Загварын ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг болох Ө.Содгэрэл тун ч нууцлаг бөгөөд сонирхолтой нэгэн. 1. Тэрээр дэлхийн 11 оронд үйл ажиллагаа явуулдаг загварын BURO 247 сайтын Монгол дахь салбарыг хариуцсан захирал юм. 2. Дэлхийн олон оронд зохиогддог шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг авч “Mongolia`s Next Top Model” шоуны ерөнхий продьюсероор ажиллаж байна. 3. Тэрээр Эрдэнэтийн унаган охин. 4. Ө.Содгэрэл нь хуучин зам тээврийн сайд асан М.Зоригтын том хүү Тэмүүний гэргий юм. 5. Тэрээр 2003 онд Топ Болормаатай хамт “Еластин” шампуний рекламанд тоглож олонд танигдаж байв. 6. 2004 онд М.Зоригт сайдын том хүүтэй үерхэж хамтдаа Америкт суржээ. 7. З.Тэмүүн, Ө.Содгэрэл нар нэг охинтой.…
Зохиогч: cool
Нийслэл хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлан, цар тахлын хүнд үед тэргүүн эгнээнд ажилласан нийслэлийн үйлчилгээний байгууллагуудын 2020 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд тодорлоо. Нийслэлийн аврах 105 дугаар ангийн аврагч Батбаярын Үнэнмөнх, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын хог тээврийн автомашины жолооч Осорын Самданцэрэн, Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн замын зохицуулагч Батдэлгэрийн Баярхүү нарт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өргөмжлөл, шагналыг ажлын байран дээр нь биечлэн гардуулж өглөө. Мөн дээрх ажилтан, алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлж буй “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийн…
Эрэгтэй хүүхэдтэй ээжийн баримтлах 9 дүрэм 1. Хэзээ ч хүүгээ дооглож бүү инээ Эрэгтэй хүний хувьд эмэгтэй хүн дооглож инээнэ гэдэг бол сэтгэлзүйн том цохилт бөгөөд ээж нь дооглож инээнэ гэдэг бол бүр ч том цохилт. Хүү чинь өмдөө буруу харуулаад өмссөнд юм уу, хазгар нохой зурсан болон хажуугийн ширээний охинд хайртайгаа илэрхийлсэн зэрэг ямар нэг тодорхой зүйлд дооглож инээх нь буруу юм. Таны тэр доогтой инээдийг хүү чинь насан туршдаа санах болно. Хамгийн гол нь хэзээ ч мартахгүй. 2. Асуулт болгонд нь заавал хариул Хэдэн настай байх нь хамаагүй. Бас ямар ч “том болохоор чинь”, “хүүхдэд хамаагүй” мэтийн хариулт…
Өчигдөр улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав. Тэрбээр “Арванхоёрдугаар сарын 26-нд улсын хэмжээнд 14,624 хүнд шинжилгээ хийхэд 39 хүнд коронавирус илэрлээ. Эдгээр 38 хүн нь БЗД-ийн голомтоос бүртгэгдсэн, нэг хүн нь Франкфуртын онгоцоор ирсэн хүний давтан шинжилгээнээс илэрсэн. БЗД-ийн тус тохиолдлууд нь тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан байсан ба зарим нь гэрт тусгаарлагдсан хүмүүс юм. Давтан шинжилгээнээс нь илэрсэн. 38 тохиолдлыг задлан харвал: Эмнэлгийн ажилтан 3, Өвчтөн 5, Гэр бүлийн хавьтал 30 хүн байна” гэв.
