Зохиогч: cool

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарсан. Уг захирамжид хавсралтаар баталсан 15 үйл ажиллагааны чиглэл бүхий байгууллагууд ажиллах бөгөөд тэдгээр аж ахуйн нэгж өмнө нь авсан QR код бүхий зөвшөөрлөөрөө нийслэлийн замын хөдөлгөөнд оролцоно. Харин өмнө нь хязгаарлалтад багтаж байсан такси үйлчилгээ болон хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагуудад шинээр QR код олгох бөгөөд тэдгээр нь хүсэлтээ [email protected] email хаягаар ирүүлэх юм. Тээврийн хэрэгслийн жагсаалтад байгууллагын регистр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, эзэмшигчийн нэр бүхий мэдээллийг багтаасан байх бөгөөд Нийслэлийн онцгой…

Цааш унших

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан. Үүнд нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ багтаж буй. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан ажиллаж байгаа такси үйлчилгээний 10 аж ахуй нэгж бий. Эдгээрийн 503 тээврийн хэрэгсэл такси үйлчилгээнд ажиллах юм. Тэдгээр тээврийн хэрэгсэлд өглөө бүр такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж болон мэргэжлийн байгууллагууд ариутгал хийж үйлчилгээнд гаргах бөгөөд шугам замд автотээврийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Такси үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага: Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011, Такси үйлчилгээ, Ерөнхий шаардлага…

Цааш унших

Нийслэлийн нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж буй хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээ тусгай горимоор, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж бүрэн хүчин чадлаараа ажиллана. Улмаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн хэрэгсэлд иргэд хоорондын зай барилтад хяналт тавих, зорчигчид бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхтэй холбоотой мөрдөж ажиллах журам гаргалаа. Уг журмын дагуу хотын баруун, зүүн, хойд, урд, төвийн гэсэн таван бүсийн 14 цэгт автотээврийн хяналтын улсын 18 байцаагч, 50 шалгагч тогтоосон хуваарийн дагуу хяналт тавин ажиллах юм. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд зорчигчдоос бэлэн мөнгө авахгүй байх хатуу үүргийг бүх жолоочид өгч, тэдгээрт…

Цааш унших

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа. Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ. Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг…

Цааш унших

Хатуу хөл хорио тогтоох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Спиртийн агууламжийн 18 градусаас доош согтууруулах төрлийн ундааг худалдахыг зөвшөөрч байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. Тэрээр “Гэхдээ стандарт бус бүтээгдэхүүнийг иргэд хэрэглэснээс үүдэн сөрөг үр дагавар гарч байна. Хэрэв үнэхээр сөрөг үр дагавар нэмэгдээд байвал бид шуурхай арга хэмжээг авч ажиллах болно” гэлээ.

Цааш унших

Нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо цахим хуудаснаа “Сайхан бүхэн энгийнээс эхлэлтэй … Эерэг байснаар бид аз жаргалтай болж гэр бүл, хамт олон, найз нөхөд гээд бүх хүнтэй харилцах харилцаа хүртэл сайхан болдог. Мөн эрч хүчтэй, өөртөө итгэх итгэл нэмэгддэг, эрүүл байдаг, за ер нь л байгаадаа сэтгэл ханамжтай нэг л сайхан даа… Өнөөдөр өглөө босоод л та хэдхэн секунд өөрийгөө эерэг байгаагаар төсөөлж, тэгээд би эерэг хүн эерэг байснаар тийм тийм сайхан байна гээд л өөртөө сануулж бодоод байгаарай. Үүнийгээ заавал өглөө гэлгүй өдөр түгжрээд явж байхдаа ч болно шүү дээ. Тэгээд таны хувьд хэн нэгэн таалагдадгүй хүн байлаа гэхэд тэр хүнээ өнөөдөр…

Цааш унших

Шүүхийн тухай хуулийг батлахад УИХ-ын гишүүд юуг санах ёстой бэ?! Яг энэ цаг мөчид миний энэхүү бичсэн зүйлийг уншиж буй танд “Шүүхийн шинэтгэл”, “Шүүхийн тухай хууль” гэх мэт сэдэв хөндөх нь ямар ч сонирхолгүй байгаа байх. Түүнийг маш сайн ойлгож байна. Бүгд л Ковид, Хорио гээд юун энэ тухай бодох, магадгүй зүгээр л нэг сонирхолгүй улс төржсөн мэт ч санагдаж байж магад. Гэвч таныг энэ тухай бодож ч амжаагүй, магадгүй энэ асуудлыг бүрэн ойлгож эхлэх үед та шийдвэр гаргах хүрээнд нөлөөлөхөд аль хэдийнээ оройтсон байх болно! Яг үнэндээ “Шүүхийн тухай хууль”-ийн шинэчлэл гэдэг зүйл хамгийн багадаа бидний дараагийн 10 жил,…

