Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна Цаг үеийн асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарсүх нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс болон нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хангуулан ажиллаж байна. НБОГ, НОБГ, НЦУГ, Тээврийн цагдаагийн алба хамтран хөдөлгөөнт эргүүлийг өдөр…
Зохиогч: cool
МИНИЙ ХЯТАД ЭХНЭР БА ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ Маш олон хүмүүс надаас чи асар их хөрөнгөтэй хүн байж, яагаад өөрийн эхнэр болох хүнээ Хятад бас тийм ч үзэсгэлэнтэй биш /тэдний үзэж буйгаар/ хүнийг сонгосон юм бэ гэж их асуудаг. Мөн бас тэдний бодлоор бол би өөрийн эхнэр Пришилла Чан-с бүх юмаараа илүү сайхан бүсгүйг авч суух ёстой юм байж. Юуны түрүүнд энэ бүхэнд хариулт өгөхөөс түрүүлж, Үзэсгэлэнтэй Бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй биш Бүсгүй гэж хэнийг хэлэх талаар ярилцмаар байна. Яг үнэндээ, надад сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учрах маш их боломж байдаг, тэд нарын дийлэнх нь л миний эхнэр болохыг хүсдэг, хүмүүсийн…
Монгол төрийг хүлээнэ! За энэ залуу өөрийнхөө багтай төрт ёсны сонгуульд төрөө дээдэлж, ёс зүйг сахин орно гэдгээ мэдэгдчихлээ. Юун баг, яасан баг гээд л ус үзэлгүй хардаж, уул үзэлгүй хараар будаж байна. Монголчууд 2017 оны 10 дугаар сарын намрын тэр салхитай өдөр парламент дахь 33-ын бүлэг нэрээр түүхэнд үлдэх сонголтоо хийсэн нь Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг сонгосон явдал байлаа. Монголын төр монголчуудынх биш, гадаад дотоодын урваач шарваачдаар биеэ арилжиж бэлээ зузаалсан МАНАН бүлэглэлийнх болсон гэдгийг парламентийн төвшинд хүлээн зөвшөөрч, төрөө эргүүлэн авах чимээгүй хувьсгал хийсэн нь 33-ын бүлгийн зоримог алхам байсан гэж би хувьдаа үздэг. Хэдийгээр Монгол төр…
Манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд буюу өчигдөр коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол улсын хэмжээнд бүртгэгдээгүй. ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн нийт гурван лабораторид 163 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнд: ХӨСҮТ-д тусгаарлагдсан -12 Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээ Замын-Үүдэд тусгаарлагдсан-1 Тандалтын 46 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. Тандалтад Өвөрхөнгай аймаг болон Багануур дүүргээс цуглуулсан сорьцыг хамруулсан. Энэ нь улс оронд коронавирусийн халдвар байгаа эсэхийг мөрдөж байгаа юм. Дархан-Уул аймгийн салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 31 жолооч, ажиглалтад байсан 43 хүний давтан…
Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр -ХҮҮХДИЙГ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ- Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга”-уудыг эрэлхийлэхийг уриалдаг бөгөөд олон улсад 22, Монгол Улсад 16 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тодруулбал, 1998 онд энэ өдрийг анх АНУ-д санаачилж, улмаар 2001 оноос бусад улс орнууд нэгдэж, дэлхий нийтээрээ тэмдэглэдэг болжээ. Харин Монгол Улсад Японы Хүүхдийг ивээх сангаас санаачлан 2006 оноос энэ өдрийг анх олон нийтэд таниулсан. Улмаар 2018 оноос Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлье аяныг өрнүүлж өдгөө 3 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Хэдийгээр манай…
