Зохиогч: cool

mn Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар болон Үндэсний геологийн алба хамтран “Геологи-эрдэс баялгийн судалгааны ажилд тавигдах чанар, шаардлагын асуудлууд” цахим уулзалтыг 2020 оны 12 дугаар сарын 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлын гүйцэтгэгчид оролцоно. Оролцогчид: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газар, Үндэсний геологийн алба, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны ажлынгүйцэтгэгчид Хугацаа: 2020 оны 12 дугаар сарын 23, 24 Зорилго: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг геологи-эрдэс баялгийн судалгааны төслүүдэд хийгдсэн хээрийн шуурхай хяналт, хээрийн материал хүлээж авсанажлуудын үр…

Цааш унших

Коронавируст халдварын тархалттай холбоотойгоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт компани болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж байгууллагууд нь ажилтнуудын ээлж солилцож шилжилт хөдөлгөөн хийх үйл ажиллагаанд баримтлах зааврыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-312 дугаар тушаалаар баталсан ба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны шуурхай штабын дарга Г.Нандинжаргалд даалгалаа. Энэ заавар нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор батлагдсан бөгөөд гамшгийн үеийн нөхцөл байдал, хөл хорио тогтоосон бусад шийдвэрээс давж үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой…

Цааш унших

Томографын шинжилгээ өгөх гэж Улаанбаатарт ирээд, бүх нийтийн хөл хорионд орж, эхнэрийнхээ хамт ес хоногийг автомашиндаа өнгөрүүлсэн П.Билэгтсайханыг монголын ард түмэн эчнээ танидаг болсон бизээ. Гэхдээ тэр юуг туулж өнөөдөрт ирсэн, юунд зорьж тэмүүлж явааг хэн ч мэдэхгүй. “Ямар хугацаанд амьд байхаа мэдэхгүй учраас” гэгчлэн ярихын шалтгаан нь тэрбээр ходоодны хорт хавдрын дөрөвдүгээр зэргийн оноштой. Энэ оношийг өнгөрсөн 2019 оны есдүгээр сард сонсож, хагалгаанд орж, гурван удаагийн хими эмчилгээ хийлгэсэн. Одоо яс янгинах байнгын зовиуртай учраас өвчин намдаах эмчилгээ тогтмол хийлгэж, улиралдаа нэг удаа томографын шинжилгээнд хамрагддаг байна. Даарснаас болсон уу, үе үе ухаан алдаж унадаг болчихлоо П.Билэгтсайхан дуу хуурын…

Цааш унших

Сайн бас муу үр дагавар авчирсан 2020 оны онцлох үйл явдлууд үргэлжилсээр. Өнөөдөр жилийн хамгийн урт шөнөөр манай нарны аймгийн хамгийн том Бархасбадь, Санчир гарагууд давхцаж харагдана. 1610 онд алдарт одон орон судлаач Галилео Галилей Бархасбадь гарагийн Айо, Европа, Ганимед, Каллисто дагуулуудыг болон Санчир гарагийн аварга том цагаригийг нээж хүн төрөлхтний нарны аймгийг харах үзлийг тэлж байв. Энэ явдлаас 13 жилийн дараа 1623 онд Бархасбадь, Санчир гарагууд шөнийн тэнгэрт ойртон харагдсан ба энэ явдлыг “Их давхцал” хэмээн нэрлэсэн байна. Хоёр гараг 20 жил тутамд зөрж өнгөрдөг ч өнөөдрийнх шиг ойртсон тохиолдол сүүлийн 400 орчим жилд тохиогоогүй. Тодорхойлбол 397 жилийн өмнө…

Цааш унших

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр хуралдлаа. Өнөөдрөөс эхлэн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагт 08:00 цагаас цаг үеийн асуудлаар хуралдаж байхаар болов. Хуралдаанаар арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, нийтийн хэв журам болон Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнийг бууруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой…

