Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар КОВИД-19 халдварын цаг үеийн байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл хийх үеэрээ нөхцөл байдлыг үнэлэн, болзошгүй эрсдлийг тооцоолсны үндсэн дээр НЭМҮТ дээр PCR шинжилгээний лаборатори байгуулж, тус төвийг түшиглэн хүн амд суурилсан тандалтыг явуулахаар зохион байгуулж байгаа талаар мэдээлсэн. Энэ дагуу ЭМЯ-ны санхүүжилтээр богино хугацаанд НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацын албаны Молекул биологийн лабораторийг сэргээн засварлаж, олон улсын шаардлагад нийлүүлэн, сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторийг байгуулав. Эрүүл мэндийн сайд лабораторийн үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл хэрхэн хангагдаж байгааг өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-нд НЭМҮТ-д очин үзэж танилцлаа. Лабораторийг цаг…
Зохиогч: cool
Эх ондоо гурван охинтой болсон дуучин Т.Дэлгэрмөрөн цар тахлын энэ үед нийтийн жишгийг дагаж үсээ ч хусуулахгүй, ургуулж удахгүй самнаж харуулахаа амлаад байгаа. Түүний хувьд дунд, бага охиноо харж гэртээ байгаагаа баримтжуулан “зарлан тунхаглаж” байгаа билээ. Том охиноо Зөөсий, дунд охиноо Бумбардай, бага охиноо Бөбөөхэй хэмээн өхөөрддөг тэрбээр шинэ хүнийхээ зургаар сүүлийн үед гангарах болсон байна. Эхнэртэйгээ зэрэгцэн шөнө хүүхдээ авдаг сайн аав гэж түүнд бүсгүйчүүд ам сайтай байдаг. Тодруулбал, тэрбээр саяхан цахим хуудсандаа “Миний Бөбөөхэй шөнө орой унтахгүй их уйлдаг.Тэгээд аав нь хагас дутуу нойрмог түүнийхээ уйлах дууны чанга хоолойноос халширтал чих өвддөгсөн. Харин агаарт гаргаад ирсэн чинь бид…
Норвеги буюу Норвегийн Вант Улс нь Хойд Европ дахь Скандинавын хойгийн баруун эргийг эзлэн орших, үндсэн хуульт хаант засагт улс юм. Норвеги байгалийн бүх тогтоц, цаг агаар цогцолсон эрс тэс цаг агаартай. Хоггүй улс гэдгээрээ алдартай бөгөөд тус улсын үзэсгэлэнт байгалийн дүр зургуудаас хүргэж байна.
Их Британийн Уэст-Бромидж хотод оршин суух Пол Хэмптон гэрийнхээ урд өөрийн эзэмшлийн Mercedes C-Class машинаа тавьсан. Харин өглөө 05 цагт хөрш нь түүнийг сэрээж машиныг нь юу ч үгүй тоносон болохыг дуулгасан байна. Машины эзэн Пол: “Эхлээд машинаа хараад арай үгүй байлгүй дээ гэж бодсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний бодлоор мэргэжлийн 5-6 хүн ямар ч гарын хээ үлдээлгүй хаалга, дугуй, урд суудал, машинд байсан амттанг хүртэл хулгайлсан байсан” гэжээ. Эзнийх нь гэрийн үүдэнд, машины дугаарыг нь тайлж байгаад ийнхүү машин тоносон энэ хэргийг харсан үзсэн хүн байхгүй бөгөөд олны анхаарлыг ихэд татаж байгаа ажээ.
