Хорио цээрийн дэглэм зөрчсөн Вьетнам улсын иргэдийг шалгаж байна Бүх нийтийн хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед зөвшөөрсөн 15 чиглэлээс бусад нь ажиллахгүй. Хэрвээ хорио цээрийн дэглэм зөрчин ажилласан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх зохицуулалттай. Тэгвэл урьд шөнө хорио цээрийн дэглэм зөрчсөн Бүгд найрамдах Вьетнам улсын иргэдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 12-р хороонд байрлах Вьетнам авто засварт архидан согтуурч, ажиллаад байна гэх мэдээллийг иргэдээс цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээллийн дагуу 12-р сарын 24-ний 02:05 цагт шалгахад БНВУ-ын иргэн Хян Гү Ки, Мин Ён, Рө, Гун Га нар архидан согтуурч, хорио цээрийн дэглэм зөрчиж, шөнийн цагаар үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Тиймээс хэргийг Баянзүрх үүргийн цагдаагийн III хэлтсээс зөрчлийн хэрэг…
Зохиогч: cool
Хошин урлагийн жүжигчид дундаас хамгийн сайн эмэгтэй дүр бүтээгчдийн нэг бол яах аргагүй “Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд буюу Бооёо. Түүний үзэсгэлэнт гэргий болон охидын зураг үе үе цахим орчныг шуугиулах нь бий. Н.Ариунболдын охид төрсөн цагаасаа л эхлэн жүжигчин аавынхаа нөлөөгөөр олны хараанд байсаар ирсэн.Өнөөдөр түүний Оюу охины төрсөн өдөр тохиож жүжигчин маань охиндоо зориулж гангарчээ. Тэрээр цахим хуудаснаа “Хамгийн сайхан цэцэг гэрт ургадаг тэднийг хайраар үргэлж услах ёстой…” хэмээсэн байна.
Ганц агшинд багтсан хөөрхий бидний ҮНЭН. Энэ зургийг харахаар л өрөвдөх ч шиг, өмөөрмөөр ч юм шиг, хэцүү гэж яав аа. Манай төрийн байгууллагын яах ч аргагүй хоцрогдсон арга барил, хол хаягдсан мөн чанарыг энэ вирус сайн илчилж, сайтар харуулж байгаа гэж боддог. Эвийг бус, хүчийг өмнөө барьдаг сэтгэхүй, арга зүйд бус айдас дээр тулгуурладаг хогийн сэтгэлгээ, ойлголцлоор бус дарамталж байж давж гардаг хөгийн чанар…бүгд энэ зураг, энэ агшинд багтсан байдаг юм. Ямартаа ковид гэж айлгасаар байгаад хөөрхийг зугтахад хүргэсэн. Ганц энэ хүн биш, бүх ард түмнээрээ зугтаж, нуугдах тухай л бодох гээд байдаг болсон гэвэл үнэнд илүү нийцнэ. Одоо…
Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга, Дэд хурандаа Эрдэнэбат, Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд хурандаа Эрдэнэбат, Дүүргийн нутагт дэвсгэрт цар тахлын голомт үүссэн тохиолдол цагдаагийн байгууллага 14 хоногийн хамгаалалт, тусгаарлалтын арга хэмжээ авч байгаа. Халдварын сэжигтэй орон сууц, орцуудад хамгаалалт гарсанд сэтгэл санаагаа тайван байлгаж, гэртээ агааржуулалт хийж эрүүл мэндийн зөвлөмжийг дагахыг уриалж байна. Тусгаарлагдсан орон сууцны иргэдээс мэргэжлийн байгууллага гурван удаагийн шинжилгээ авч, хариу сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал болсон иргэдийн оршин суугаа газруудыг…
Зүрх судасны мэс засалч Б.Болдсайхан эмч өнөөдөр өглөө Баян-Өлгий аймгаас ирсэн Нурали хүүд зүрхний ховдлын цоорхой нөхөх хагалгаа хийжээ. Хагалгааг хийх үед хүүгийн зүрхийг 27 минут зогсоосон байна. Мэс засал ч амжилттай болсон. Үүний дараа Б.Болдсайхан эмч өөрөө зүрхний зүүн титэм судсанд “стент” тавиулах мэс засалд оржээ. Одоо сэхээнд Нурали хүүтэй зэрэгцээд хэвтэж байна. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Зоригоо Намхай 2 эмчдээ баярлалаа” хэмээн бичжээ. Биеэ бодоорой мундаг эмч минь
