Зохиогч: cool

Шахмал түлш хэрэглэж байгаа энэ цаг үед гэртээ угаартах тохиолдол буурахгүй байна. Өчигдөр л гэхэд нийт найман хүн угаартжээ. Уг найман хүний дөрөв нь хүүхдүүд байв. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суух Х.Х /эр.10н/, Х.Х /эм.7н/, Х.Х /эм.1н.9сар/ нар угаартсан байна. Хүүхдүүдэд Нийслэлийн түргэн тусламжийн эмч анхан шатны тусламж үзүүлсэн бөгөөд тэд хөнгөн  зэргийн  угаарын  хийн хордлоготой байсан аж. Мөн Хан-Уул дүүргийн 5-р хороо, Яармаг орчимд  Е.Ч /эр.46н/,  В.Э  /эм.41н/ Э.М   /эр.4н/,  Ц.Б   /эм.34/ нар  угаартсан байна. Дээрх хэргүүдийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Тиймээс иргэн та болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.

Цааш унших

БЗД-ийн эмнэлгийн голомтын халдвар 10-аар нэмэгдэж 194 болсныг ЭМЯ-ны ээлжит мэдээллээр хэллээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улаанбаатарт 16 шинэ тохиолдол нэмэгдлээ. Үүнээс Баянзүрх нэгдсэн эмнэлгийн голомтоос 10 шинэ халдвар буюу 2 өвчтөн, гэр бүлийн 8 хүнээс халдвар илэрчээ. Өчигдөр 38-аар нэмэгдэж, тус эмнэлгийн голомттой холбоотой халдвар 184 болсон. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн 24 хороонд халдвар бүртгэгдсэн бол дүүргийн эмнэлгийн голомтод 194 халдвар бүртгэгдээд буй юм. Үүнээс Эрүүл мэндийн ажилтан 19 буюу их эмч 6, сувилагч 8, үйлчлэгч 3, эмзүйч жолооч нэг Өвчтөн 86 гэр бүлийн 59 Сахиур 24 Хавьтлаас 6 хүн байна” гэсэн мэдээллийг өглөө.

Цааш унших

Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр нутгийн удирдлагын ордонд боллоо. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг зургаан байгууллагын найман албан хаагч оролцож, “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая, Тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийнхөө сүлдэнд тангараглалаа.

Цааш унших

Хурд хамтлагийн дуучин, гитарчин Д.Отгонбаярын төрсөн өдөр тохиож байна. Хүрэн форм өмссөн хөдөөгийн бүрэг даруу бор хүү хотын дунд сургуульд орж, арын ширээнд чимээгүйхэн суудаг байв. Ашгүй, сургуулийн урлагийн үзлэг болж, ухаан орохоосоо “балбасан” банзан гитар тоглож сурснаа гайхуулах боломж олдлоо. Ангийнхан ч бүчээд авлаа. Урлаг, хөгжим ямар агуу болохыг тэр анх сургуульд ороод л мэдэрсэн нь энэ байв. Нийслэлийн 20 дугаар сургуулийн IV ангийн сурагч байхдаа “Ган зам” чуулгад элсч, бөмбөр, гитар тоглодог байлаа. Түүнээс хойш 37 жил өнгөрчээ. Урлаг соёлоор хүмүүжиж явсаар ах дүү нартайгаа “Хурд” хамтлагийг 1993 онд анх байгуулсан. Тэр үеийг эргээд санахад олон уран бүтээл…

Цааш унших

Монголын хошин урлагийн анхдагч продакшнуудын нэг бол яалтчгүй “Шинэ үе” продакшн юм. Авъяаслаг, ид хийж бүтээх бяр амтагдсан залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлэн ажилладаг нь тэдний онцлог байлаа. Тиймдээ ч тэд одоогоороо оршин тогтносоор л байна. Гэвч тэдэнд зарим нэг эрхэмүүдийн орон зай үгүйлэгдсээр л… “Шинэ үе” продакшнаар овоглож, өөрийн төрмөл авъяас, жүжигчний уран чадвараараа гайхагдаж, ид өсч явсан залуу уран бүтээлч бол жүжигчин Тайванбаатарын Билгүүн юм. Тэрээр 1984 оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ. Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа Шинэ үе продакшны залуу…

