Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 2005 оны машиныг шинэ хэмээн 100 сая төгрөгөөр тендергүй нийлүүлжээ
Гэмт хэрэг

“Хөтөл цемент шохой”-д ТӨХК-д эвдэрхий 2005 оны машиныг шинэ хэмээн 100 сая төгрөгөөр тендергүй нийлүүлжээ

coolНийтэлсэн: cool10/10/2023Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Төрийн мөнгө гэдэг нь улсын төсөв. Улсын төсвийг та бидний төлсөн татвараас бүрдүүлдэг. Тэр ч утгаараа олон нийт төрийн байгууллагын худалдан авалт, тендер зэрэгт хяналт тавьж байх ёстой бөгөөд ингэснээр төсвийн мөнгийг үр дүнгүй зарцуулах болон олон гэмт хэргээс сэргийлэх боломжтой болох юм.

Саяхан манайд ногоон автобусны дуулиан дэгдэж олны зэвүү дургүйг хүргэсэн билээ. Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад үүнтэй төстэй хэрэг Хөтөл цемент шохой ТӨХК-д бүртгэгдсэн байх юм.

Тодруулбал, төрийн байгууллага 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, ажил үйлчилгээнд заавал тендер зарлдаг. Гэтэл түлш цэнэглэгч машиныг 100 000 000 сая төгрөгийн худалдан авалтыг ямар ч тендергүйгээр хийжээ.

Мордохын хазгай гэгчээр тендергүй авсан өнөөх шинэ гээд байсан нь халуун хүйтнээр үлээгч нь ажиллахгүй, салхины шил нь хаагдаггүй, цахилгааны масстай, түлшний савны хэмжилт хийлгэхээр явах замдаа шатсан,  Хөтөлийн цемент шохой ТӨХК-д ирээд анхны ажилдаа гараад түлшээ цацаж газраар нэг гоожсон байгаа юм.

Иймд байгууллагын ажилчид нь уг машин 2023 онд үйлдвэрлэсэн шинэ машиг гэж байсан ч ийнхүү эргэлзээ төрүүлсэн тул арлын дугаараар нь analogx.com сайтаар нэвтэрч арлынх нь дугаараар үзэхэд 2005 оны машин болж таарав.

Тендергүйгээр эвдэрхий машиныг шинэ гэж худалдаж авсан, хүлээн авсан хүн нь будлианы эзэн Л.Наранбаатарын найз,  Хөтөл цемент шохой ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзий юм.

Хөтөл цемент шохой ТӨХК-ийн ерөнхий инженер бөгөөд үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Буян-Өлзийгийн энэ булхайг уг нь болиулах ёстой хүн нь Уул геологийн хэлтсийн дарга Ууганбаяр байтал тэрбээр энэ будлианд хамжигчаар оролцсон бололтой. Эвдэрхий машиныг буцааж хуулийн дагуу ил тод тендер зарлах байтал авто баазын ажилдыг янзалж ажилд оруул гэдэг үүрэг өгч засвар хийлгүүлж байгаа аж.

Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээх гэмт хэрэг юм. Иймд энэ үйлдлийг АТГ анхааралдаа авч хуулийн дагуу арга хэмжээ авна гэдэгт найдаж байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.