Зохиогч: cool

Мэдээлэл Юнивишнийн компанийн IPTV үйлчилгээнд системийн гэмтэл гараад байна. Манай компанийн инженер, техникийн алба гэмтлийг засварлахаар шуурхай ажиллаж байна. Гэмтэл засагдаж хэвийн болмогц эргэн мэдээлэх болно. Хэрэглэгч та бүхэнд хүндрэл учруулсанд хүлцэл өчье. Юнивишн ХХК

Цааш унших

Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликэшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Тавантолгой түлш” компанид хандан эрхээ сэргээлгэх боломжтой хэмээж байсан. Тэгвэл цахимд нэгэн иргэн “Хүрэлсүх сайдаа гадаа ид хүйтэн болсон үед том байшинтай айлд 2 карт хүрэхгүй. ИҮ хаясан бол түлшгүй болох. Төрийн хүнд суртал , дарамт 2 ирлээ яах вэ.” хэмээжээ.

Цааш унших

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр 14,035 хүнд PCR шинжилгээ хийхэд 38 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Улаанбаатар хотод 37, Франфуртийн тусгай нислэгээр ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 1175 боллоо. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос 36 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Сувилагч хоёр, үйлчлэгч нэг, сахиур зургаа, өвчтөн дөрөв, гэр бүлийн хавьтал 17 бусад хавьтал хоёр байна. Халдварын бүртгэгдсэн тохиолдлоос өчигдөр 34 хүн эдгэрч нийт эдгэрсэн хүний тоо 745 боллоо.

Цааш унших

Магнай трейд группийн ерөнхийлөгч Б.Ганзоригийн бага хүү Г.Содбаяр бусдын биед ноцтой гэмтэл учруулсан гэх мэдээлэл сошиал орчинд гарч эхэллээ. Түүний хохирогч Ю.Кундыз гэх фитнесээр хичээллэдэг, нугараач бүсгүй энэ талаар олон нийтэд анх мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр цахим хуудаснаа “Хуруугаараа тvлxэxэд хүн  ингэж гэмтдэг юм байна. Өнөөдөр мөнгө хүчтэй гэдгийг харуулж бүх сайтууд зөвхөн миний бyрyy болгож харуулж байна. Мөнгө л яриад байх. Өнөөдөр хүн ийм арилчихсaн дотортой хүн чанаргүй байж болохгүй ээ. Энэ хөхрөл гэмтэл бол энүүхэнд хуруугаараа түлхэсэн хүн өнөөдөр ингэж хөхөрч няцардаг болцон юм байна. Дор хаяж уучлаарай бие нь яаж байна гэж одоог хүртэл асууж холбогдоогүй  бүх…

Цааш унших

Монголын хөгжмийн ертөнцөд 14 жил тасралтгүй уран бүтээлээ гаргаж аав ээж, эх орон, хайр дурлалыг магтан дуулсан хамтлаг бол “Гурван бүдүүн” юм. “Ижийгээ гомдоох учиргүй , “Цуг алхъя”, “Гучин наймтай аав”, “Холын чи минь” гэх мэт дуунууд нь тухайн үедээ хит парадуудыг тэргүүлж, хүн болгон мэдэх болсон жинхэнэ хит дуунуудын эзэд бол тэд юм. “Гурван бүдүүн” хамтлагийн аялгуу хөг, утга чимэг нь Аажимын Мөнгөншагай байлаа. Тэрээр чадварлаг дуучин төдийгүй гайхалтай хөгжмийн зохиолч байв. Түүнийг хамтлагийнхаа дуунуудын хөгжмийг зохиодгоор нь мэддэг байсан бол одоо түүний дууг дуучин болгон дуулдаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Энэ нь түүний авъяаслаг хөгжмийн зохиолч гэдгийг…

Цааш унших

Шуурхай мэдээ: Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчаас корона вирус илэрчээ Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст холбооны инженер мэргэжилтэй алба хаагчийн БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан ар гэрийн хүнээс нь корона вирус илэрсэн байна. Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст ажилладаг тухайн алба хаагчаас халдвар илэрчээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.ш

