Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

    06/23/2025

    Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

    06/23/2025

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

    06/23/2025
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»нийтлэлчид»Эмүжин: Хөгшин залуу хоёр хөгөө чирээд, хөлдөө тээглээд байв аа
нийтлэлчид

Эмүжин: Хөгшин залуу хоёр хөгөө чирээд, хөлдөө тээглээд байв аа

coolBy cool12/26/2020Сэтгэгдэл байхгүй5 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Яадгийн, дунд нь зүрх зурчихлаа.

Үзэлцээд байгаа хүмүүсийг үүрд зүрхээр холбосон ч ер нь яадгийн. За тэгэхээр ийм байна аа.

Манай ЭМ-ийн салбар хямарсан, энэ үнэн. Хямарчихаад мэргэжлийн бус сайдтай Мэнэнгийн талд төөрч явтал вирус гарчихсан.

Сүр сүр мэдэгдэл, сүржин сүржин арга хэмжээ зөндөө авсан. Шошгоо сайн дэглэж, хаягаа сайтар будаж, гарчигаа супер өгсөн л дөө. Нүүрээ гялайтал будчихаад нөгөө дотоожоо хиртэй нь өмсдөгтэй л адил гэж мэд. Үр дүнд нь хилээрээ оруулж ирэхгүй тогтоон барьсан.

Хандив, магтаал хоёрт харин ч нэг бялуурсан. Харжээ байхад ядаж л сувилагч эмч нараа олон хүнээс нэг дор, онцгой урт малтуураар шинжилгээ авахад дадлагажуулаагүй л байсан даа. Дотооддоо халдвар гараагүй байхад дон дон гээд хэт удаан хугацаанд хөл хорьж, хөөрхий биднийг бас их хохироосон. Эдийн засаг царцаж, эх хүүхдүүд гэртээ цоожлогдож, эрчүүд загасанд ч явах эрхгүй зад базуулсан. Үйлдвэрлэгчид, бизнесийнхэн ажилгүй, орлогогүй зогссон.

Цалинтай, цалингүйгээрээ талцаад зодолдох дөхсөн. За тэр хандив тусламж бол албан бус мэдээгээр 800 шахам сая ам.доллар хүрсэн гэсэн мэдээлэл харагддаг юм билээ. Тэгсэн яав, шинэ засаг шинэ баг бүрдүүлсэн. Нөгөө Цагаан ордны индрээс ч гоё индрүүдийн ардуур юу байгааг ухаад гаргаад ирсэн. Гай болж түрүүчийн сайдын үед тусгаарлах байрны эрх авсан Энхсаран сувилал анхны голомт болчихдог юм даа. Энхсарангийнхаа эзнийг хайгаад орон даяар манаргаж явтал Баянзүрхийн эмнэлгээс балаг тархсан.

Одоо бүр ХӨСҮТ-ийн эмч сувилагч нар ээлжилж өвдөөд эвгүй байгаа. Ингээд нөгөө хэдэн сар хоригдож, хэдэн сая ногооны дэмжлэг авсан ЭМ-ийн салбарын эмнэлэг нь өөрөө голомт болчихлоо. Мөнхсайханы оронд би байсан бол хаанаас яаж халдварлаад, хаагуур гараад байгааг очиж хайна.

Эрсний хүчинд Энхсарангаас хүмүүсээ нүүлгэсэн. Халаалт, шүршүүр гээд мэргэжлийн эмч хүн ухаан алдмаар наад захын шаардлага хангаагүйг нь илчлээд эхэлсэн. ХӨСҮТ-ийн эмч, сувилагчид бас өвдөөд эвгүйдсэн. Дахиад л гар чийдэн бариад ч болсон алдсан, асгасан нүх цоорхойгоо хайна биз дээ.

Хүн хаясан түлхүүр, алдсан утсаа хайдагтай л адил. Ингээд нөгөө алдарт ХӨСҮТ маань эмч, сувилагч нар нь нуруугаа амраах аятайхан буйдан байтугай хоол цайгаа халаах хэрэгсэлгүй, өвчтөнүүдтэйгээ нэг ариун цэврийн өрөөтэй, инженер техникийн ажилтнуудаа есөн сарын турш ганц удаа шинжилгээнд хамруулаагүй, бохир лаг тунаж хуримтлал үүссэн, цуурхай цонхтой, хүйтэн сэрүүн, ковидын үед ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөө ч байхгүй…өө ингээд тоочоод байвал ямар их сэтгэл дутсан нь харагдана.

Эмч, сувилагч, ажилтнуудыг бол шалан дээр унт, шавхай арч, шалбааг зөө, халдвар аваад халуураад хэвт, ар гэрийнхэндээ аваачиж өг гэсэнтэй өөрцгүй нөхцөлд ажиллуулж байсан гэж харж байна. Хөөрхий дасчихсан ч байдаг байх, даамай дуугарвал халагдах гээд байдаг биз. Бүтэн жил энэ хэд маань л ээлж халаагүй цуцаж байна. Золиос юм уу, хаашаа юм. Маш тухгүй, таагүй, халдвар авах бүрэн боломжтой нөхцөлд ажиллуулж байжээ. Гэтэл бид өдөр болгон 11:00 цагт мэдээлэл өгдөг нөгөө гурваараа л төсөөлөөд, өхөөрдөөд зөндөө удсан даа. Нөгөө залуу сайд Мөнхсайхан чинь яаж тэсдэг юм, нүүлгэж байгаад хог шороо, шавхай шалбаагаа цэвэрлэнэ, орчин үеийн эмнэлэг ямар байх ёстой вэ, тийм төвшинд аваачина л гэнэ дээ. Угаасаа одоо эмч сувилагч нар нь халдварлаж өвдөөд, эрүүл очсон хүн вирус тээгч болоод байгаа энэ эмнэлгүүдэд хэн итгэх юм?

