Зохиогч: cool

Дубайд хүний гараар бүтээсэн Хайр хэмээх хиймэл нуур байдаг. Романтик орчин бүхий тус нуурын үзэмж олон хүний анхаарлыг эрхгүй татдаг бөгөөд өдөр болон оройн үзэмж ийм гайхалтай ажээ. 2018 онд байгуулагдсан энэхүү романтик нуур Бурж Калифгаас 50 км-ийн зайд оршдог. Амарч суух сандал, шорлог хийх хэсэг, алхах, гүйх явган хүний замтай, дурсгалын зураг авхуулах самбар гээд бүхий л зүйл нь зүрхэн хэлбэртэй болохоор хосуудын хувьд аялахад хамгийн тохиромжтой газар юм. Хоногийн 24 цаг нээлттэй байдаг болохоор өдөр шөнийн аль ч цагт ирэх боломжтой. Нуур бүхий цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд үнэ төлбөргүй. Нуурыг нэг бүтэн тойроход нэг цаг гаруй болдог.

Цааш унших

“БЯЛДУУЧЛАЛЫН НИЙГЭМ”-ИЙГ ШҮҮМЖИЛСЭН ХҮН… Сургамж: Монголын өнөө үеийн залуучууд хэн нэгийг улс төрийн нам талаас харанхуй шүтэх, сохроор дэмжихийн оронд түүх баримтыг ул суурьтай судалж, ном уншиж өөрийн дүгнэлтээ хэлж байх нь зөв байх. /1964 оны МАХН/МАН-ын ТХ-ны VI бүгд хурал дээр Ц.Лоохууз гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь анх удаа толилуулж байна. Монголын тухайн үеийн төр Монголын ард иргэдээс олон жил нууж байжээ…. /Өмнө нь Б.Сурмаажав, Б.Нямбуу гуай нарын үгийг та бүхэнд хүргэсэн байгаа. Уншигч та нар нэгийг бодож, учрыг тунгааж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо “Намын эсрэг бүлэг” гэгчийн толгойлогч буюу миний бодлоор тухайн үеийн улс төрийн лидер,…

Цааш унших

Жүжигчин гэдэг бусдынн сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлчид юм. Тиймээс өөрийн бүтээсэн дүрээрээ бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг. Хувь хүн хорвоогоос явах жамтай ч түүний бүтээсэн бүхэн түүх болон үлддэг билээ. Бид энэ удаа хэдий одоо бидний дунд гэгээн дүрээр байхгүй ч үүрд санагалзан дурсагдсаар байх эрхэм хүмүүсийн тухай тэр дундаа “жүжигчин” хэмээх мэргэжлээр овоглогдож явсан эрхэмүүдийг дурсахыг хүслээ. Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий Тэрээр 1972 оны гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдөр төржээ. “Амбий” гэдэг нэрийг бага байхад нь нутгийн ах нь өгсөн бөгөөд багадаа тарган хүүхэд байсан болохоор Памбий байж байгаад Амбий нэртэй болсон гэдэг. Түүний…

Цааш унших

Хүүхэд залуучуудыг байлдан дагуулж буй “Урлаг монголд хөгжихийн төлөө” нэгдлийн хамгийн ганган, gang нь Don Dior гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ. Don Dior нэрээр олонд танигдсан уг залууг бодох төдийд таньд бие дүүрэн шивээстэй залуу санаанд орох нь мэдээж. Don Dior нь түүний тайзны нэр бөгөөд “Don” гэдэг нь удирдагч гэсэн утгатай, “Dior” бол түүний дуртай брэндийн нэр ажээ. Харин түүний нэрийг Д.Мөнхтулга гэдэг. Шивээс бол түүний амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн өөрийн сонирхож байгаа зүйлээ хийж амьдарч, өөрийн ертөнцтэй байх ёстой гэж үздэг. Don Dior-н биеийн 40-50 хувь шивээстэй. Өөрийн уран бүтээлүүдээс гадна Цэцэ, Ука нартай хамтарсан дуунууд…

Цааш унших

25 дугаар cyвaг телевизийн шинэ залуу хамтлагийг тодруулан, дэмжиж ажиллах зорилго бүхий төсөл нэвтрүүлэг “Making the band” шоу хоёр дахь жилдээ гурав дахь удаагаа зохион байгуулагдаж Mixx хамтлаг үүсгэн байгуулагдаж байв. Ганц хоёр хит уран бүтээлийг эс тооцвол хамтлаг нэг их удаан оршин тогтнолгүйгээр тарсан. Х.Гүлназ нөхөрт гарч, ээж болж аз жаргалтай аиьдарч байна.Нэгэнт хамтлаг нь бөөндөө уран бүтээл хийхээ больсон болохоор хувийн амьдралдаа анхаарсан гэж хэлж болно. Хамтлагийн бусад гишүүдийг бодвол цахим орчинд идэвхтэй байдаг тэрбээр нөхөрт гарч хүүхэдтэй болсон. Өдгөө тэрбээр сайн ээжийн “албан тушаалийг” хашиж байгаа.