Цааш унших

       Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хороодын  дарга гишүүдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит III хуралдаанаар сонголоо. Тодруулбал, 1. Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хорооны даргаар С.Юмэнхүү, гишүүдээр В.Адъяа, Б.Баасансүрэн, М.Майцэцэг, С.Батжаргал, Б.Мягмарсүрэн, Г.Ганзориг,  2. Нийгмийн хөгжлийн хорооны даргаар Х.Төгсбаяр гишүүдээр А.Түвшинжаргал, М.Майцэцэг, Д.Дарханбаяр, О.Мөнх-Од, Г.Ганзориг, Д.Ганболд, 3. Эдийн засаг, Үйлдвэрлэлийн хөгжлийн хорооны даргаар Д.Энхзориг гишүүдээр П.Ганзориг, Ц.Гансүх, Б.Мөнхдалай, Д.Мөнхболд Д.Энхзориг, Д.Өсөхбаяр, Т.Эрдэнэцогт, 4. Төсөв, санхүүгийн хөгжлийн хорооны даргаар Г.Эрдэнэбат гишүүдээр П.Пүрэвлхагва, Д.Мөнхбат, С.Ганцогт, В.Адъяа, Ц.Батхуяг, Д.Доржпүрэв, 5. Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн хорооны даргаар Х.Оюун-Эрдэнэ, гишүүдээр Б.Зоригтбаяр, Д.Ууганбаяр, С.Гандолгор, С.Эрхэмбаяр, О.Мөнх-Од, Д.Өсөхбаяр, 6. Дэд бүтэц, хот байгуулалтын…

Цааш унших

Боксын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Цэндбаатар 2020.12.10-ны өдөр Лондон-2012 олимпын мөнгөн медальт “Олимпын гүүр”-ний урд авто замын хэсэг дээр нүцгэн, ямар нэг хувцасгүй явж, чанга дуугаар гудамж талбайд орилсон үйлдэл гаргасан. Тухайн үед түүнийг цагдаагийн алба хаагчид саатуулж, мэдүүлэг авч, ар гэрийнхэнд хүлээлгэн өгсөн. Саатуулах үедээ Э.Цэндбаатараас мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын түргэвчилсэн шинжилгээ авсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаа тухайн үед Э.Цэндбаатараас мансууруулах бодис илэрсэн ажээ. Тэрбээр Лондон-2012 олимпын мөнгөн медальт, Мэргэжлийн боксын IBO холбооны аварга, МУГТ, “King Tug” хочит Нямбаярын Төгсцогттой хамт мансуурсан гэх мэдээлэл байна. Улмаар мансуурсан үедээ арван сая төгрөгийн бооцоо тавьж урьдчилгаа…

Цааш унших

Тэнхлэг тэртэй тэргүй эргэсэн. Би, бид өөрчлөгдөх ёстой. Аль болох богино хугацаанд дасан зохицож, өөрчлөгдөж чадсан нь дархлаатай болох тийм л цаг үед дэлхий нийтээрээ тулж ирж дээ. Өнгөрснийг дурсан санаашраад, тэр бүхэн хэзээ нэгэн цагт эргэн ирэх юм шиг бодохоо болъё. Зүгээр л…хүн төрөлхтний өмнө өөр үе, өөрчлөгдөн буй дэлхий дэнжигнэж байна. Гоёлын даашинз, өндөр өсгийт, уруулын будагнаас илүү амны хаалт, бээлий, ариутгагчийн хэрэглээ нэмэгдэж, архи шар айраг, амттанаас илүү чанартай, уураглаг багахан хүнсийг эрхэмлэх хэрэгтэй болох нь. Хүссэн, хүсээгүй хэрэгцээгүй бүхнээ өөрөөсөө, гэр орноосоо гарган хаяж, өөрчлөгдсөн дэлхий, өөр амьдралд зохицох шаардлагатай. Мөнгөө өндөр өсгийт, үнэт чамирхалд бус,…

Цааш унших