Ерөнхийлөгчийн тухай 20 баримтыг хүргэе. Х.Баттулга 1963 оны 3 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод төрсөн. Тэр 34 дүгээр сургуулийг 8 дугаар анги хүртлээ сурж дүүргэжээ. Үүний дараагаар Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй. Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. Харин 1989 онд эх орондоо болсон…
Монголын хүсэмжит залуусын жагсаалтыг олон жил тэргүүлсэн жүжигчин Эрдэнэбилэг буюу Эби сүүлийн үед дэлгэцийн уран бүтээлд анхаарлаа хандуулж кино найруулагчийн ажлыг хийх болсон. Олон бүсгүйчүүдийн сэтгэлийг эрхгүй татдаг байсан залуугийн сонголт нууцлаг байсан. Эхнэр хүүхдээ олны хэл амнаас хамгаалж нууцална гэж байсан залуу маань эхнэр хүүхдээрээ гоёхоор шийдсэн бололтой. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүрээнд хүн бүр хатуу хөл хорионд орсон энэ өдрүүдэд жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг нууц авъяасаа дэлгэв. Тэрээр өөрийгөө хэр баргийн зураачаас дутахгүй авъяастай гэдгээ батлаж зурсан зургуудаа цахим хуудсандаа оруулах болжээ. Фэнүүд нь түүний энэ авъяасыг ихэд үнэлэн, бахархаж байгаа аж. Алдарт Mike Tyson-г анхлан зурсан тэрээр…
Нийслэлийн Тохижилт үйлчилгээ комнпанийн шилдэг ажилтан эмэгтэйг түрээслээд өмчлөх эрхтэй хоёр өрөө орон сууцаар шагнажээ. НЗДТГ-аас салбар бүрийн хөдөлмөрийн баатрыг жил бүр тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн нийслэлийн хөдөлмөрийн баатар болсон ажилтнуудад Хотын дарга Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байхад нь өөрийн биеэр шагналыг нь гардуулж байгаа аж. Ингэхдээ ТҮК-ийн шилдэг ажилтан эмэгтэйд шагналыг гардуулж, түрээслээд төлөөд өмчлөх эрхтэй 2 өрөө орон сууцаар шагнажээ.
Сүүлийн үед эсрэг дүрийг базагч нэрээр үзэгчдийн танил болоод байгаа жүжигчин Э.Пүрэвжаргал хөл хорионы энэхүү цаг үед хулгайн хэрэгт сэжиглэгдсэн байна. Энэ нь түүний уран бүтээлтэй холбоотой аж. Тодруулбал, жүжигчин бүсгүй найзуудынхаа хамтаар хамтаар орон байрны хулгай хийсэн тухай “шумка’s” бүтээлд тоглосон бөгөөд уг кинотой холбоотойгоор цагдаад шалгагдсан гэх мэдээлэл байна. Монгол улсад хийгдэж буй дийлэнх киноны гол болон туслах дүрийг бүтээж буй эмэгтэй жүжигчид энэ удаад өөрсдийн продакшн байгуулж, эмэгтэйчүүдийг байлдан дагуулахаар шийдсэн бололтой. Эхний ээлжинд царайлаг, нуруулаг эмэгтэй жүжигчид орчин үеийн өнгө төрх бүхий ШУМКА анхны контентоо “F студио”-той хамтран бүтээсэн бөгөөд цаашдын уран бүтээлүүд нь нэлээдгүй хүлээлт…
Яадгийн, дунд нь зүрх зурчихлаа. Үзэлцээд байгаа хүмүүсийг үүрд зүрхээр холбосон ч ер нь яадгийн. За тэгэхээр ийм байна аа. Манай ЭМ-ийн салбар хямарсан, энэ үнэн. Хямарчихаад мэргэжлийн бус сайдтай Мэнэнгийн талд төөрч явтал вирус гарчихсан. Сүр сүр мэдэгдэл, сүржин сүржин арга хэмжээ зөндөө авсан. Шошгоо сайн дэглэж, хаягаа сайтар будаж, гарчигаа супер өгсөн л дөө. Нүүрээ гялайтал будчихаад нөгөө дотоожоо хиртэй нь өмсдөгтэй л адил гэж мэд. Үр дүнд нь хилээрээ оруулж ирэхгүй тогтоон барьсан. Хандив, магтаал хоёрт харин ч нэг бялуурсан. Харжээ байхад ядаж л сувилагч эмч нараа олон хүнээс нэг дор, онцгой урт малтуураар шинжилгээ авахад дадлагажуулаагүй…
Сурагчддаа мэндчилгээ, захидал бичээд, дүнг нь илгээж байгаа багш гайхалтай биш гэж үү? Тэгвэл энэ үед Нийслэлийн ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн багш нар сурагчдынхаа эхний хагас жилийн дүнг илгээхдээ мэндчилгээ, захидал бичээд илгээжээ. Түүх, нийгмийн секцийн хамт олон болон багш С.Уянга санаачлан Ц.Алтангэрэл захиралтай тус сургуулийн хамт олон “Монгол шуудан” ХК-тай хамтран ийнхүү сурагчиддаа “Шинэ оны мэнд хүргэж, ирэх улирлын сурлага хөдөлмөрт нь амжилт” хүсчээ.