Цааш унших

Хилийн цэрэгт алба хааж байсан байлдагч оргож байхдаа төөрч, ОХУ-д саатуулагдсан байна. Тодруулбал, Увс аймаг дахь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 4-р заставаас 12-р сарын 19-ний шөнийн 03 цагийн үед байлдагч Х.О нь харуулын байрнаас гарч яваад эргэж ирээгүй байна. Тиймээс тухайн байлдагчийг оргосон гэж үзэн гэсэн эрэн хайх ажиллагааг хилийн цэрэг болон цагдаагийн алба хаагчийн хамт эхлүүлсэн байна. Оргосон гэгдэх цэрэг төөрч, хил зөрчин ОХУ-ын талд саатуулагдсан бөгөөд түүнийг Монгол улсад хүлээлгэн өгсөн аж. Хилийн цэргийн 0245 дугаар анги нь Увс аймгийн Сагил суманд байрладаг бөгөөд оргосон байлдагч нь 22 настай бөгөөд Хөвсгөл аймаг Ренчинлхүмбэ сумаас тус ангид хуваарилагдан…

Цааш унших

Мөрөөдлийн театрын жүжигчин Г.Эрхэмбаяр Э.Намуун нар хамтран амьдраад багагүй хугацааг өнгөрөөгөөд буй. Хоёр, хоёр хүүхэдтэйгээ нийлсэн тэдний харилцаа багагүй шүүмжлэл дагуулдаг ч хосууд дөрвөн хүүхдийн хамт өнөр өтгөн амьдарч байгаа юм. Харин өнөөдөр Э.Намуунаа хувийн цахим хуудаснаа тавьсан зураг олны анхааралыг татлаа. Нэгэн цагт жүжигчин Э.Намуун нөхөр хүүхдүүд, гэр бүлдээ их хайртайгаа хэвлэлд ярьж, жүжигчний карьерээс илүү гэр бүлээ илүүд үзэж, гэр бүлийнхээ төлөө урлагийн тайзаа орхиж чадна гэж ам бардам ярьж байсан удаатай ч түүний амьдрал санаснаар болоогүй. Харин түүний хоёр дахь амьдралыг “Гэр бүлээ хаясан”, “гэр бүл салгасан” хэмээн ам уралдан ярьцгаах хүмүүс цөөнгүй. Гэвч тэд энэ бүхнийг…

Цааш унших

МУГЖ жүжигчин И. Одончимэгийг урлагт орсон цагаас нь сайн муу зүйлүүд тойрон хүрээлж байдаг ч тэрээр шантраагүй. Өдгөө Монголын манлай эмэгтэйчүүдийн нэг болон гялалзаж явна. Эмэгтэй хүн, тэр дундаа жүжигчин хүн, уран бүтээлээ найруулаад өөрөө тоглоно гэдэг бол бахархал. Тиймдээ ч түүний хийсэн бүтээл бүр нь шуугиан тарьж олны сонорыг мялааж чихийг соотойлгодог. Анх “Сэргээш 3”-араа найруулагчийнхаа ажлыг эхэлж байсан бол өдгөө олон уран бүтээлээ тууриваад байгаа билээ. Жүжигчин И. Одончимэг тод хурц биш дүр төрхөө байгаагаар нь тодотгосон будалт хийлгэсэн байна. Үнэхээр үзэсгэлэн гоо биш гэжүү.

Цааш унших

Монголын хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж, ард түмний дуулах дуртай олон сайхан дуу зохиосон, хөгжмийн зохиолч Товуугийн Насанбуян юм. Эгэл жирийн ажилчин явсан түүнийг их урлагт хөтөлж оруулсан багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав юм. Тэрбээр зөвхөн дууны хөгжим зохиогч бус, мөн найрал дууны урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийн төлөө нэгэн насныхаа амьдралыг давхар зориулсан нэртэй уран бүтээлч билээ. Хөгжмийн зохиолч Т.Насанбуян уран бүтээлээ туурвисан 60-аад жилийн хугацаанд 1000 орчим дуу, оратори буюу магтуу, романс, хүүхдийн дуу гээд л уран бүтээлийн баялаг сан хөмрөгтэй хөгжмийн зохиолч болсон ч хөрөнгө, санхүүгийн боломжоос шалтгаалж нэг удаа ч болов уран бүтээлийн…

Цааш унших