Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаанаар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар нэр дэвшүүлэх эсэхийг хэлэлцэж байна. Нэр дэвшигч Х.Нямбаатараас НИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.
Төлөөлөгч П.Наранбаярын “Долоон сарын дараа дахин сонгууль болно. Энэ үеэр та нийслэлээ орхиод явах уу “гэсэн асуултад тэрээр “НИТХ-аар нэрийг маань дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилсан тохиолдолд бүрэн эрхийг хугацаагаа дуустал ажиллах чин хүсэлтэй байна. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтарч, хотын хөгжил, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй, орон нутгийн сонгуулийн бүрэн эрхийн хугацааг дуустал ажиллана” гэж хариуллаа.