Цааш унших

Т.Баясгалан 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүнийг МУГЖ, уртын дууч Д.Түвшинжаргалын охин гэдгээр нь хүмүүс мэддэг ч, ааваасаа тусдаа өссөн гэдэг. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харъяат эдийн засагч мэргэжилтэй ээж нь Баясгаланг төрүүлчихээд нагац өвөө эмээгийн нь гар дээр өгчээ. Тэрээр багаасаа л дуу дуулах дуртай хүүхэд байсан бөгөөд өөрийгөө Монгол Улсын Гавъяат жүжигчин Т.Баясгалан дуулна хэмээн зарлаж дуулах дуртай байсан гэдэг. Хүүхдийн ордны дугуйлан, Хөгжим бүжгийн дуу, ятгын сургалтанд явдаг байжээ. СУИС-д элсэн орсноор түүний ирээдүй шийдэгдэв. Нэг ангийн найз С.Жавхлантай хамтран дуулснаар олны нүдэнд өртөж, зүрх сэтгэлд хүрч нийтийн дууны ханхүү, гүнж…

Цааш унших

Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар ажиллуулж байсан үйлдлийг тус дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Биднийг тухайн газарт очиход 16-20 орчим тооны залуус хүн хоорондын зай бариагүй, амны хаалтгүй байсан юм.  Цэвэрлэгээ хийгдээгүй, гар ариутгагч байрлуулаагүй, агаарын сэлгэлтгүй орчин угтсан. Зургийн тайлбар: Тоглоомын газрын ажилтан Тухайн тоглоомын газрын ажилтны хэлж байгаагаар өчигдрөөс ажиллаж эхэлсэн гэв. Тэрбээр “Би 11-р сард Хэнтий аймгаас ирээд энд байрлаж ажиллах болсон. Хүлээх хуулийн хариуцлагаа ухамсарлаж байгаа ч хэрэглээний мөнгө олох гэж ажилласан. Тэрнээс захирал ажилла гэсэн үүрэг өгөөгүй. Хуулийн хариуцлагаа мэдэж…

Цааш унших

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртлэх өнгөрсөн 24 цагийн хугацаанд Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 28 албан хаагч ажиллаж байна. Дээрх хугацаанд товчоодоор 1417 автомашин нэвтэрч, 1142 тээврийн хэрэгсэл гарсан байна. Энэ хугацаанд нийт 4979 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийсэн бөгөөд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Цааш унших

Аглуу буюу Баттулга гэх нэрийг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Аглуу гэх нэр бол Баттулга гэдэг нэрийг тонгоруулж унших үеийн эхний 4 үсгээс үүсчээ. Тэрээр өөрийн цахим хуудсандаа удахгүй IPTV-гээр гарах шинэ контентын тухай мэдээллийг хүргэсэн нь нэг хэсэг охидыг байлдан дагуулж байсан Rokitbay-г бухимдуулаад авав. Rokitbay хип хопийн урлагаас хөндийрч 2018 онд“ОННЦ ДҮМД” нэртэй анимейшэ 2 улирлын 20 ангийн турш үзэгчдийг байлдан дагуулж, анги бүрээс шинэ трэнд үг хэллэг бий болж, хамгийн хүлээлт өндөртэй монгол контентуудын нэг байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин Аглуугийн шинэ контентын хэсэг Сандаг, Дамбажаа ноёнг дуурайсан хэсэг гарч буйг илэрхийлэх зураг оруулсанд “Онцц дүмд”-ийг…

Цааш унших

Царай зүс, авъяас чадвараараа хэнээс ч дутахгүй бүсгүй бол жүжигчин Н.Мөнхсоёл юм. Тэрээр олон ангит кинонуудад өөрийн дүрийг бүтээсээр ирсэн. Харин өнөөдрөөс түүний Ерөнхий продюсер, ерөнхий найруулагчаар нь ажилласан “Шумка” контент IPTV-р цацагдаж эхлэхээр болжээ. “Шумка” киноны гол дүрүүдэд нууц амрагийн дүрийг базагч хэмээн цоллогдох болсон жүжигчин Э.Пүрэвжаргал, “Үтрээний хүүрнэл” подкастын хөтлөгч У.Лаура, жүжигчин М.Аззаяа, Б.Азжаргал нар болон Н.Мөнхсоёл өөрөө тогложээ. Каринтинаар уйдалгүй цоо шинэхэн адал явдалт инээдмийн контентоо хүлээн авч үзэхийг урья. Н.Мөнхсоёлыг жүжигчний чадвартайг олон кинон дээрээс үзсэн бол одоо найруулагчийн ур чадварыг шинжих цаг иржээ.

Цааш унших