Цааш унших

Бэрээ хүндэлсэн айлын голомт өөдөө байдаг Бэрээ гомдоосон айлын голомт дорой байдаг. Анх яаж гуйж авсан түүн шигээ өөрийн охин шиг хайрлаж хүндлэх хэрэгтэй .Учир нь эмэгтэй хүн гуйлгаж эхэлсэн цагаасаа л өөрийн чинь үрээс ялгаагүй охин чинь болж голомтонд чинь бүл нэмж орж ирж байна гэсэн үг. Тиймдээ ч цагаан зээр эмэгтэй хүн хоёр нутаггүй гэдэг байх. бэр тогтуун бол гэр тогтуун юутай үнэн бэ хүргэн тогтуун бол айл тогтуун юутай үнэн бэ охин үрээ сэтэрхий аяга сиймхий хадаг ч болтугай өгч чадахгүй сэтгэлгүй айлд бүү өг тэд амьдралын турш үртэй чинь үнэ хүндгүй харьцана

Цааш унших

“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт МУГСЗ нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа гуай оролцсон билээ. Энэ хүнгүйгээр монголын сэтгүүл зүйн хөгжлийг төсөөлж болохгүй мэт. Хэдийгээр одоо 80 гаруй насыг зооглосон ч Монголын радио телевизэд насаараа ажилласан түүний үг бүхэн залууст үнэтэй сургамж болдог. Тэрбээр нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Эмэгтэй хүн бол би чамд хайртай гэж хэлэхгүй хүнээр хэлүүлэхээр тийм гоё байх хэрэгтэй шүү дээ… Яршиг л байна” гэжээ. Дашрамд дуулгахад Д.Амбасэлмаа багш оюутнуудаа “Сүүлийн үед эмэгтэйчүүд үнэ цэнгүй болоод байгаа шүү. Эр хүн дуудахаар годогноод гараад гүйчих юм. Эмэгтэй хүн чинь эрхэмсэг үнэтэй цэнтэй байх учиртай шүү” хэмээн сургаж байсан гэдэг.

Цааш унших

ХОНЬ Энэ долоо хоног таны үерхэл, хайр дурлалд гайхалтай ээлтэй байх бололтой. Хосын эерэг харилцаа таны сэтгэл санааг өөдрөг байлгана. Хайрт тань таны амьдралд хэчнээн их гэрэл гэгээ нэмж байгааг та лав анзаарна. Гэсэн хэдий ч, амралтын өдрүүдээр асуудал үүсч магадгүй тул тайван байж, хүлээцтэй хандаарай. Санхүүгийн хувьд энэ долоо хоног танд таатай байна. Од эрхэс энэ байрлалд байгаа дээр хөрөнгө оруулалт хийх, хувьцаа худалдан авахад тохиромжтой. Долоо хоногийн сүүлээр орлого орж магадгүй. Биеийн дээд хэсэг гэмтэхээс сэргийлээрэй. ҮХЭР Энэ долоо хоногт таны хувийн амьдрал багахан асуудалтай тулгарах нь. Хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Боломж гарвал цагийг зугаатай өнгөрөөж, романтик болзоонд яваарай.…

Цааш унших

Гэр бүл 1. Өөрийн “Гэр орноо хэрэггүй зүйлсээс цэвэрлэх календарь”-ийг гэрийнхээ талбар бүрт өдөр өдрөөр хувааж гаргаарай. Эхний өдөр: сэтгүүлүүдийг эмхлэх Хоёр дох өдөр: DVD нүүдээ эмхлэх Гурав дах өдөр: Номнуудаа эмхлэх г.м 2. “Юм бүхэн өөрийн гэсэн байртай байх, түүнийг буцааж байранд нь тавих” зарчмаар амьдраарай. 10 хоногийн турш дараах 4 дүрмийг баримтлаарай. 1. Хэрэв та ямар нэг юм авсан бол түүнийг буцааж байранд нь тавиарай. 2. Хэрэв та ямар нэг юм нээсэн бол хааж байгаарай 3. Хэрэв та ямар нэг юм унагаасан бол босгоод тавиарай 4. Хэрэв та ямар нэг юм өлгүүрээс авсан бол буцааж өлгөх. 3. Гэрээ…

Цааш унших

Монголын загварын эрэгтэй моделиудаас урдаа барих топ моделиудын нэг болох О.Билгүүн . Түүний найз бүсгүйг Алунгоо гэдэг бөгөөд гоо сайхны брэнд гаргаад зогсохгүй фото модель чиглэрээр ажилладаг. Алунгоо цахим хуудаснаа Билгүүний охин Хүслэнгийн хамтаар  “Надтай уулзахаараа аниа би таныг ийм их санасан гэдэг” гэсэн тайлбартай зураг нийтэлжээ. Дашрамд дуулгахад  аз жаргалдаа умбаж яваа хос хоёр хамтдаа шинэ жилийн ковер дуу дуулсан байна. https://youtu.be/cob6-NtICFA

Цааш унших