Цааш унших

Засгийн газар өнөөдөр /2020.12.21/ 15.00 цагаас ээлжит бус хуралдаан зарлажээ. Харин УОК 12.00 цагаас хуралдаад, үргэлжлүүлээд Засгийн газар хуралдах юм байна. Хуралдаанаар үүсээд буй цаг үеийн нөхцөл байдлыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргана гэсэн мэдээлэл байна. Учир нь Баянзүрх дүүргийн эмнэлэгт халдварын голомт шинээр үүсч өнөөдрийн байдлаар тус эмнэлгээс халдвар авсан хүний тоо 62-д хүрээд байна. Тэдний 12 нь эмч, зургаан нь сахиур, найм нь эмчилгээ хийлгээд гарсан хүмүүс бол үлдсэн нь эмнэлэгт хэвтэж байсан хүмүүсээс тус тус халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлэгт нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тус дүүрэгт тэг зогсолт хийж магадгүй гэсэн мөн мэдээлэл байна. Гэхдээ энэхүү…

Цааш унших

Монголын халуухан бүсгүйчүүдийн нэг УДЭТ-ийн жүжигчин Г.Отгонцэцэг өнгөрсөн таван жилийн хугацаанд АНУ-д ажиллаж амьдарсан. Тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Сошиал хуудаснаа Г.Отгонцэцэг “Хорьж болдоггүй 20 насандаа галтай цогтой жавхаатай ч явж, цэцэг цэврүү шиг гэнэн хонгор ч байж “Монголын Сайхан Бүсгүй” улсын 12 – р уралдаанд оролцож “Мөнгөн Эрдэнийн өргөмжлөл, Мөнгөн Титэмийн эзэн болж байжээ “ хэмээсэн байна. Түүний зургаас сонирхье.

Цааш унших

Нийтийн дууны урлагт нэгэн үеийнхэн хүч түрэн орж ирсэн гэр бүлийн дуучид бол Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар. Урлагт тэр тусмаа нийтийн дуунаас төрсөн хосууд хүүтэй болсон. Бүл нэмсэн баярт мэдээгээ тэд ихээхэн нууцалж байсан удаатай. Учир нь Б.Болдын өмнөх амьдралын шуугиан намжаагүй байсан болохоор нялх үрээ олны хэл амнаас холуур байлгахыг зорьсон биз ээ. Тэгвэл дуучин залуу удам залгах үрийнхээ гэрэл зургийг өөрийн цахим хуудаснаа нийтэлж олонд дэлгэв. Тэрээр “Та бүхэндээ хүү бид 2 ын зүгээс аз жаргал бэлэглэе…” хэмээсэн байна.

Цааш унших

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит 11:00 цагийн мэдээллээ хийж байна. Өчигдөр 32 хүний шинжилгээнд коронавирус илэрч, улсын хэмжээнд 993 батлагдсан тохиолдол бүртгэгдэж байна. Шинээр илэрсэн тохиолдлуудын 31 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн байна. Ингээд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 62 боллоо. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн COVID-19 халдварын нийт тохиолдол 993-д хүрлээ. Үүнээс 509 хүн эдгэрээд байгаа бол өнөөдрийн байдлаар 475 батлагдсан тохиолдол эмчилгээнд байна” хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Цааш унших

Шинэ үе хамтлагийн жүжигчин бүсгүйчүүд нэгнээ халуун усаар түлсэн явдал одоогоос 6 жилийн өмнө гарч байв. Олны танил бүсгүйчүүдийн асуудал шүүхээр шийдэгдэж, Д.Оюунтуул хохирогчоор татагдаж эрүүл мэнд гоо сайхнаараа хохирч, Г.Алдармаа торны цаана сууж байв. Бүтэн жилийн турш түлэгдэлтээс болж өвдөж, шаналсан “Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул түлэгдэлтээс үүсэх өвдөлт, зовиурыг давж гарсан. Тэгвэл тэрээр өөрийн түлэнхийн сорвио брэнд болгохоор зорьжээ. Тэрээр нэгэн гоо сайхны эмнэлгийн рекламд түлэнхийн сорвио ил гарган цээж нүцгэлсэн байна.

Цааш унших