг зургийг, тус үлгэрийн баатартай хамгийн адилхан гэгдэх бодит хүний хөрөг зурагтай нэгтгэн засварлажээ. 1Элса, “Frozen” 2Анна, “Frozen” 3Ханс, “Frozen” 4Кристоф, “Frozen” 5Идуна хатан, “Frozen” 6Агнарр хаан, “Frozen” 7Моана 8Тиана, “The Princess and the Frog” 9Бэлл, Beauty and the Beast 10Ариел, “The Little Mermaid”
Загвар өмсөгч С.Төгсийн урьснаар сошиал нэвтрүүлэгт оролцсон мисс Г.Оюунгэрэл ярилцлагынхаа үеэр 12 жилийг нэг жаран гэж тооцдог хэмээгээд өөрийгөө “3 жаран дамжин амьдарч буй гэж ярьсан юм. Түүнийг хүмүүс шүүмжлэх нь шүүмжилж, өмөөрөх нь өмөөрч, наргиа болгох нь болгож сошиал ертөнцөөр хэсэгтээ л явсан . Тэгвэл Г.Оюунгэрэл инстаграм хуудаснаа “Би жаранг зохиогоогүй, гэхдээ өөрийн бодол өөртөө зөв угаасаа дэлхий ертөнц маш хурдан эргэж байна” хэмээжээ.