Тэтгэврийн шинэчлэлийн тухай хууль батлагдахгүй байх нь улс төрчдөд ашигтай юу? Энэ сэдвийг ярилцахаасаа өмнө нэгэн жишээг дурдъя. 2016 оны зун нэр бүхий УИХ-ын гишүүн нас барсан иргэдийн тэтгэврийг завшсан гэх мэдээлэл гарч байсан. Уг мэдээллийг ташаа мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан хэдий ч яг юу болоод өнгөрөв гэдгийг ард иргэд бид мэдэж чадаагүй. Гэвч бүх шатандаа авилга хээл хахуульд баригдсан энэ улсад хамгийн их хохирч буй иргэд нь тэтгэврийн насны болон хожмын өдөр тэтгэвэрт гарах иргэд бид юм. Тэтгэврийн шинэчлэл хийж, эдийн засгаа өөдлүүлж чадаагүй улс төрчид тэрхүү алдаагаа залруулж чадаагүйдээ буянтан болж харагдах гэж тэтгэврийн зээл тэглэж…
Зохиогч: cool
2020 оныг “Нэг хот-нэг стандарт” зорилтот жил болгон зарлах тухай нийслэлийн Засга даргын А/02 дугаар захирамж гарсантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар “Манай хороо-Миний гудамж” аяныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Тус аяныг өнгөрсөн долдугаар сарын 01-нээс энэ сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулсан бөгөөд зургаан чиглэлийн 132 шалгуур үзүүлэлтээр дүгнэжээ. Нийслэлийн 381 жилийн ойн баярын хүрээнд 2020 оны “Манай хороо-Миний гудамж” аяны шилдэгээр шалгарсан дүүрэг, хороод болон шилдэг байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоо, өрх, хог хаягдлын үйлчилгээний байгууллага шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, нийслэлийн ИТХ-ын дарга…
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. 2018 оны Түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоол, 2020 оны 189 дүгээр тогтоолын хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж, Улаанбаатар хот руу нэвтрэх долоон цэгт 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Өнгөрөгч долоо хоногийн хугацаанд…
Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй. Нийслэл хот маань 1778 онд Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө буюу Хүн чулууны хонхор, Алтан тэвшийн хөндий хэмээх энэ газарт төвхнөх хүртлээ 30-аад жилийн дотор 28 удаа нүүдэллэж байсан удаатай.…
Mongolian next top model шоуны хөтлөгч Д.Оюунзул буюу Нораг танихгүй хүн ховор. Дэлхийг хамарсан короновирусын нөхцөл байдлын мэдээг муухан сэтгүүлчээс илүү монголчууддаа хүргэж явсан тэрээр монгол дээлээр гангарчээ. Аргагүй л загварын ертөнцөд ажилладаг хүний сэтгэлгээг өөрийн өмссөн дээлэндээ шингээжээ. Зохьсон гэж ванлий…Монгол дээлийг орчин цагт хэрхэн өмсөхийг заасан Норад орчин цагийн охид бүсгүйчүүд талархаж буй биз ээ.
