Зохиогч: cool

НЭМҮТ-өөс коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. COVID-19 вирус нь цаг агаараас үл хамааран халдварладаг. Эрс тэс уур амьсгалд ч вирус үхэхгүй, халдварлаж чаддаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг зөвлөж байна.

Цааш унших

Нийслэл хотод хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эдгээр өдөр Нийтийн тээврийн үйлчилгээний газарт бүртгэлтэй такси үйлчилгээний аж ахуйн нэгжүүд ажиллаж буй. Нийт 503 такси үйлчилгээнд ажиллаж буй бөгөөд эдгээрт халдвар хамгааллын дэглэмийг сахиулах тусгай нөхцөл шаардлага тавьж байгаа юм. Мөн өглөө бүр үйлчилгээнд гарахаас өмнө тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байна. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Цааш унших

Дуучин Х.Мөнгөнцэцэг Б.Болдтой дуулиан шуугиантайгаар тоонот гэрт толгой холбосон. Тэд Б.Жавхлан, Б.Баясгалан гэдэг дэрсхэн хүүхэдтэй. Х.Мөнгөнцэцэг амаржиж 11 сарын 23 нд хоёр хүүхдээ дүүтэй болгосон. Амаржаад удаагүй ч Х.Мөнгөнцэцэг нөхрийн хамтаар “Чамдаа бэлэглэе” шинэ дууныхаа клипын ажилд шаргуу оржээ. Залуу халуухан хосдоо аз жаргал хүсч хөнжилөөрөө дүүрэн хүүхэдтэй болохыг ерөөе. Дуучин МУСТА Б.Болд Х.Мөнгөнцэцэг Шинэхэн уран бүтээл “Чамдаа бэлэглэе” Үг: Ч.Чагнаадорж Ая: Т.Найданжав https://youtu.be/bZkU0yezft4

Цааш унших

Загвар өмсөгч С.Төгсийн урьснаар сошиал нэвтрүүлэгт оролцсон мисс Г.Оюунгэрэл ярилцлагынхаа үеэр 12 жилийг нэг жаран гэж тооцдог хэмээгээд өөрийгөө “3 жаран дамжин амьдарч буй” гэж ярьсан юм. Түүнийг хүмүүс шүүмжлэх нь шүүмжилж, өмөөрөх нь өмөөрч, наргиа болгох нь болгож сошиал ертөнцийн нэг өдөр өнгөрч байна. https://fb.watch/2Bt_C0aCIs/ Жаран гэж юу вэ? Монголчууд цаг агаарын байдлыг ажиглаж жилийг хавар, зун, намар, өвөл дөрвөн улирал болгон хувааж байжээ. Энэ дөрвөн улирал нь арван хоёр жил үүсэх гол үндэс болсон байна.Дөрвөн улирлаа гурав гурав хувааж арван хоёр сар болгон амьтдын нэр өгчээ. Энэ нэрээрээ 12 жилээ бас нэрлэжээ.Эдгээр амьтдын нэр хулгана,…

Цааш унших

Нэгэн цагт Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуягийг танихгүй хүн ховор. Сүүлийн үед түүний шударга шулуун үгс, зэмлэнгүй хандлага ард иргэдэд ихэд үнэлэгдэж өөрийн гэсэн дэмжигчидтэй болсон. Тэрээр сошиал ертөнцөд ч идэвхтэй нэгэн. Өөрийн цахим хуудсандаа ном бичиж байгаа тухайгаа мэдээлжээ. Тэрбээр “Шударга бусын хонгил” хэмээх баримтат ном бмчиж байгаа“Шударга бусын хонгил” баримтат номоо дуусгах гээд л үзээд байна. Хонгилыг зарлаад, хонгилдуулаад, тэмцэлдээд олон жил явлаа. Юм юм л багтаах гэж хичээлээ. Бүгд баримттай!” гэжээ.

Цааш унших

Тэртээх 1921 он буюу одоогоос 100 жилийн өмнө Монгол улсад ардын хувьсгал ялж, Ардын нам байгуулагдан, феодалын ёсыг халж, ардын засаг байгуулагдсан түүхтэй. Гэтэл…, тэр цаг үеэс 100 жилийн дараа буюу өнөө цагт ардчилсан сонгуулийн аргаар феодалын нийгмийн ноёд, ван гүн мэт эрх мэдэлтнүүд “тодорч”, нийслэл хотыг газар нутаг, дүүргийн байдлаар нь хуваан авч, тухайн газар нутагт өөрсдийн хамаарал бүхий этгээдийг, бүр тодруулбал өөрөөс нь өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлэх хүмүүсийг мэдлэг боловсрол, ажлын туршлага харгалзахгүйгээр албан тушаалд томилж, шинэ цагийн “феодалын ёс”-ыг бий болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэдхэн жилийн өмнө Баянгол дүүргийг УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан С.Эрдэнэ…