АНУ-ын “Gilead Sciences” компанийн бүтээгдэхүүн “Remdesivir” гэх эм нь шинэ төрлийн коронавирусийн эсрэг туршигдаж буй, хамгийн өндөр хүлээлттэй байгаа эмнүүдийн нэг билээ. Тус эмийг Хятад улсад туршсан туршилтийн үр дүн тааруу байсан гэх мэдээлэл гарч, ДЭМБ анх энэ мэдээллийг задруулсан ч туршилтын үр дүнд гүйцэт шалгаж дуусаагүй байсан гэх шалтгаанаар эргэж мэдээллээ устгасан юм. Харин АНУ-ын мэргэжилтнүүд уг эмийг туршиж үзэхэд сайн үр дүн гарсныг зарлажээ. Энэ удаагийн туршилтыг АНУ-д холбооны засгийн газрын оролцоотой зохион байгуулсан ба тус улсын засаг захиргаа “remdesivir” эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд ашиглах зөвшөөрөл өгч магадгүй болж байна. АНУ-ын зүгээс Хятадын талыг туршилтын үр дүн хараахан…
За бидний гэр бүл нь Монголруугаа явах хүсэлтээ илгээж жагсаалтанд орж хүлээгээд 2 сар гаруй болж байна… Энэ удаад ч бас багтаж чадсангүй.. Гэхдээ яахав хүнд өвчтэй, нярай хүүхэдтэй, хөгшин настай гээд нэн түрүүнд биднээс илүү шаардагатай хүмүүс маань явсан гэдэгт итгэлтэй байгаа учир уужуу сэтгэлээр тэднийгээ эрүүл саруул эх орондоо очоосой гэж хүсэж байна . Дэлхийн өнцөг булан бүрт үлдсэн бидний хэдэн Монголчууд нь чадлаараа өөрсдийгөө хамгаалаад, хөл хорионд байж байгаа ч өдөр ирэх тусам хүний нутагт асуудал нэмэгдэж байгааг нуух юун… Гэлээ гээд ямар ч арга үгүй юм даа.. Гол нь хувьдаа хариуцлагатай байж нийтээрээ дагах дүрэм журмыг…
Хөтлөгч Г.Анхбаяр өнгө засав Монголын хамгийн өндөр ханштай хөтлөгчдийн нэг, жүжигчин Г.Анхбаяр өдгөө Европт хөл хорионд орсон. “Voiсe of Mongolia” шоу нэвтрүүлгийн 3-р шатны сонгон шалгаруулалтыг онлайноор хөтлөж буй тэрээр өнгө засчээ. Тэрээр хэдэн сар хичээн ургуулсан, сахалнаасаа салж буй гэрэл зургаа хувийн цахим хуудаснаа нийтлэсэн байна. Учир нь шоу нэвтрүүлгийн зохион байгуулагчдийн зүгээс сахалаа хусахыг хүссэн “даалгавар” өгсөн тухай албан бус эх сурвалж мэдээллээ. Шоу бизнест хөл тавиад арваад жил болж буй жүжигчин, хөтлөгч Г.Анхбаяр өнгөрсөн 2018 оны долдугаар сард MCS-ийн Ж.Оджаргалын нагац дүү болох А.Дөлгөөнтэй гэрлэн, нижгэр хурим хийсэн. Тэд бал сараа цэвэр тунгалаг далайн ус, тансаг амралтын…
“Хууз” Г.Дашням ам алдав “Магнай Трейд ХХК-ын босс Р.Ганзоригийн хүү Дашнямыг МТ группийн өв залгамжлагч, спортыг дэмжигч Жи-Мобайлын захирал гэдгээр хүмүүс сайн мэддэг. Спортод элэгтэй тэрээр өдгөө “Улаанбаатар сити” хөлбөмбөгийн багийн “эзэн”. Мөн Монголын туялзуур сэлмэний холбооны ерөнхийлөгч. Баячуулын хүүхдүүд дундаа “Хууз сахалт” хэмээн алдаршсан Г.Дашням өөрийн цахим хуудсаараа ам гарав. Тэрээр “Энэ жил наадам болвол, хүймандалын дэнж дээр том гэнэтийн бэлэг баринаа” хэмээн бичжээ. Дашрамд дуулгахад, “Хууз” Г.Дашням “Улаанбаатар сити”-гээрээ дамжуулан Монголын хөлбөмбөгт багагүй шинэчлэл авчирч манай улсын хөлбөмбөгийн зах зээл дэх наймааг ил тод болгосон юм. Нэг ёсондоо тамирчдаа жинхэнэ утгаар нь үнэлж эхэлсэн. ГДашням “Би спортод дуртай…
Өв залгамжлагч Н.Цэлмүүн 38 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ Өчигдөр 4 дүгээр сарын 29. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Оросын хаан Николай, Японы эзэн хаан Акихито, сумоч Кайёо зэрэг хүмүүс мэндэлсэн байдаг. Энэ өдөр “МАК”-ын үүсгэн байгуулагч Б.Нямтайширын ганц охин Н.Цэлмүүн энэ өдөр мэндэлжээ. Тэрээр өчигдөр 38 нас хүрлээ. Гэр бүлийн хамт Англи улсад байгаа Н.Цэлмүүн хатагтай өнгөрсөн сард Улсын онцгой комисст тэрбум төгрөг амлаж, тусгай үүргийн онгоц илгээхийг хүссэн тухай албан бус эх сурвалжууд мэдээлж байсан. Өдгөө МАК-ын Ерөнхийлөгчийн албан тушаалтай Н.Цэлмүүн хатагтайг амандаа “алтан халбага” зууж төрсөн охин гэж болно. ТЕГ нөлөө бүхий ажил хийж байгаад хувийн компани байгуулж, Монголын…