Монголын тайз дэлгэцийн урлагт аав ээжээсээ дутахааргүй өөрийгөө зориулж яваа хүн бол Фантастик продакшины найруулагч, жүжигчин Б.Тамир. Өдгөө 34 настай түүний хувийн амьдрал бүтэлтэй биш ч, уулзаж учирч учир ургуулж явсан бүсгүйчүүд цөөнгүй. Багаасаа аав ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөс сэтгэл шулуудсан тэрээр ихэрийн өрөөсөн. Ихэр дүүтэйгээ авхуулсан хүүхэд насны гэрэл зургаа өөрийн цахим хуудаснаа дэлгэжээ. Б.Тамир өөрийнхөө уран бүтээлийн талаар “Миний хамгийн их дурлаж хийдэг сэдэв эх орон, чин зориг, хайр дурлал, нөхөрлөл гээд ямарваа нэг сэдэв, төрөлд баригдах хэрэггүй юм шиг. Одоо надад өөрийгөө хөгжүүлэхийн тулд задлах, өөрчлөх, сорих зүйл зөндөө байна аа. Найруулагчийн хувьд нэг л тамгатай болохоос сэргийлэх…
Загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай царайлаг, загварлаг эрэгтэй моделиуд бол загвар өмсөгч Э.Энхболд, О.Билгүүн нар. Хэн ч хаанаас харсан харц булаам сайхан залуус гэгддэг тэд өнгөрсөн амралтын өдөр болсон дуучин Наагийгийн шоу тоглолтыг үзэхээр эхнэрүүдээрээ гоёсоор иржээ. Загвар өмсөгч Э.Энхболдын эхнэрийг Д.Отгонжаргал гэдэг монголын урдаа барьдаг чадварлаг дизайнеруудын нэг. Хэдийгээр нөхрөөсөө хэдэн насаар эгч гэж хүмүүс шүүмжилдэг ч, олны сөрөг хандлагыг үл ойшоож нөхрөө хайр халамжаар дутаалгүй яваа бүсгүй. Харин О.Билгүүний хувьд эхнэрээ ихээхэн нууцалдаг бөгөөд охиноо олны өмнө гаргах дуртай. Нэг хэсэг түүнийг БНСУ-ын Гангнам дүүрэгт эгчмэд бүсгүйтэй амьдардаг хэмээн шар хэвлэлүүдээр бичиж байсан. Харин тэрээр “Тиймээ миний…
Эмоци продакшны жүжигчин Эзэнмөнх буюу Эзка сүүлийн үед хамтлагийнхнаасаа “тусгаарлагдсан” мэт сэтгэгдэл төрүүлэхээр сошиалаа хөтлөх болсон. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын улмаас уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа тэрээр хувийн амьдралдаа илүү их цаг зав гаргаж, сайн хань, сайн аавын үүргийг гүйцэтгэх болжээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа том охиныхоо сургуульд эргүүлд гарсан тухайгаа тунхаглаж, нийтлэжээ. Түүний хувьд эхнэр хоёр охины хамт амьдардаг.
Тэрбумтан Жефф Безос Amazon компанидаа шинэ ажилтан авахдаа заавал өөрөөсөө асуудаг ГУРВАН асуулт Дэлхийн тэргүүн компаниудын нэг болох Amazon-д ажилд ороход зүгээр л гоё танилцуулга, дэлгэрэнгүй CV байхад хангалтгүй байдаг. Компанийхаа эхний жилүүдэд ажилд орох гэж буй бүх нэр дэвшигчидтэй нүүр тулан уулздаг байсан Безос компани нь өргөжин томорсны дараа ингэж чадахгүй болсон нь ойлгомжтой. Гэсэн ч 192 тэрбум долларын хөрөнгөтэй Жефф Безос нь компанидаа шинэ ажилтан элсүүлэх бодлогодоо маш өндөр ач холбогдол өгдөг хэвээрээ байгаа юм. Хэдийгээр Безосын 3 асуултын дүрэм нь 20 гаруй жилийн настай ч гэлээ, одоо ч уг дүрмийн дагуу шинэ ажилтан элсүүлэхэд харгалзан үздэг байна.…
Гурван охин тоглолтын бэлтгэлдээ гарчээ Рок попын ертөнцөд өөрийн өнгө төрхөө тодорхойлж яваа Гурван охин хамтлагийнхан тоглолтоо хийхээр зэхэж буй ажээ. Тэд тоглолтын бэлтгэлдээ гарсан бөгөөд өдрийн 6-8 цагийг бэлтгэл дээрээ өнгөрүүлж байгаа талаар хамтлагийн гишүүн Г.Анхмаа өөрийн цахим хуудаснаа нийтлэжээ. Тус хамтлагийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уран бүтээлээсээ түр завсарлага аваад байсан юм. Учир нь хамтлагийн гишүүн Ану гэр бүл зохиож бүл нэмсэн бол Г.Анхмаа мөн л хувийн амьдралдаа, өөрийн хувь хүний хөгжилдөө анхаарсан. Тэрээр өөрийн синглэ цомгоо гаргахаа мартаагүй. Харин хамтлагийн ахлагч Д.Солонго буюу Соло аялсан шигээ хоёр жилийг нам гүм өнгөрүүлсэн билээ.
