Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

    06/14/2025

    Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

    06/13/2025

    Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

    06/13/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Папарацци»“Оргил” сургуулийн сурагч А.Амин-Эрдэнэ: Хожигдсон тэмцээн болгоноосоо би суралцдаг
Папарацци

“Оргил” сургуулийн сурагч А.Амин-Эрдэнэ: Хожигдсон тэмцээн болгоноосоо би суралцдаг

Эрхэм админBy Эрхэм админ09/05/2023Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Tac.mn сайт хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан “Оргил” сургуулийн сурагч 10 настай А.Амин-Эрдэнэтэй ярилцлаа.

– Сайн уу. За өөрийгөө манай уншигчдад танилцуулаарай.

– Сайн. Намайг Амартүвшиний Амин-Эрдэнэ гэдэг. Оргил сургуулийн 5-р ангийн сурагч.

– Зуны амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бэ?

– Зуны амралтаараа өвөө, анай, дүүтэйгээ хөдөө, Сэлэнгэ, Хэнтий аймгуудаар аялсан. Наадам хэсч, айраг ууж, бууз идсэн бас морь унаж, тугал татаж, уулаар алхаж үзсэн.

– Морь анх удаа унаж үзсэн сэтгэгдэл ямар байсан?

– Гоё байсан. Тэр үед номхон морь унасан.

– Чи айраг уух дуртай гэсэн үү? Юу нь гоё байдаг вэ?

– Тийм ээ. Айраг уух дуртай, гоё амттай байдаг. Нэг дор 3-4 аяга айраг ууж чадна. Монгол хоолонд бас ааруул, чихрэнд дуртай.

– Хөдөө аялахад ямар мэдрэмж төрсөн?

– Маш гоё мэдрэмж төрсөн. Би байгальтай ойрхон байх дуртай. Би Хэнтий аймагт төрсөн.

– Хэнтий аймгийнхаа тухай хэр мэддэг вэ?

– Чингис хааны төрсөн нутаг гэдгээр нь мэднэ. Яг аймагруу ороход Чингис хаан, баатруудынх нь зурагтай хаалга байдаг. Чингис хаан чинь дээр үед дэлхийн талыг эзэлсэн.

– Чингис хааныг ямар хүн байсан гэж бодож байна?

– Ухаанаараа, сайхан сэтгэлээрээ, шантардаггүй байснаар нь мундаг хүн байсан гэж боддог. Монгол хүн бүр Чингис хааныг мэддэг шүү дээ.

– Зуны амралт дуусч хичээл нь орсон чинь ямар байна?

– Бас л гоё байсан. Ангийнхныгаа их санасан. Зарим хүүхдүүдийн нэрийг мартсан.

– Чи их олон зургийн уралдаанд орж түрүүлсэн байсан. Чи яагаад зураг зурдаг вэ?

– Нэг зүйлд төвлөрөөд суух гоё байдаг. Зургаа зураад дуусахаар бас гоё байдаг. Зургийн тэмцээнүүдэд их ордог. Орсон тэмцээнүүдийнхээ дийлэнхэд нь нэгдүгээр байранд ордог. Заримдаа хожигдох үе бас байна. Өөрийн зурахыг хүссэн зургаа л зурдаг.

– Тэмцээнд хожих үедээ, хожигдохдоо ямар мэдрэмж авдаг вэ?

– Тэмцээнд хожихоороо өөрөөрөө бахархдаг. Хэрвээ хожигдвол түүнээсээ сургамж авч суралцдаг.

– Зураг зураад ядардаг уу?

– Огт ядардаггүй. Хааяа хүзүү л ядардаг.

– Чи хэр их утас үздэг вэ? Чиний дуртай youtuber хэн бэ?

– Хааяа бага цагаар утас үздэг. Утас их үзэх нүдний хараанд муу. Би Gremix, Chami, Түшигт дуртай. Ихэнх бичлэгийг нь үзсэн. Gremix ахтай уулзвал гарын үсгийг нь авч зургаа хамт даруулна гэж боддог.

– Том болоод ямар хүн болно гэж боддог вэ? Бас ямар мэргэжилтэй болох вэ?

– Би гүйх, уралдах дуртай. Том болоод хамгийн хурдан хүн Усейн Болт шиг хүн болохыг хүсдэг.

– Заа, урилга авч ярилцсанд баярлалаа.

– Баярлалаа, баяртай.

ярилцлага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Д.Отгонбаяр: “Хурд” хамтлаг бидний оюун санаанд бойжсон

06/14/2025

Энэ зуны хамгийн том “ЗОЧИН АРТИСТГҮЙ” цор ганц “One Stage” тоглолт болоход 2 хоног үлдлээ

06/13/2025

Хулгайд алдагдсан морьт харвааны морьдыг нядлаад махалжээ

06/13/2025

Ховдод сураггүй алга болсон 17 настай хүү нас барсан байдалтай олджээ

06/11/2025

1.2 кг хар тамхи хилээр оруулж ирэх гэж байсан бүлэг этгээдийг саатууллаа

06/09/2025

Хөвсгөл аймагт 8 хүн живж, нас баржээ

06/09/2025

Тусгаар тогтнолын ордны гадаа “Х.НЯМБААТАР ОГЦОР” жагсаал болж байна

06/09/2025

“ONE STAGE”: Монгол хип хопын оргилууд нэг дор цугларч СУПЕР ХИТ дуунуудаа толилуулна

06/09/2025

Өмнөговь аймгийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуягийн гэр бүл 30 гаруй тендэрт ялалт байгуулжээ

06/09/2025

Ө.Ганзориг: Чингис хааны музейд стратегийн танхим байгуулъя

06/09/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.