Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

    07/22/2026

    Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

    07/22/2026

    Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

    07/22/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа
Мэдээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар А/1320 тоот захирамж гаргалаа

coolНийтэлсэн: cool12/22/2020Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын А/1320 тоот захирамж гарлаа.

Захирамжийн агуулга нь бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, иргэдийн зорчих хөдөлгөөн, Улаанбаатар хот руу орж гарах товчоодын ажиллах журам, нийтийн тээврийн үйлчилгээний ажиллах горим, хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулах цагийн хуваарь болон цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор зохион байгуулж хэрэгжүүлж байгаа эдгээр үйл ажиллагаа, заавар, зөвлөмжийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэжээ.

Мөн нийслэлийн иргэдийг коронавируст халдвараас хамгаалах, түүнд өртөхөөс урьдчилан сэргийлэх, халдварын тохиолдол бүртгэгдсэн байршилд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж, халдваргүйжүүлэх зэрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгалаа. Захирамжид “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт”-т хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсан байна.

ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖАГСААЛТ

№

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1.

Цахилгаан, дулаан, ус, сайжруулсан түлшээр хангах үйл ажиллагаа

2.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3.

Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

4.

Малын өвс, тэжээлийн түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

5.

Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага, тэдгээрийн хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлтийн үйл ажиллагаа /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Иргэний нисэхийн ерөнхий газар”, “МИАТ”, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Үндэсний дата төвийн нөөц төв/

6.

Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ

7.

Хот, суурины ус хангах, ариутгах, татуургын ашиглалт, хот тохижилт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа

8.

Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

9.

Банкны төлбөр тооцоо, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

10.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа /Цагийн хязгаартай/

11.

Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар/

12.

Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

13.

Оршуулгын үйл ажиллагаа

14.

Халамж, асрамжийн төв, гэр бүл, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа

15.

Хууль тогтоох дээд байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаа

А/1320 тоот захирамжийг бүрэн эхээр нь хавсралт файлаас татаж үзнэ үү.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

НЗДТГ
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээдээ

07/22/2026

Дуучин Don Dior-ыг эхнэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн ил болголоо

07/22/2026

Алдартнуудын хэрэг: Дуучин Эгшиглэн хар тамхи хэрэглэсэн, хадгалсан хэргээр зорчих эрхээ хасуулсан ч зөрчсөний улмаас шоронд орлоо

07/22/2026

Magnetbrain, Ч.Түвшинтөгс нарын хамтын аялал шуугиан тарив

07/22/2026

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.