Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн ээлжит мэдээллээр Family med эмнэлгийн сувилагч Ковид-19 халдварт өртсөн тул эмнэлгээр үйлчлүүлсэн иргэдийг яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг хэллээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал гурван иргэнийг тусгаарлаж эмч ажилтнуудыг шинжилгээнд хамруулан ажиллаж байгааг хэллээ.
Зохиогч: cool
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэлэхдээ “2021 нэгдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 13,773 хүнд PCR шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд бүгд тусгаарлалтад байсан хүмүүс байна. Тодруулбал, Ачтан эмнэлгийн эмч ажилчдын гэр бүл болон Тэнүүн огоо, БЗД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг бусад үргэлжилсэн халдварын гэр бүлийн хавьтлуудаас буюу тусгаарлалтад байсан хүмүүсээс халдвар илэрчээ. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн буюу 63.6 хувь нь эдгэрсэн байна. Одоогоор 501 эмчлэгдэж байгаа хүний биеийн байдлыг үнэлбэл,…
Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор гадаадын иргэдийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан бөгөөд эдгээр иргэд нь Монгол Улсад өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирж оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан иргэд байгаа юм. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх…
Дэлгүүрээс үнэтэй бяслаг/сыр/ авах хэрэггүй Гэртээ өөрийн гараар эрүүл органик аргаар хийцгээе Cүүлийн үед гэрийн эзэгтэй нар маань үнэтэй бяслаг худалдан авч, үр хүүхэддээ пицца хийж өгөх нь ихэссэн. Харин одооноос та бяслагаа ч өөрөө хийж, илүү их мөнгө хэмнэж болох нээ. Орц: -Cүү 1 литр -Давс 1 халбага -Сүүн крем 200-300 гр -Өндөг 3 ширхэг Хийх арга: Сүүгээ тогоондоо хийж буцалгаарай. Энэ хооронд сүүн кремээ давс, өндөгтөй хольж сайтар хутгана. Буцалж байгаа сүүндээ сүүн крем, өндөгний холимогоо хийж, ахин 5 минут буцалгаарай. Ингээд буцалсан бяслагаа шүүлтүүр эсвэл марланд хийж, шингэнээс нь салгаж хуурай болгох хэрэгтэй. Хэдэн цаг хөргөсний дараа…
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг гүтгэсэн гэх хэрэгт холбогдуулан жүжигчин Б.Навчааг яллах дүгнэлтийг прокуророос үйлдсэн талаар тэрбээр цахим хуудастаа оны өмнө нийтэлсэн. Жүжигчин Б.Навчаа 2020 оны дөрөвдүгээр сард “Х.Нямбаатар гишүүний боловсруулсан хуулийг эсэргүүцэж байна. Яагаад 14-16 насны охинд бeлгийн дарамт үзүүлсэн бол харилцан бэлгийн харьцаанд орсон гэж торгох хууль баталж байгаа юм бэ” хэмээн бичжээ. Үүний дараа түүнийг яллагдагчаар татсан талаар “Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болжээ. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Х.Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй” гээд дараах зургийг өөрийн цахим хуудаст оруулжээ. Зургийг Navchaa Navchaa фэйсбүүк хуудсаас авав Мөн Б.Навчаа “За уучлаарай сэтгүүлчид минь, би шүүх…
Гиннест бичигдсэн 91 настай модель Кармен Делл Орефайс: Үхэлтэй тулахдаа ч өндөр өсгийттэйгээ уулзана 14 наснаасаа моделиор ажиллаж эхэлсэн гоо үзэсгэлэнтэй дундаршгүй эрч хүчтэй энэ эмэгтэй 83 насандаа ч Парис, Миланы загварын тайзан дээр гунхалзсаар, хамгийн удаан загвар өмсөгчөөр ажилласан хэмээн Гиннёсийн номонд бичигджээ. Өдгөө 91 насыг зооглож буй Кармен 100 насална гэж ярьдаг хүн. 1931 онд Нью-Йоркт ядуу зүдүү айлд төрсөн Карменыг идэх юмгүй үедээ ээж нь асрах газарт хүргэдэг байжээ. Итали эцэг, унгар эхээс төрсөн охин ер бусын том нүдтэй, ховорхон царайлаг, өвөрмөц төрхтэй байсан тул 14-тэйдээ анх Vogue сэтгүүлийн хавтсанд зураг нь нийтлэгджээ. Түүнээс хойш загварын ертөнцийн…
