Манай улсад коронавируст халдварын (КОВИД-19) 1,006 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.
Үүнээс дотоодын халдварын батлагдсан тохиолдол 614, тэднээс 173 хүн эдгэрч, 441 хүн эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-д 44, Цэргийн төв эмнэлэгт 184, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 20, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-т 205 хүн тус тус хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ: Нийт 57 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Үүний 55 нь БЗД-ийн эмнэлгээс. Тодруулбал, 43 нь өвчтөн, сахиур 9, гэр бүлийн хүн 2, захиргаа аж ахуйн ажилтан 1 хүн байна. Мөн эмнэлгээс гарсан 1 хүн байна. Энэ хүн энэ сарын 14-нд эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн илэрсэн 55 тохиолдол өмнө нь хавьтал гэж тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрсэн байна.