Нийтийн дууны урлагийн гэр бүлийн хос дуучдын нэг бол Э.Төрмандах, О.Гансувд нар юм. “Минийлээ хөөрхөн үрс”, “Жаргалтай үрсийн дуулал”, “Амьдрал хайр дээр тогтдог” зэрэг хамтын уран бүтээлүүдээ түмэн олондоо хүргэж “Хос ертөнц” нэртэй анхны хамтарсан тоглолтоо 2019 онд хүргэсэн билээ. Харин тэд тус тусын уран бүтээлийн замаа хөөхөөр болсонг фэнүүддээ дуулгалаа. Яруу найрагч Э.Түдэвийн үг, аяаар бүтсэн “Хүн цэцэг” дуу тэдний сүүлийн хамтарсан бүтээл гэнэ. Тэд өөрийн сошиал хуудсандаа “Энэхүү дуугаар бид хоёрын хамтарсан уран бүтээл түр хугацаанд завсарлаж тус тусын уран бүтээлээ үргэлжлүүлэхээр боллоо” хэмээжээ. Хамтын амьдралаа эхлүүлээд 12 жил болсон тэд хамтарсан уран бүтээлээ тодорхойгүй хугацаагаар түр…
Зохиогч: cool
Дуучин Нарагийн ээж, 60 настай.Оворгүй Нарагийн найз юм шиг л харагдаж байна.Түүний ээжийг Эрдэнэчимэг гэдэг бөгөөд хүүхэд байхдаа ээжийгээ дагаж хүүхэд залуучуудын театрт байнга очдог байжээ. Театрын будгаар хүүхэлдэйгээ будчихдаг, өөрийгөө ч сэмхэн будаад загнуулдаг охин байсан гэнэ шүү. Дуучин Нара цахим хуудаснаа “Сарнайн үрнээс сарнай цэцэг л л урганаа гэж ийм сайхан ээжээс төрсийм даа би.Хайртай ээждээ төрсөн өдрийн баярын мэнд хүргэе, урт наслаж удаан хамт байгаарай ижий минь Лайвын дундуур л орж иркү бол та бид 2 жинхэнэ сайн найзууд” хэмээжээ. Хамтдаа тэдний хайр гэрэлтсэн зургаас сонирхьё.
Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэнд оногдсон үүргээ биелүүлэх чадавхыг бэхжүүлэх, агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг хамгаалахад туслах зорилгоор ОХУ-аас 2019 оны арваннэгдүгээр сард байлдааны сөнөөгч “МиГ-29УБ” загварын хоёр онгоц нийлүүлсэн билээ. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн уг хоёр хөлгийг манай нисгэгч нар агаарт нэг ч удаа хөөргөөгүй бөгөөд тус ангийн ангаарт хадгалж, хааяа гаргаж асааж буй аж. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ОХУ-аас манай нисгэгчдийг сургаж, дадлагажуулах мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа тул тодорхой хугацааны давтамжтайгаар ангаараас гаргаж асаадаг гэнэ. Гэтэл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа дээрх ангийн алба хаагчдын хариуцлагагүйгээс болж…
Хөл хорионы үед урлагынхан цахимаар ард түмнээ хөгжөөсөөр. Өнөө өглөө”Юнивишнийн компанийн IPTV үйлчилгээнд системийн гэмтэл гараад байна. Манай компанийн инженер, техникийн алба гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна. Гэмтэл засагдаж хэвийн болмогц эргэн мэдээлэх болно. Хэрэглэгч та бүхэнд хүндрэл учруулсанд хүлцэл өчье.” хэмээсээ байсан билээ.Тэгвэл угийн авьяастай жүжигчин М.Баярмагнай цахим хуудаснаа “Хүлцэл өчсү..Бидний бүтээсэн “Дурлалын Галт Тэрэг” кино контент өчигдөрөөс эхлэн Univision-ийн видео санд орсноор тухайн контентийг үзэж бгаа хэрэглэгчийн тоо огцом ихсэж, Univision-ийн сүлжээнд гэмтэл гарсан бна. Гэмтлийг засварлаж байгаа тул удахгүй сүлжээ хэвийн болохыг мэдэгдэж байна. Уран бүтээлчдийн зүгээс дээрх явдалд нийт үзэгчийн өмнө хүлцэл өчиж байна.” хэмээсэн нь…
Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн харъяа байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорч өргөмжлөл, шагналыг ажлын байранд нь хотын дарга биечлэн гардуулж өгсөн. Тус шагналыг нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн аврах анги 105-ын аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнх хүртэж, Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох батламжийг олгосон юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Буянт ухаа-2 орон сууцны хороололд хүрэлцэн ирж аврагч, ахлах ахлагч Б.Үнэнмөнхөд 3 өрөө шинэ байрынх нь түлхүүрийг гардуулан…
Самьяа хийдийн лам нар Монгол улсынхаа иргэдийн хувьд мөн нийгмийн хариуцлагын хүрээнд ийм буяны ажлыг 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь МОНГОЛ ЛАМ НАР-АСРАЛЫН АЯН 1-хандивын аяны хүрээнд УОК-д 10 сая гаруй төгрөгийн хөрөнгө мөнгөний хандив өргөж байсан билээ. Энэ удаагийн буяны ажлын хүрээнд амьдралын боломж тааруу 300 гаруй өрх айлуудад хүнс хоолны тусламж өргөжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрч, хамаг амьтан өвчин зовлонгүй, амгалан жаргалан лугаа үл хагацах болтугай.