Яаж очиж хэвтэн эмчлүүлэх юм? Ард түмний алдагдсан итгэлийг засч, ариутган сэлбэж байж эргүүлж олдог юм байгаа биз дээ?

Тэгсэн яав. Ард түмний хүү Нямхүү арагшаа цахдаад, урагшаа уллаад хэвтчихсэн. Хуучнаараа цуурхай цонхтой, цурамхийх газаргүй, 00-оосоо эмч өвчтөнгүй дамжиж халдаад гэвтэж байя гэнэ ээ.

Зунжин, намаржин засч сэлбэж байхгүй яасын. Мөнхсайханыг ч нэлээн дайрч байх шиг байна. Энэ залуу бол эмч. Удирдагч биш, улстөрч ч биш. Хэцүү үед ЭМ-ийн салбарыг удирдаж таарсан. Ажиглаад байхад өөртөө итгэлгүй байдал үе үе цухалздаг юм билээ.

Арга ч үгүй байх. Сайд болонгуут нь манай хэвлэлийнхэн хаалтын гэрээ барьж хашиж тойроод, угшилтай улстөрчид урдуур нь томроод…улс төрд хөрсөө таньж хөлөө олж ядаж яваа хүн гэхэд харин ч хэл амнаас айлгүй зоригтой шийдвэр гаргалаа. Одоо харин хэдэн зуун сая хүнтэй улсуудын жишээг ярихаасаа илүү гуравхан сая хүндээ тохирсон арга хэмжээ авчихмаар байгаа юм.

Хүн амаа бүсчилж байгаад яаж ийгээд бүрэн шинжилгээнд хамруулаад, янз байдлаа мэдээд, яр болсон вирусаа хумьчихвал дотооддоо хөл хориод байх шаардлага ч байхгүй болно. Шинэ Зеланд 6.0 сая хүн амтай, иргэдээ хааж хатуу барьж байгаад бүрэн шинжлээд бариад авлаа. Баригддаг л юм байна. Улаанбаатар бол 1,5 сая хүн амтай, 15, 30, 50 сая хүн амтай хот биш. Тэгэхээр боломж харагдаад л байгаа юм даа. Аа тэр ундны усны мэргэжилтэн Чимэд хэн ч билээ доктороор халдварт өвчний үед зөвлүүлдэгээ болиорой, Мөнхсайхаан. Салбар салбартаа л үнэтэй байя, зүгээр.

Өөрөө үе мөчний мэс заслын эмч, зөвлөх нь ундны усны чиглэлийн доктор! Өө тийм, эцэст нь явсан шиг явж, ирсэн шиг ирж чаддаг бай даа, хоёр оо. Хөгшин залуу хоёр хөгөө чирээд, хөлдөө тээглээд байв аа. Амьдрах эх орноо энэ залуус өөрсдөө бүтээж, өөрсдөө тодорхойлох эрхтэй гэдгийг Нямхүү гуай ч бас ойлгох болсон. Ямар ч байсан цуурхай цонхтой, бохир лаг нь овоорсон эмнэлгийг тэвчээд суухгүй, тэврээд эвлэрэхгүй л юм байна. Харлаа, үнэллээ. За тэгээд урагшаа, залуу хүн байж замын дунд эвдэрч новшров доо. Улс төр гэдэг онжогыг чинь хэдхэн долоогоод, урдуур чинь хэдхэн хормой эргэлдээд л онхолдуулдаг салбар шүү дээ!

Эмүжин

Нийтлэлчид
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
cool

Related Posts

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Шүхрээр бууж байсан Монгол, БНСУ-ын иргэд амиа алджээ

06/23/2025

Хүүхдүүдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байгаад хэн хариуцлага хүлээх вэ

06/23/2025

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр голын усны ослоор 4 иргэн амиа алджээ

06/23/2025

УИХ-ын гишүүн Б.Найдлаагийн шүүх хурал эхлэх гэж байна

06/23/2025

ТАНИЛЦ: Г.Занданшатарын Засгийн газрын сайд нарын ХОМ

06/19/2025

ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Мөнх-Эрдэнийг томиллоо

06/18/2025

Шинээр байгуулагдаж буй Засгийн газарт ажиллах сайд нарыг томилох тухай УИХ-н чуулганы хуралдааны зургаас

06/17/2025

9-14 насны хүүхдүүд Тээврийн хэрэгсэл бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүллээ

06/17/2025

Гэр бүлийн хүчирхийлэгч Ч.Ундрам Монголчуудад соёл заана

06/17/2025

Б. ГАНХАЙЧ ДАШТ-ИЙ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

06/17/2025
Load More
Facebook X (Twitter)
© 2025 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.