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд коронавируст “Ковид-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны 01 дүгээр сарын 08-10-ны хооронд тус хороодын 20 мянга гаруй иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд дүүргийн тодорхой байршилд хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож, явуулын 46 баг халдвар илрүүлэх, тандах шинжилгээг хийж байгаа бөгөөд эрүүл мэнд байгууллагын 230 эмч ажилтан, цагдаа болон онцгой байдлын 300 гаруй албан хаагч дайчлагдан ажиллаж байна. Түүнчлэн коронавируст халдварыг илрүүлэх, тархалтыг таслан зогсоох зорилгоор төвийн зургаан дүүрэгт ажиллаж буй шинжилгээний цэгүүдийг энэ бямба, ням гарагт Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Ингэснээр дээрх хороодод халдвар илрүүлэх,…
Хөгжмийн ертөнцөд хөгжмийн найруулагч, продюссер, хөгжмийн зохиоч Б.Аранза гэвэл андахгүй. “Говь-Алтай” аймгийн уугуул түүнийг жинхэнэ нэр нь Баатарын Бат-Эрдэнэ. “Аранзаа” гэдэг нэрийг урлагийнхан л түүнд өгчээ. Түүний анхны уран бүтээл нь “Айзам”-ын “Чамдаа зориулъя”. Уг дууг цэрэгт байхдаа зохиосон. Олон улсын “Music quist” уралдаанд 1993 онд хоёрдугаар байрт орж байсан байна. Түүнээс хойш Х.Болормаагийн дуулсан “Арга ч үгүй хайр уу даа”, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэвийн шүлэг “Намрын өнгө орлоо, ээж ээ” зэрэг дуунуудыг зохиож уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Цаашаа “Take of” хамтлагийн “Цасан дээр”, дуучин Бичүүгийн “Ахиж би дурламааргүй байна”, залуу дуучин Хосбаярын “Гүйгүүл морин”, “Тусгай салаа”,…
2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан, Монголын үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог хамтлаг бол Чингис хаан одонт “Хү хамтлаг” юм. Монголын уран бүтээлчдээс анх удаа Youtube-д нэг сая subscribes-тай болж “Gold play button” шагналын эзэн болж, алдарт “Metalica” хамтлагийн “Sad but True” дууг өөрсдийн өвөрмөц хувилбараар гаргасан хамтлаг бол мөн л “Хү” юм. Тэдний байлдан дагуулалт үргэлжилж 1986 онд анх хэвлэгдэж байсан 35 жилийн түүхтэй Английн алдарт “Metal Hammer” сэтгүүлийн 2021 оны тэргүүн нүүрийг чимэхээр болжээ.
1929 оны 1 дүгээр сарын 9-ны өдөр уран зохиолын авьяастнууд хуралдаж, уран зохиолын бүлгэмийг байгуулжээ. Энэхүү өдрийг түүхэн хуудаснаа Монголын зохиолчдын эвлэл үүсгэн байгуулагдсан хэмээн тэмдэглэсэн байна. Анхны бүлгэм байгуулагдах үед ууган гишүүд нь нэрт зохиолч Ц.Дамдинсүрэн, С.Буяннэмэх, Б.Ренчин, М.Ядамсүрэн, Б.Дугаржав нар байжээ. 1929 оны сүүлээр уран зохиолын бүлгэмийн гишүүн найрагчдын бүтээлээр “Уран үгсийн чуулган” хэмээх цоморлог бүтээлээ хэвлүүлэн уншигчдын хүртээл болгосон байна. 1930 онд “Монголын хувьсгалт зохиолчдын холбоо” буюу Марз нэртэйгээр өргөжсөн байна. Мөн 1944 оны 4 дүгээр сараас МЗЭ дэргэдэх “Цог” сэтгүүлийг анхлан хэвлэжээ. Түүнчлэн МЗЭ нь 1983 оны 12 дугаар сард “Болор цом” яруу найргийн наадам зохион…
