Зохиогч: cool

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Бээжингийн олимпийн мөнгөн медальт Гавьяат тамирчин О.Гүндэгмаа нар Монголчуудын бахархал болсон хосууд билээ. Спортоос төрөн гарсан Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар 4 хүүхдийн эцэг эх бөгөөд үлгэр жишээ сайхан гэр бүлийн тоонд зүй ёсоор багтана. Хөл хорионы энэ үеэр Цагаанбаатар гэртээ уйдахгүй завгүй гэргийгээ амраасан шигээ гал тогоондоо эргэлдээд завгүй. Муугүй сайн тогооч гэдгээ цахим хуудасаараа дамжуулаад үзэгч фэнүүддээ үзүүлээд амжлаа. Тэрээр цахим хуудаснаа”Баавар пицца гурилан дотроо бяслаг хийсэн бол янзын болох байлаа. Дараагийн удаа л тэгж үзье даа. Гэхдээ амт гэж кино” хэмээсэн байна.

Цааш унших

1991 онд 20 настай Монгол улсын сайхан бүсгүй Алтан эрдэнийн өргөмжлөл хүртсэн мисс бол одоогийн хотын дарга Д.Сумъяабазарын гэргий алдарт сийлбэрч Чуваамидийн эрх танхи охин Ч.Мичидмаа юм. Дараа жил 50 нас хүрэх тэрбээр үе үе мисс, модель найзуудтайгаа дэлгүүр хэсэж, сонгодог бүтээл үзсэн шигээ нам гүмхэн амьдарч байгаа. Сайхан төрсөн мисс бүсгүйн хувьд модель Э.Одгэрэлтэйгээ ижилсэн ханьсан олон жил нөхөрлөдөг бөгөөд Ч.Мичидмаа, модель Э.Одгэрэл нарын олон жилийн нөхөрлөлийг илтгэх зургуудаас хүргэж байна.

Цааш унших

Нийтийн дууны урлагт хоёр биенийхээ дутууг гүйцээж, дундуурыг дүүргэн хоршин дуулж яваа гэр бүлийн хосууд цөөнгүй бий. Тэдний нэг нь дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар юм. Өөр өөрсдийн ганцаарчилсан уран бүтээлүүдийг сүүлийн үед гаргаж байгаа билээ. Дуучин Э.Ууганбаяр өөрийн шинэхэн уран бүтээл “Ээжээ” хэмээх дуугаа түмэн олондоо хүргэлээ. Дуу тэр тусмаа ээжийн тухай дуу хүний сэтгэл ихэд ойр байдаг билээ. Монголын ард түмэн хамгаас хайрт ижийдээ зориулан дуулах шинэхэн дуутай боллоо. Дууны шүлгийг МУСТА, МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, яруу найрагч Н.Пүрэв бичиж, хөгжмийг Аранза нэрээр нь хүн бүхэн мэдэх Б.Бат-Эрдэнэ бичжээ. Ингээд Э.Ууганбаярын шинэ уран бүтээл “Ээжээ” дууг зориулж байна.…

Цааш унших

Сарантуяа гэгч гил хар шөнийн гэгээн туяа мэт анирлангуй, чандаган цагаан өдрийн час улаан туяа мэт асарлангуй, сарны аялгуу нарны ааг амтагдсан зүүдэн хонгор нас мэт нэгэн ажээ. Зоргоор туулах он жилүүд нь дуун тамгатай, зоригоор туучих омголон сэтгэл нь дуун домогтой, золгоод учрах зүрхэн эгшиглэн нь дуун хадагтай тэрбээр зууны манлай гэнэм. Тэр дуучин бөлгөө. Сарантуяа гэгч шөнийн мянган одод чимээлэн чагнах сарны аялгуу мэт, хөхөмдөг модот уулсын цаанаас цэлсхийн мандах нарны гэгээн туяа мэт даяарын шидэт долгис бөгөөд дуун ертөнцийн эрхэмсэг хатан хаан заяатны төрх бүрдмэл нэгэн ажээ. Тэр ихэмсэг, эрхэмсэг, эрчимлэг үзэгдэнэ. Тэр хайрын дууч бурхан бөлгөө.…

Цааш унших

Зэвсэгт хүчний 120-р ангийн энгийн нэг алба хаагчаас коронавирус илэрсэн байна. Тус албан хаагч нь БЗД-т амьдардаг, саяхан гэр бүлийн нэг хүн нь коронавирус туссан, ингээд гэр бүлээрээ тусгаарлалтад байсан гэв. Ямар нэгэн байдлаар цэргийн анги руу очоогүй, аюул багатай гэж эх сурвалж мэдээллээ. Цэргийн ангид ажилладаг хүний шинжилгээний хариу өнөөдөр ЭЕРЭГ гарчээ.