Арванхоёрдугаар сарын 17-ны орой “Сайн” ломбардыг дээрэмдсэн тухай мэдээлэл олон нийтэд хүрсэн. Тодруулбал Баянгол дүүргийн 11-р хорооны салбарт гурван ажилтан нь ажлаа хийж байхад гаднаас хоёр эр нэвтэрч хутга тулган сүрдүүлж хэмжээ нь тодорхойгүй үнэт эдлэлүүд болон 1 сая 30 мянган төгрөгийг тус ломбарднаас дээрэмдсэн . Уг хэрэгтэй холбогдуулан 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, 3 удаагийн ял шийтгэлтэй М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж байсан. Тэгвэл сэжигтинг Чулуун-Овоод байх үед нь баривчилжээ. Тус этгээд нь урьд нь 2, 3 удаа ломбард дээрэмдсэн хэргээр шалгагдаж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан аж.
Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яахын аргагүй хүндийн өргөлт юм. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр хэцүү нь мэдээж. Гэвч хүндийн өргөлтийн төрлөөр багаасаа хичээллэж тэв дэлхийд Монгол улсын нэрийг цуурайтуулан яваа бүсгүй бол Мөнхжанцангийн Анхцэцэг юм. Тэрээр 2010 онд спортын мастер, 2011 онд буюу 13-хан настайдаа Олон улсын хэмжээний мастер цолны болзолыг хангасан байдаг. Тамирчны ур чадвар, тэсвэр тэвчээр, техник ур чадварыг хөгжүүлэхэд бэлтгэл сургуулалт хамгаас чухал. Тэрээр бэлтгэл хийж буй бичлэгийн хамт “Энэ сандал хийдэг компаниуд надаар сандалныхаа чанарыг шалгуулангаа, рекламандаа тоглуулахгүй юм байхдаа…” гэж өөрийн цахим хуудсандаа бичжээ. Хүндийн өргөлтөөрөө монголдоо төдийгүй,…
Бөхийсөн тэргүүнээ өндийлгөж, бохирсон өвдгөө тэнийлгэв. Миний ямар зэвүүн зантайг мэдмээр байна уу? Их эзэн Чингисийн эрхшээн үлдээсэн Монголыг гурав хуваахгүй бол эзэлж чадахгүй, гурвантаа нугаслахгүй бол боолчилж амжихгүйгээ мэдээд Манжийн төрөөс Өвөр Монгол, Халх Монгол, Баруун Монгол хэмээх гурван талт, гурав салгах бодлогыг хагас зуун жил хэрэгжүүлсэн байдаг. Үр дүнд нь өвөрмонголчууд 1636 онд анхлан Манжид дагаар орсноор тусгаар Монголын тулгын гурван чулуу бутарч, тулах гурван багана ганхаж, эрх чөлөөгөө харийн хааны хөл дор элдсэн сур шиг тавьж өгснөөс хойш 275 жилийн доромжлолын дараа, 275 жилийн дарлалын дараа, 275 жилийн хядлагын дараа 1911 оны 12 сарын 29-нд монголчууд бөхийсөн…
Тэнүүн Огоо” ХХК-ийн Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусны жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд түүний ойрын хавьтлуудыг тусгаарласан болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тухайн жолооч гэр бүлийн хавьтлаар халдвар авсан байна. Жолооч энэ сарын 24-ний өдрөөс хойш ажилдаа яваагүй бөгөөд тухайн автобус баазын 90 хүнийг тусгаарлан шинжилгээ авч байгаа аж. Иймд арванхоёрдугаар сарын 20-ноос 24-ний хооронд Чингэлтэй-Зунжин чиглэлийн автобусаар үйлчлүүлсэн иргэдийг сайн дурын шинжилгээнд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
