Нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэсэн гэр бүлийн хос дуучид бол А.Анхбаяр, Б.Чанцалдулам юм. Энэ сарын 26-нд анхны live тоглолтоо цаг үеийн нөхцөл байдалд тохируулан хийхээр болжээ. Тоглолтонд өөрсдийн нэрийн хуудас болсон дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь дуулагдахаас гадна бусад уран бүтээлчид ая дуугаа өргөх аж. Мөн тоглолтын нэг онцлог нь тоглолтын орлогоос “Дулам сан”-гаар дамжуулан зорилтот бүлгийн айл өрхүүдэд шинэ жилийн бэлэг хүргэх гэнэ ээ. Дуу хууранд дуртай та бүхнийг халуун ам бүлээрээ тухлан сууж хоёр дуучныхаа тоглолтыг үзэхийн зэрэгцээ сайн үйлсийн аянд гар бие, сэтгэл нэгдэх боломж бүрдэж байна. 12-р сарын 26-нд 19:00 цагаас Ddish…
Зохиогч: cool
Монголын хошин урлагийн хамгийн отгон продакшн бол “Эмоци” юм. Авьяаслаг залуучуудаар багаа бүрдүүлсэн тэд саяхан “Фракц-2” контентоо IPTV-гээр хүргэсэн. Эмоцийн урдаа барьдаг үзэсгэлэн гоонуудын нэг бол Б.Ариунцэцэг юм. Залуучуудыг байлдан дагуулж шуугиулж явсан “Outlaw” хамтлагийн гишүүн Б.Чинзоригтой амьдралаа холбож хөөрхөн охинтой болсон. Гэвч тэдний амьдрал төд удалгүй хоёр тийш болсон. Түүнээс нилээд хугацааны дараа жүжигчин Батушкатай хайрын романс үүсгэсэн ч сайхнаас өөрийн шинэ хайртыг дагагч нартай зарлалаа. Тэрээр өөрийг нь үргэлж инээмсэглүүлж хайрладаг олны танил биш энгийн нэгэн залууг хайртаараа сонгожээ. Түүнийгээ ихэд нууцлан аз жаргалтай байгаа л олон нийтэд харуулж байна. Хосуудад аз жаргал хүсье.
Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогчдын нэг “AIM4R production”-ийг үүсгэн байгуулагч бүжигчин Төөгөөг олон нийт хэдийнээ таних болсон. Бусдаас өвөрмөц сэтгэдэг бүжигчин залуу Т.Саруултөгс бүжгийн урлагаасаа бизнесийн ертөнцөд орсон билээ. Хоёр дахь амьдралаа эхлүүлсэн түүний найз бүсгүйг Боловсролын яамны сайд асан Лу.Гантөмөрийн охин Г.Ганзаяатай холбосон. Тэрээр өнөөдөр 29 нас хүрч байгаа ба түүний найз бүсгүй бүхнээс түрүүнд төрсөн өдрийн мэнд хүргэжээ.
УИХ-ын гишүүн Н.Учралын бие сайжирчээ УИХ-ын гишүүн Н.Учрал бие муудаж, сэхээнд орсон талаар хэвлэлүүд шуурч эхлэсэн. Зүтгэлтэй залуу улс төрчийг хэн нэгэн хорлочихов уу гэдэг таамаг дэвшүүлж нэг хэсэг маргалдаад авсан. Хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа түүний бие сайжирсан тухай сайн мэдээг түүний эхнэр Ч.Сэлэнгэ өөрийн цахим хуудсаараа мэдээллээ. Тэрээр “Гэр бүлд минь эрүүл энхийг хүсэж байгаа Монголын ард түмэндээ баярлалаа .Ханийн минь бие өдрөөс өдөрт сайжирч байна. Алтан гартай эмч нартаа баярлаж байна.” гэжээ.
Хатуу хөл хорих тухай мэдээлэл авсан нийслэлчүүд яг одоо
Баянзүрх дүүрэгт голомтлон гараад буй халдвартай холбоотойгоор Улсын Онцгой комисс хуралдаж, арванхоёрдугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хугацаанд нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорио тогтоох саналыг гаргасан. Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар дээрх саналыг хэлэлцэж, дэмжлээ. 2020 оны 12 дугаар сарын 23-наас нэгдүгээр сарын 06-ныг хүртэл дараах 15 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ААН-үүдэд хязгаарлалт тогтоохгүй. Эрчим хүч, дулаан, сайжруулсан шахмал түлшээр хангах үйл ажиллагаа Хүнсний үйлдвэрлэл, түүний худалдаа, түгээлт Газрын тосны төрлийн бүтээгдэхүүний хангамж, түүний түгээлт, тээвэрлэлт Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт Улсын онц чухал стратегийн ач холбогдол бүхий объект Нийтийн тээвэр,…
УОК-оос энэ сарын 24-нөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ. Тодруулбал, ирэх нэгдүгээр сарын 6-н хүртэл хатуу хөл хорионы дэглэмд шилжих аж. Уг саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаа бөгөөд шийдвэрээ олон нийтэд удахгүй мэдээлэх юм. Харин НОК-оос пиво, виног хорихгүй байх саналаа УОК-т хүргүүлсэн байна.
12 дугаар сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Шадар сайд Я.Содбаатар ЗГ-ын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр, Цаг үеийн нөхцөл байдлыг үнэлээд Засгийн газар шийдвэрээ гаргалаа. Хуралдаанаар УБ хотын хэмжээнд Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг хэсэгчилсэн байдлаар шилжүүлэхээр шийдвэрлэлээ. 12-р сарын 23-ны 06.00 цагаас 2021 оны 1-р сарын 6-ны 06.00 цаг хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүллээ.
mn Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар болон Үндэсний геологийн алба хамтран “Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах чанар, шаардлагын асуудлууд” цахим уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлын гүйцэтгэгчид оролцоно. Оролцогчид: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлынгүйцэтгэгчид Хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 23, 24 Зорилго: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны төслүүдэд хийгдсэн хээрийн шуурхай хяналт, хээрийн материал хүлээж авсанажлуудын үр…
Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталсан ба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгалаа. Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой…