Цааш унших

Монголын түүхийг судлаачид 1928 онд Монголд коминтерний нөлөөгөөр өрнөсөн улс төрийн үйл явдлыг ТӨРИЙН ЭРГЭЛТ байсан гэж үздэг. Учир нь коминтерний төлөөлөгчид Монголд ирж, улс эх орноо монголын онцлогтой социалист хувилбараар өөрчлөх хүсэлтэй үндэсний ардчилсан үзэлтэй Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Ж.Гэлэгсэнгэ нарыг “хүрээнийхэн, хөгшчүүл, үндэсний үзэлтнүүд, баруунтнууд” хэмээн нэр хоч зүүж адлаж, тэдний эсрэг “хөдөөнийхөн, ядуу ардын залуус, зүүнтнүүд” хэмээн П.Гэндэн, Ө.Бадрах, Л.Лааган, З.Шижээ, Л.Цэндсүрэн нарын мэдлэг боловсрол, төрийн ажлын дадлага туршлага багатай залуусыг сөргүүлэн тавьж, 1928 онд хуралдсан МАХН-ын VII хурлаар Монгол улсын засгийн эрхээс нь баруунтнуудыг буулгаж, зүүнтнүүдэд эрхийг шилжүүлсэн байдаг. Зүүнтнүүд засгийн эрхэнд гарны дараа Монголд…

Цааш унших

Нийслэлийн харьяа газар, хэлстийн 20 гаруй дарга нар сүүлийн хэдэн хоногт ажлаасаа чөлөөлөгджээ. Бөх хүний арга мэх, улс төрч хүний мэдрэмжийн аль ч талаар нь бодсон нийслэлд өрнөж байгаа дээрх албан тушаалын томилгооны үйл явдлын учир зангилааг зөвхөн Д.Сумъяабазар гэдэг хүнтэй дангаар нь холбож ойлгож үзэхэд учир дутагдалтай мэт. Учир нь тэрбээр нийслэлийн Засаг дарга болоод МАН-ыг сонгуульд ялуулахын төлөө, хотын хөгжлийн төлөө зүтгэж явсан намын “угшилтай” нийслэлийн харьяа байгууллага, газар хэлтсийн дарга нарыг нэг бүрчлэн хоморголон халах шийдвэрийг өөрөө гаргасан уу гэдэг асуудал анхаарал татаж байна. Үнэхээр тэрбээр өөрөө ингэж шийдсэн бол мань эр МАН дотроо олон дайсантай болохыг…

Цааш унших

“Шинэ үе” продакшны захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин Намсрайжавын Ариунболдын төрсөн өдөр тохиож байна. Бооёо буюу жүжигчин Б.Ариунболдын тухай 24 баримтыг хүргэе. 1. Жүжигчин Б.Ариунболд дээрээ хоёр эгчтэй, айлын анхны хүү. Тиймдээ ч ээж аавынхаа амин хүүхэд. 2. Хүүхэд байхдаа УГЗ Жигжидсvрэнгийн найруулсан “100 ламын сургууль” кинонд лам бандийн дүрд тоглосон. Мөн багадаа peп бүжгээр хичээллэдэг байсан тул өнөөдөр ямарч бүжгийг төвөггүй хийчихдэг. 3. 10-р анги төгсөх хүртлээ эмээгийнхээ өвөрт унтжээ. 4. Төмөр замын цэцэрлэгээр хүмүүжиж, Төмөр замын 51-р сургуулийг төгссөн. 5.Түүнийг сайхан эмээ болдогийг нь урамшуулан “Монголын ахмадын холбоо”-ноос хүндэт медалиар шагнасан. 6.Оюутан байхаасаа эхлээд олсон мөнгөнийхөө талыг хадгалдаг…

Цааш унших

Халден шорон (норв. Halden fengsel) бол Норвегийн Халден хотын чанга дэглэмтэй хорих анги юм. Энэ нь гурван үндсэн хэсэгтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хоригдлуудыг хүлээн авдаг боловч ердийн хамгаалалтын төхөөрөмжгүй байдаг. Норвегийн хоёр дахь том шорон, энэ нь 2010 онд сэргээн босголтын чиглэлээр байгуулагдсан; түүний загвар нь шоронгийн гаднах амьдралыг дуурайдаг. Бусад үйл ажиллагаанаас гадна зэвсэггүй ажилтнуудтай харьцаж, олон нийтийн мэдрэмжийг бий болгохын тулд хоригдлуудад спорт, хөгжим тоглох боломжтой байдаг. Хүмүүнлэг нөхцлөөр нь магтан дуулсан Халден шорон 2010 онд интерьер дизайн хийснийхээ төлөө Арнштейн Арнебергийн шагналыг хүртэж, баримтат киноны сэдэв болсон ч хэт либерал үзэлтэй гэсэн шүүмжлэлд өртжээ.

Цааш унших