Зохиогч: cool

Цагдаа нарыг гайхаад байх юм. Та нар ажлаа л хийж байгаа. Хүчээр цагдаа болгоогүй. Хүссэндээ л цагдаа болсон байлгүй дээ. Монголд зун угаса халуун, өвөл угаса хүйтэн байдаг. Халууцлаа л гэхийн, даарлаа л гэхийн. Харахад дандаа 20-30 насны залуус. Та цалингаа аваад дээр нь нэмэгдэл аваад дахиад дээр нь хүн торгодог, дээр нь жил бүр 4 улиралын хувцас улсаас авдаг, хүссэн үедээ машиндаа орж суугаад дулаацчихна, дээр нь ямар ч халдах эрхгүй, эсэргүүцэл үзүүлсэн хүнээ барьж аваад зодно, загнана, бөөнөөрөө хүч хэрэглэнэ, боож унагаана. Зан ааш харилцаа бол 00000. Та нар бидний аюулгүйн байдлын төлөө ажилладаггүй. Торгохын төлөө л ажилладаг.…

Цааш унших

онцлох 15 эшлэл 1. Яруу найрагчдыг хүний сэтгэлийн эмзэг бүхнийг түүж ярьдаг улс гэж ойлгох хэрэггүй. Бид өөрсдөө тийм эмзэгхэн, тийм мэдрэмтгий юм. 2. Дурлал анхны үнсэлтээр дуусч, хайр дараа нь эхэлдэг. 3. Амьдрал бол эхний хэсэг нь амьдрах, дараагийн хэсэг нь амьдарснаа хайрлах чухал. 4. Өөртөө хайртай байна гэдгийг том гэмт хэрэг гэж би ойлгодог. Хүн ханиа, үр хүүхдээ, нөхдөө, нутаг усаа хайрлах хэрэгтэй. Хайрлах шалтаг гүйцэгдэшгүй олон. Тэр шалтаг дундаас өөрөө өөрийгөө хайрлах шалтаг олж байгаа амьтан бол хамгийн өрөвдмөөр. 5. Онгод гэдэг бодсон бодол ханах цэг юм. Онгод бол ханасан бодол, бичих хүсэл хоёрын УУЛЗВАР. 6. Ямар…

Цааш унших

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан их, дээд сургуулиуд хичээл, сургалтаа цахимаар зохион байгуулж байгаа. Цахим хичээлийг сургууль бүр янз бүрийн технологийн шийдлийг ашиглан зохион байгуулдаг. Тухайлбал Монгол Улсын их сургууль өөрсдийн хөгжүүлсэн СиСи, Шинжлэх ухаан, техникийн их сургууль “LMS” пламтформыг ашиглаж байгаа бол ихэнх сургуулиуд фэйсбүүк, Google Classroom, Google meet, Microsoft Teams, White board зэрэг платформ ашиглаж байна. Их, дээд сургуулийн дотооддоо хийсэн үнэлгээний нэгтгэлийг авч үзвэл цахим сургалтад оюутнуудын 75.0-96.5 хувь нь хамрагдаж байна. Мөн дээрх судалгаагаар цахим платформд хандах дундаж хугацаа профессор багшийн хувьд 1.19-4.6 цаг, оюутны хувьд 1.12-4.53 цаг…

Цааш унших

Дэлхий дахинд хөл хорио тогтоож, аюулт өвчинтэй тэмцэж буй энэ үед, хүн болгон гэртээ үлдэж өөрийгөө болон, гэр бүлээ хамгаалж байна. Энэ үеэд хотоос зугтаж зусландаа нуугдаж буй олны танил эрхмүүд хэн хэн байв. Идэржавхлан гэр бүл Дуучин Идэржавхлан,Жүжигчин Ооноо нар 3 сайхан охины ээж аав билээ. Охидынхоо эрүүл мэндийг бодох нь эцэг эхчүүдийн нэгт бодох асуудал.Хотын утаанаас зугтаж зуслангийн байрандаа амьдарч байна. Короновирус гарсан даруйд л Идэржавхлангийн гэр бүл шинэ зуслантайгаа найзалсан гэсэн шүү. Түүний гэргий жүжигчин Ооноо гэртээ ургуулж буй цэцгүүддээ санаа зовж байгаагаа хүртэл цахимд бичсэн удаатай. Жүжигчин Тэмүүжин гэр бүл Жүжигчин Тэмкагийн хувьд жүжигчин Нарансолонготой дэр…

Цааш унших

Зохиолч: Ч. Тунгалагтуяа Эмээгийн хоймор дахь авдар Тээр жилийн хавар юм даг. Салхи жихүүхэн үлээж, сааралтсан тэнгэрт үүл энд тэндээ цоорчихсон, нар үе үехэн тэр цоорхойгоор шагайж дайжигнаад л. Өдөржин өөрийгөө саатуулахаас өөр юу ч хийдэггүй жаахан надад хоол, наадгай хоёр л байвал болох нь тэр. Өлссөнөө мэдэхээрээ эмээгийндээ орох дуртай, эмээгийн амьдардаг отрын жижигхэн гэр цаанаа л нэг дулаахан дотно байдагсан. Оров уу, үгүй юу дүнсэн тамхи, гавар, барьсан талхны үнэр, шугамын радиогийн шуугиантайхан дуу, аргалийн галын элч тэврээд авах шиг угтана. Бүх тавилга нь хоорондоо зохицсон жижигхэн, үзмэрийн юм шиг хээтэй модон ор, хойморьт залрах эрээн авдар, тэр…