IP TV буюу интернет, кабель, суурин утасны гурвалсан үйлчилгээ үзүүлэх зорилготой компани болох Univision садар самууныг илтэд сурталчлах болов.Тодруулбал, Univision кино сан-Ази багц руу ороход дарах дүр зураг харагдана. Садар самуун нь тодорхой хэмжээгээр хүний далд бодлыг сэдрээж байдаг. Тэр ч утгаараа эдгээр киног үзсэн хүн бэлгийн хүчирхийлэл үйлдвэл хариуцлагыг лав Univision хүлээхгүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд хичнээн хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг энд жишээлэн хүргэж байна. • 12-р сарын 20-ны өдөр Сонгинхайрхан дүүрэг 43-р хороо-нд 10 настай охиныг 26 настай А.Б гэгч нь хүчиндэхийг завдсан. • 12-р сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 18-р хороонд Г.А гэгч 18 настай охиныг найз…
Айл гэдэг чинь эрээр нэрлэгдэж,эхнэрээрээ үнэлэгддэгийг санаж яваарай 1. Хэрэв нөхөр чинь та нарт халамжтай, гэр зуураа эв найртай байвал айл гэрийн жаргал тэрээ. Энэ бүхэн бол та нар эр нөхөртэйгээ харьцах урлагаас ихээхэн шалтгаална. 2. Хүнийг өөрөө хайрлаж чадахгүй байж хүнээс хайр бүү нэх. Өрхийн минь тэргүүн, хүүхдийн минь аав хэмээн хүндлэн цай идээнийхээ дээжийг бүхнээс урьд барьж хүндэтгэн, өмссөн хувцас өнгө үзэмжинд нь үргэлж санаа тавьж өөд татаж чадсанаараа нөхрийн халамжийг хүртэнэ. 3. “Чулууг чулуу дийлдэггүй, чулууг ус л дийлдэг” гэсэн ардын мэргэн үгийг санаж, нөхрийнхөө аливаа эндэл ослыг уурлаж уцаарлаж, сайн муу үгээр хэлж засдаггүй юм. Энэ…
Х-түц продакшнаас угшилтай жүжигчин Г.Нарансолонгийг өмнөх үеийн уран бүтээлчид ихээнхэн “тоодог” гэнэ лээ. Өдгөө 40 насны босгыг алхаж яваа жүжигчин бүсгүй маань анх дунд сургуульд байхдаа “Найзууд хэмээх телевизийн нэвтрүүлэг хөтөлж гараагаа эхэлж байжээ. Харин оюутан байхдаа тоглосон “Зүүд шиг хайр” уран сайхны кино олны анхаарлыг өөртөө татсан гэхэд болно. Түүний дараах “Харьд одсон бүсгүйн заяа” “Мөрөөдлийн хөлөг онгоц”, “Миний хөрш чөтгөр гэх мэт арав гаруй дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Х-түц продакшнд харъяалагдаж байхдаа сэргэлэн цовоо, алаг нүдэн хэмээн нэрлэгдэж байсан залуу жүжигчин өдгөө өрх тусгаарлан нөхөр Тэмка болон Төөтөө, залуу уран бүтээлчидтэй хамтран “Эмоци” продакшныг байгуулж, хошин урлагийн…
САЙХАН МЭДЭЭ Монгол цэрэг-Дэлхийн цэрэг нэгдлээс гэр нь галд шатаж, хоёр хүүхэдтэйгээ өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй үлдсэн ахлах ахлагч Ц.Чулуун-Эрдэнэд туслах аян зохион байгуулсан билээ. Бидний зохиосон аянаар 2.500.000 төгрөг бэлнээр цуглаж Ц.Чулуун-Эрдэнийн гэр бүлд албан ёсоор өгөөд байна. Мөн өөр маш олон хүмүүсийн ачаар түүний гэр бүл өнөөдөр иж бүрэн тавилгатай хоёр өрөө БАЙРТАЙ боллоо. Олны хүч нийлж нэгэн гэр бүлийг ШИНЭ ОНЫ босгон дээр орох оронтой болгож чадлаа. ГЭР БҮЛД НЬ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН АНХААРАЛД‼ Иргэд та бүхэн 2020.12.16-ны өдрийн 06:30-07:30 цагийн хооронд Налайхаас Офицеруудын ордон, мөн өдрийн 16:10-17:00 цагийн хооронд Офицеруудын ордноос Налайх чиглэлд автобусаар зорчсон бол 99046019, 99094763 дугааруудад холбогдож, үнэн зөв мэдээллийг даруй өгөхийг хүсэж байна. Цагдаагийн байгууллагаас автобусны камер шүүж иргэдийг таньж, тодруулж байгаа боловч зарим иргэд танигдахгүй байх, цаг хугацаа алдах магадлалтай тул энэхүү ажлыг эрчимжүүлэх зорилгоор эдгээр бүх зорчигч иргэдийг дээрх утсаар холбогдохыг анхааруулж байна.
Дуучин Нара цахим хуудаснаа “Манай Бунжаагийн аав ч ажилчидаа бол ёстой хүүхдээсээ илүү хайрладаг мундаг шүү.Күэ яахавдээ тэ Одоо харин хүүдээ ямар бэлэг барихнуу догдлоод байж байя “ гэжээ. Учир нь хүүгийнхэн аав болох Батцацралын ГлобалВорлд Вайд ХХК Ажилчдаа тус бүр 2,000,000 төгрөгний урамшуулал олгож байна. Мөн маргаашнаас гэрээсээ бүтэн цалингаа аваад ажиллах юм байна.