Холливудын алдарт жүжигчин, кендогийн хар бүстэй, тулааны мастераас гадна буддын ша¬шин¬тан, Ренбүүчи Стивен Сигал Батсүхийн Эрдэнэтуяа гэх Монгол бүсгүйтэй дэр нэгтгээд 15 жилийн нүүр үзэж байна. Тэд албан ёсоор хуримлалгүй явсаар 2009 онд гэр бүл болж байсан. Стивен Сигалийн эмэг эхийг бага байхад гэрийнхэн нь Монгол нутгаас гарч Улаан-Үд рүү нүүдэллэжээ. Тэндээс явсаар Америкт хүрсэн гэж ярьдаг. Эмэг эх нь Стивен Сигалийн аавыг бага байхад өөрийнхөө амьдардаг байсан тухайн үеийн Монголын тухай дурсан ярьдаг байсан. Тиймээс Стивен Сигал өөрийгөө Монгол цусны хүн хэмээн ярьж байсан удаатай гэдэг. Эхнэр Б.Эрдэнэтуяа нь Дорноговь аймагт төрсөн. Хүүхэд байхаасаа бүжиглэдэг, авьяаслаг охин байжээ. Хотод…
Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу, рэппэр Г.Энэрэл нар хамтарч “Tonight’s sky” нэртэй дуу гаргасан байна. Тэд ү хуурамч мэдээний эсрэг дуу хийнэ хэмээн “Улаан бал” нэвтрүүлгийн үеэр ярьж байсан бол өчигдөр олон нийтэд цацсан “Tonight’s sky” дуу нь шинэ оноо угтахаар хүн бүр догдолж, хүлээж буй тухай өгүүлэх аж. Энэ уран бүтээл нь нэг хоногийн дотор 130 гаруй мянган хүнд хүрч, Youtube-д 11 мянган лайк авсан байна. https://youtu.be/g-YQOU7W-GM
Өнөөдөр од эрхэсийн хувьд онцгой өдөр тохиож байна. Тодруулбал, Хулгана жилийн, хулгана сарын хулгана өдөр тохиож байна. Энэ өдөр буян хурааж, хулгана хооллох, худалдан авалт хийвэл авсан зүйл нь атга дүүрч, арвиждаг хэмээн учир мэдэх хүмүүс ярьж байна. 2020 оны хувьд Хулгана жил гарч ийнхүү дуусч байна. Эрт дээр үеэс монголчууд маань “Хувьтай хүн хулгана жил үзэж, бумбын рашаан хүртдэг юм” гэж ярьж ирсэн билээ. Улирч буй хулгана жилийн хувьд Монголчууд хулгана шиг хорионд өнгөрүүлж байна. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж ийнхүү хөл хорионд, өндөржүүлсэн бэлэн байдалд нэг жилийг үдлээ. Гэхдээ хулгана жил бол хувьтай жил гэж…
Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1,006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна. ЭМЯ: Нийт 57 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 55 нь БЗД-ийн эмнэлгээс. Тодруулбал, 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн 2, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүн байна. Мөн эмнэлгээс гарсан 1 хүн байна. Энэ хүн энэ сарын 14-нд эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол өмнө нь хавьтал гэж тусгаарлагдсан хүмүүсийн…
Цар тахлаас өмнө, Д.Өнөрболор УИХ-ын гишүүн болохоосоо өмнө МАН-ынхантайгаа шинэ жилийн баяр тэмдэглэж буй бичлэг цахимд үзэлт ихтэй байна. Тэрбээр МАН-ын Хуулийн хэлтсийн дарга Р.Саруултай хамтран хуучны дууг дуулж, тайзнаа цэнгэн хөгжилдөж байх үеийн бичлэгийг хүргэж байна. https://youtu.be/GIMkWmHm6r8 Сэлэнгэчүүдийн төлөөлөл болж УИХ-д сонгогдсон тэрбээр чуулганд чимээгүй суудаг ч тайзнаа бол эсрэгээрээ нэгэн гэдгийг энэхүү бичлгээс харагдаж байна.
