Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

    07/21/2026

    Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

    07/21/2026

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»“Хөдөөнийхөн” улсыг удирдаж уруудуулсан түүх давтагдах уу
Мэдээ

“Хөдөөнийхөн” улсыг удирдаж уруудуулсан түүх давтагдах уу

coolНийтэлсэн: cool12/25/2020Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын түүхийг судлаачид 1928 онд Монголд коминтерний нөлөөгөөр өрнөсөн улс төрийн үйл явдлыг ТӨРИЙН ЭРГЭЛТ байсан гэж үздэг.

Учир нь коминтерний төлөөлөгчид Монголд ирж, улс эх орноо монголын онцлогтой социалист хувилбараар өөрчлөх хүсэлтэй үндэсний ардчилсан үзэлтэй Б.Цэрэндорж, А.Амар, Ж.Цэвээн, Ц.Дамбадорж, Н.Жадамба, Ж.Гэлэгсэнгэ нарыг “хүрээнийхэн, хөгшчүүл, үндэсний үзэлтнүүд, баруунтнууд” хэмээн нэр хоч зүүж адлаж, тэдний эсрэг “хөдөөнийхөн, ядуу ардын залуус, зүүнтнүүд” хэмээн П.Гэндэн, Ө.Бадрах, Л.Лааган, З.Шижээ, Л.Цэндсүрэн нарын мэдлэг боловсрол, төрийн ажлын дадлага туршлага багатай залуусыг сөргүүлэн тавьж, 1928 онд хуралдсан МАХН-ын VII хурлаар Монгол улсын засгийн эрхээс нь баруунтнуудыг буулгаж, зүүнтнүүдэд эрхийг шилжүүлсэн байдаг. Зүүнтнүүд засгийн эрхэнд гарны дараа Монголд коминтерний бодлого төрийн хэмжээнд нөлөөлж, үүний үр дүнд тус улсын улс төр, нийгэм эдийн засгийн тогтолцоонд ихээхэн гажуудал гарчээ. Тэр цагт анги, хөрөнгө ялгаварлах үзлийн улмаас төрийн албан хаагчдыг хоморголон халсан нь төрийн албан байгууллагуудын чадавхыг бууруулж, аливаа зорилтыг кампаничлан явуулах, албадах арга барил ноёлох болжээ. Коминтерны зүгээс Монголд явуулсан эл үйл ажиллагааг зүүнтнүүдийн оролцоотойгоор 3 жил шахам идэвхийлэн гүйцэтгэсний сөрөг үр нөлөөгөөр улс оронд нийгэм, эдийн засгийн хямрал нь даамжирч, иргэний дайны хэмжээнд хүрч гүнзгийрсэн түүхтэй.

Тэгвэл өнөө цагт мэдлэг боловсрол, дадлага туршлагатай төрийн мэргэшсэн, төрийн албаны тухай хуулиар хамгаалагдсан нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг Сонгинохайрхан дүүргээс угшилтай “цүнх баригчид, даргын зөвлөх, туслах, гишүүний нарийн бичгийн дарга” нараар сольж байна.

Ийм нөхцөлд хууль гууль болж, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай хүмүүс уланд гишгэгдэж, зөвхөн даргадаа үнэнч, түүний үгийг туйлбаргүй биелүүлэгч, “толгойгүй хүмүүс” дагадаг хүмүүс оройд залагдлаа.

МАН-ын төлөө УИХ, орон нутгийн сонгуульд хоёргүй сэтгэлээр хичээн зүтгэсэн МАН-ын залуусыг Сонгинохайрхан дүүргээс УИХ-д томилогдсон гишүүд, шинэ цагийн ван гүнгүүдтэй ойр биш, тэдний фракци бус гэсэн шалтгаанаар төрийн ажлаас нь хоморголон халж байна.

Үүний үр дүнд өмнө нь МАН дотор 60 тэрбумын гэгдэх фракци үүсчихээд, төрийн ажилд чөдөр тушаа болсон шиг өдгөө МАН дотор “СОНГИНОХАЙРХАН ФРАКЦИ” нэгэнт үүсэж, тэд МАН-ын дарга, удирдлагуудаас өгсөн үүрэг чиглэлийг “нохой хуцсан чинээ” тоохгүйгээр барахгүй, аархуу байдлаар асуудалд хандаж байна. Хотын дарга Д.Сумъяабазар, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, эрх мэдэл, албан тушаалын төлөө хэдхэн жилийн өмнө Н.Энхбаярын удирдаж байгаа МАХН-д элсэж байсан урваач УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тэргүүтэй “СОНГИНОХАЙРХАН ФРАКЦИ” 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН-тай хүчээ нэгтгэж, МАН-ын бүх эрхийг өөрсдөдөө авах авах ХОЛЫН БОДОЛ тээн, алсуурханаар өгсөж байна.

Харамсалтай нь МАН-ын удирдлагууд өнөөг хүртэл “СОНГИНОХАЙРХАН ФРАКЦИ”-ийнханы ийнхүү дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгааг харсан ч хараагүй мэт үл хайхарсан, эс анзаарсан байдалтай явсаар…

“Тос дотроосоо өтдөг”- ийн үлгэрээр МАН өвөр зуураа төрийн эрх мэдлийн төлөөх улайран зүтгэж байгаа эдгээр фракци, бүлэглэлийн эрх ашигт одооноос анхаарлаа хандуулахгүй бол хожим “ниргэсэн хойно хашгирав” гэгчийн үлгэр болох бий дээ.

Нийгэм цаг үе Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.