Цааш унших

Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ирэх оны 03 дугаар сар дуустал сунгах санал гаргав Улсын онцгой комиссын хурал 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр боллоо. Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан: – Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах – Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр зогсоох -…

Цааш унших

Шинэ жилийн баярын тухай дуунуудыг тоолоод баршгүй. Тэр дотроо бидний чихэнд хоногшсон маш олон уран бүтээл байдаг. Цас хаялсан өвлийн өдрүүд тэр тусмаа, шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд сонсохгүй өнгөрч болохгүй дуунуудыг онцоллоо. 1. Хурд. хамтлаг “Шинэ жилийн мэнд хүргэе” https://youtu.be/VghaSVexsWs 2. Чоно хамтлаг “Шинэ жил” https://youtu.be/eWkWhFd4-GU 3. МУГЖ Т.Ариунаа “Цасан аялгуу” https://youtu.be/9BEyW00SjV8 4. МУГЖ Б.Сарантуяа “Цагаан шөнө” https://youtu.be/kzzNz6zd5G4 5. МУАЖ Б.Зангад “Сүлд модны наадам” https://youtu.be/_APl4I-UVA8 6. МУГЖ Б.Сарантуяа “Шинэ жил манайд ирлээ” https://youtu.be/Bob27zaso2s 7. МУГЖ Т.Ариунаа “Мөнгөн угалз” https://youtu.be/Bgg6cFrWIE8 8. SweetYmotion – Шинэ жилийн дуу https://youtu.be/_t0cafxkfZQ 9. С.Сэрчмаа “Шинэ жил ирлээ” https://youtu.be/6gycc0js4dg . Дөлгөөн “Шинэ жил” https://youtu.be/aRfPHv7Ug00…

Цааш унших

Нийтийн дууны урлагт өөрсдийн байр суурийг хэдийнэ эзлэсэн гэр бүлийн хос дуучид бол А.Анхбаяр, Б.Чанцалдулам юм. Цаг үеийн нөхцөл байдалд тохируулан анхны online тоглолтоо өчигдөр амжилттай хийлээ. Тоглолтонд өөрсдийн нэрийн хуудас болсон дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь дуулагдсанаас гадна бусад уран бүтээлчид ая дуугаа өргөжээ. Тэд энэхүү тоглолтын “Дулам сан”-гаар дамжуулан зорилтот бүлгийн айл өрхүүдэд шинэ жилийн бэлэг хүргэхээр болсон билээ. Ингээд та бүхэнд Дуучин А.Анхбаяр, Б.Чанцалдулам нарын “Тэр л хэвээрээ” анхны тоглолтын зургуудаас сонирхуулъя.

Цааш унших

Шинэ жилийн өдрүүд бид албан байгууллага, хамт олон, найз нөхдөөрөө цугларан шинэ жилээ тэмдэглэдэг уламжлалтай. Харин энэ жил коронавирусын тархалттай холбоотойгоор шинэ жилийн үйл ажиллагааг хориглож бид гэр гэртээ шинэ жилээ тэмдэглэх шинэ соёлтой болсон билээ. Тэгвэл энэ өдрүүдэд олны танил эрхэмүүд гацуур модоо засч шинэ жилээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалсаар байна. Ингээд зарим дуучид, жүжигчидын шинэ жилийн гоёлоос сонирхоё. Энэ жил гоёлын плаж, ганган костюм биш гэр бүлээрээ үндэсний үйлдвэрийн хувцасаар гоёх хандлагатай байна. 1. Жүжигчин С.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын гэр бүл 2. Реппер Big Gee гэр бүлийн хамт 3. Дуучин Ч.Ану 4. Жүжигчин О.Цэнгэл 5. Жүжигчин Т.Бадамжав буюу…

Цааш унших

Жүжигчин гэхээсээ илүү дуучин гэх тодотголыг өөртөө авч яваа Л.Сөрөлт цахимд идэвхтэй нэгэн билээ. Оюутан байхаасаа эхлэн “Шинэ үе”-д орж, хошин урлагт зүтгэсэн энэ залуу жүжигчин Бооёогийн гарын шавь нарын нэг. Тэрбээр үеийнхээ жүжигчид дундаас овсгоотой. Түүний захыг мушгиж, ар гэрийнхээ ажлыг хариуцаж байдаг бүсгүй Б.Дэлгэрцэцэг өөрөөс нь үл ялиг эгчмэд, овсгоотой бүсгүй байдаг гэгддэг юм билээ. Жүжигчин Л.Сөрөлт цахим хуудаснаа “Айлын охин авч суучихаад алтан өндөгтэй могой, мөнгөний мод шэйр хийтэл битгий зовоолдоо кк.” хэмжээсэн нь олон хүнд таалагджээ.

Цааш унших