Цааш унших

САНАЖ СЭРЭГТҮН, САЙТАР ТУНГААГТУН! Хүнийг гомдоодог хүн хэзээ ч өөдөө манддаггүй Хүнийг гоочилдог хүн хэзээ ч өөдтэйг боддоггүй Хүнийг ашигладаг хүн хэтдээ сайн явдаггүй Хүнийг хараадаг хүн хэрхэвч сайхныг үздэггүй! Хүнийг шүүдэг хүн хэзээ ч өөрийгөө мэддэггүй Хүнийг муулдаг хүн хэзээ ч өөртэйгээ тулдаггүй Хүнийг хуурдаг хүн хэзээ ч амгалан явдаггүй Хүнийг харддаг хүн хэзээ ч түвшин суудаггүй! Хүнийг бассан хүн хэзээ ч өөрийгөө ялдаггүй Хүнийг зуусан хүн хэзээ ч өөртэйгөө эвлэрдэггүй Хүнийг зовоосон хүн хэзээ ч зоргоор жаргадаггүй Хүнийг золиосолсон хүн хэзээ ч золоор дэвждэггүй! Хүнд атаархдаг хүн хэзээ ч өөрөө ахидаггүй Хүнд гомдоллодог хүн хэзээ ч өөгөө хардаггүй…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны босгон дээр “Өрх бүрт нэг сая төгрөг олгох” санаачлага гаргаж буйгаа ард иргэддээ албан ёсоор мэдэгдсэн. Коронавируст “Ковид-19” цар тахлаас үүдэн сүүлийн жил гаруй хугацаанд улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, өнгөрсөн намраас эхлэн хатуу хөл хорионы дэглэмийг ойр ойрхон тогтоож буй. Энэ нь тэртээ тэргүй өр зээлэндээ баригдаж, ядарч туйлдсан ард иргэдийн нуруун дээр ачаа дарамт нэмснээр улс орны эдийн засаг ч эргэж сэхэх эсэх нь тодорхойгүй байдлаар уруудан доройтож явна. Хувиараа бизнес эрхлэгчид ч өдөрт хэдэн арваараа дампуурч, өр зээл тавин байж босгосон олон арван ажил нь нуран унасныг ч…

Цааш унших

Шадар сайдын ажлын хэсэг хуралджээ. ЗГ-ын тогтоолын дагуу 1-р сарын 11-нд бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах нь зүйтэй гэж үзжээ. Онцгой комисс ажиллах салбаруудын талаар хуралдах гэж байна. 19 цагаас олон нийтэд мэдээлэл өгнө хэмээн Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Цааш унших

Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 2135 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна. ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2021.01.08-ны 06:00 цагаас 2021.01.09-ний 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 167,006 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 15 объектын 7109 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. ТУСГААРЛАН АЖИГЛАХ БАЙР: Улсын хэмжээнд 43 байранд 1799 хүн тусгаарлан ажиглаглалтад байна. 2021 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр 600 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусчээ. Увс аймагт тусгаарлан ажиглах байраар бэлтгэсэн нэг байранд хийсэн хяналтаар Халдвар…

Цааш унших

Боломжийг бүү алд Гэрээсээ англи хэлийг сураад аваарай Англи хэл бие даан сурах YOUTUBE сувгууд Орчин үед гадаад хэл сурах улам бүр хялбар болсны нэг жишээ нь онлайн сургалт. Бид YouTube видео сүлжээнд байрлах хамгийн алдартай Англи хэлний сургалтын сувгуудыг танилцуулж байна. https://www.youtube.com/user/EnglishLessons4U/featured Ихэнх видео нь дүрмэнд тулгуурласан. Тайлбарууд нь маш ойлгомжтой, уйдаахгүй, хөгжилтэй .https://www.youtube.com/profile?user=JenniferESL Дуудлагаа хэрхэн сайжруулах, дүрэм сурах гээд олон хичээл бий. Энэ суваг суралцагч төдийгүй багш нарт хэрэгцээтэй. https://www.youtube.com/user/rachelsenglish Энэ суваг хэллэг, дуудлагаа сайжруулах гэсэн хүмүүст илүү тохиромжтой. https://www.youtube.com/channel/UCaRMivfyupj3ucUyJbZbCN Төрөл бүрийн материалууд бий. Дүрмийн хичээлүүд голлодог. https://www.youtube.com/user/ENGLISHCLASS101 Энгийн зүйлс Англи хэл дээр байгаа. Дүрмийн мэдлэг гайгүй боловч…

Цааш унших