Нийтийн дуучид болон яруу найрагчдын хамтарсан “Амраг намар” нэртэй нэгдсэн тоглолт болно. Уг тоглолтоор Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, МУСТА , яруу найрагч Баянмөнхийн Болорцэрэн уран бүтээлийн сүүн хадгаа үзэгч олондоо барих аж. Тоглолт энэ сарын 31-ний бямба гарагт 19:00 цагаас “UB palace”-т болох юм. Тоглолтод: МУСТА Л.Банзрагч МУСТА Б.Наранцогт МУСТА Э.Чулуунчимэг МУСТА Э.Төрмандах Дуучин С.Бахат Дуучин Г.Энхнаран Дуучин Г.Машбат Дуучин Б.Солонго Ноён Бондгор хань Б.Золзаяагийн хамт Яруу найрагч Б.Ичинхорлоо Бяцхан авьяастан Б.Бат-Энэрэл нар оролцоно. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Зохиогч: cool
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Морин хуураа дээдлэн, уртын дуугаа өвлөн дэлгэрүүлэх, “Монголын нууц товчоог мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай зарлиг буулгасны дагуу Нийслэлийн Төр захиргааны байгууллагаас “Нийслэлийн Сүлдэт хуур”, “Монголын нууц товчоо”-г хүндэтгэлтэйгээр залж, жил бүр Нийслэл хотынхоо төрсөн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг…
Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ аварга П.Бүрэнтөгсөөр магнайлуулсан 256 бөх авхаалж самбаа, хурд хүчээ сорин барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч 8 даван түрүүлж, Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлэв. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Ховд дэвжээний бөх, улсын харцага Б.Бат-Өлзий, Хөвсгөл аймгийн Их –Уул сумын харьяат, Хөвсгөлийн Хүчтэн дэвжээний бөх, улсын начин Б.Даваа-Очир нар шалгарлаа. Энэхүү уламжлал болсон барилдааныг…
381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 300 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм. Хүндэтгэлийн концертыг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар тэргүүтэй…
Тэтгэврийн шинэчлэл – сонгуулийн пиар мөн үү? Монгол Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль нь 1992 онд явагдаж, “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” хэмээн баталгаажуулж байсан түүхтэй. Үүнээс хойш бид хэдэн сонгуулийн нүүр үзсэн бэ? Хэдэн хуулийн төсөл өргөн баригдсан бэ? Түүнээс хэд нь амжилттай хэрэгжсэн бэ? Улсын их хуралд өргөн баригдсан хуулийн төслийн тоо бидэнд чухал биш. Дэмжигдэн, амжилттай хэрэгжиж байгаа хууль нь л чухал. Иргэд бид – Хойч үедээ үлдээх амьдралын баталгаа, өвлөгдөн үлдэх баялаг, өв соёл, эрүүл мэнд, боловсролын салбарын чанар,…
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хорт хавдартай бүсгүйчүүдийн өөрчлөлт Хорт хавдартай хүмүүсийн хувьд химийн эмчилгээ хийлгэхэд үс унадаг. Үүний улмаас үсээ хусуулдаг бөгөөд биеийн байдлаасаа болж зарим хүмүүс сэтгэл санаагаар их унадаг. Тиймдээ ч өвдсөн, үс нь унасан хүмүүсийн хувьд сэтгэл зүй хүнд байдаг. Хорт хавдартай бүсгүйчүүдэд инээд хөөр, өөртөө итгэх итгэлийг нэмж, та бол дахин давтагдахааргүй сайхан бүсгүй гэдгийг мэдрүүлэхээр мэргэжлийн нүүр будагчид ийнхүү өөрчилсөн байна. Уншигч та ч гэсэн өвдөж шаналж байгаа бол нүүрээ будаад өөдрөг байгаарай. Бүх зүйл сайхан болно.
Төв талбайд үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болсон билээ. Иймд энэ жилийн тус хүндэтгэлийн өдөр буюу ирэх арваннэгдүгээр сарын 16-нд Сүхбаатарын талбайд нэгэн гайхамшигтай үйл ажиллагааны нээлт болох гэж байгаа нь “Монгол Бахархал” нэртэй үндэсний шилмэл урчуудын бүтээлийн нэгдсэн үзэсгэлэн худалдаа юм. Үүнийг “Монгол бахархал” сангаас Монгол Улсад анх удаа санаачлан…
2020-2021 оны хичээлийн жилд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар болсон 90 оюутан өнөөдөр /2020.10.28/ батламжаа гардан авлаа. Дээрх оюутнуудын 60 нь Өмнөговь аймгийн харьяат бөгөөд мэргэжил харгалзахгүйгээр тэтгэлэг авч буй. Тэгвэл үлдсэн 30 оюутан нь улсын хэмжээний их, дээд сургуулийн уул уурхайн ашиглалтын технологи, геологи, уул уурхайн менежмент, маркшейдер, ашигт малтмалын баяжуулалтын технологи, уурхайн машин тоног төхөөрөмж, уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, агрономи, хөрс судлал, агрохими, ойн инженер, экологи, байгаль хамгаалал, байгаль орчны нөхөн сэргээлт, цахилгааны инженерээр суралцаж буй 2-4-р курсын өдрийн ангийн 3.2 болон түүнээс дээш сурлагын голч дүнтэй байх шалгуурыг хангаж тэтгэлэгийн эзэн боллоо. Эдгээр оюутнуудад…
Ганц бие эмэгтэйчүүд нөхөртэй эмэгтэйчүүдээс чинээлэг байдаг гэсэн таатай биш дүгнэлтийг эрдэмтэд хийжээ. Эмэгтэй хүн ганцаараа байхдаа мөнгийг өөртөө чөлөөтэй зориулдаг, харин гэрлэмэгцээ “дураар дургих” боломжгүй болж, хадгалж хурааснаа гэр бүлийнхээ өдөр тутмын хэрэгцээнд зориулж эхэлдэг.Харин нөхрүүд нь эсрэгээр, зөв ч байсан, үгүй ч байсан сонирхдог зүйлдээ мөнгө илүүчилдэг. Нөхөртэй эмэгтэйчүүдийн бүх орлого болоод хадгаламж гэр бүлийн өдөр тутмын хэрэгцээнд зориулагддаг болохыг Британийн судлаачид нотолжээ. Тэгвэл өнөөг хүртэл хүнтэй сууж хүүхэд гаргаагүй монголын олны танил бүсгүйчүүдийг та бүхэнд танилцуулая. Дуучин С.Наран Дуучин С.Наран одоог хүртэл хүнтэй суугаагүй, ганц бие хүний жаргал, зовлонг эдлэж явна. Тэрбээр 30 гарсан насандаа анхны хайраа…
