Зохиогч: cool

Хамгийн аз жаргалтай газар бол бидний гэр бүл байгаа газар Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе Амсаад л бялхам жаргал бэлэглэе Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргэе! Дуулж баясч угтаарай, шинэ оноо Дурлаж, дурлуулж яваарай, шинэ ондоо Дутуугаа дүүргээд аваарай, цаг байна Дутагдлаа засаад амьдраарай, нас байна Буурлаа дээдэлж яваарай, буян нь ирнэ Бусдыгаа хүндэлж амьдраарай, нэр нь ирнэ Бодлоо цэгцэлж амьдраарай, үйлс нь бүтнэ Буянаа түгээж яваарай, жаргал ирнэ

Цааш унших

Шинэ оны шинэхэн өдөр шинэ хүнээ угтан авлаа. Загвар ертөнцийн цөөн хэдхэн топ моделийн нэг бол Э.Сэлэнгэ. Тэрбээр хэдэн жилийн өмнө дурлалт залуу Б.Одбаяраасаа Парисын гудамжинд гэрлэх санал хүлээн авч, 2014 онд анхны охиноо өлгийдөн авч байв. Хэд хоногийн өмнө Мисс Э.Сэлэнгээгийн төрсөн өдөр болсон бөгөөд энэ үеэрээ хөл хүнд болсноо зарлаж, давхар баяраа тэмдэглэсэн байна. Түүний нөхөр Б.Одбаярын хувьд “Brainstorm” брэндинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн агентлагийг үүсгэн байгуулагчдын нэг билээ. Мисс Э.Сэлэнгэ загвар тайзнаа алхахаас гадна өнгөрөгч 2018 онд нээлтээ хийсэн “Single ladies 3” уран сайхны кинонд “сээтэн Бурмаа” хэмээх малчин бүсгүйн дүрд тоглоод амжсан нэгэн. Зарим үзэгчид түүнд монгол эмэгтэйн…

Цааш унших

Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараахи зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх:  Бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхэд  анхаарал илүү хандуулах Дулаан хувцаслаж даарч хөрөх, ханиад томуу тусахаас сэргийлэх Олон нийтийн газраар аль болох явахгүй байх Ханиад томуу туссан тохиолдолд, амны хаалт хэрэглэж бусдад халдаахгүй байх Гараа тогтмол сайн угаах Хоолны хордлогоос сэргийлэх:  Хоол, хүнс, салат, зуушийг зөв хадгалах, тохируулан хэрэглэх. Ялангуяа амархан муудах өндөг, майонез агуулсан бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, 24 цагийн дотор хэрэглэж дуусгах Хоол унд бэлтгэх болон идэхийн өмнө  гараа сайтар…

Цааш унших

Монголын сайтын холбооноос зохион байгуулдаг цахим салбарын тэргүүн наадам “WED AWARDS 2019” арга хэмжээ өчигдөр боллоо. Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний үеэр цахим салбарт бусдыгаа манлайлж буй 10 шилдэг байгууллага тодров. “Мэдээллийн шилдэг сайт”-аар www.gogo.mn сайт тодорлоо. Өдөр бүр 200-300 мянган хандалт авдаг тус сайт улирч буй 2019 онд улстөр, нийгмийн үйл явдлаас гадна гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нийтлэлийн бодлогодоо түлхүү тусгаж, “Хүчирхийллийг үл тэвчье” дэд цэсийг нэмж нээжээ. Мөн “Японы ЖАЙКА байгууллага, Тээврийн цагдаагийн албатай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх цуврал, зурган өгүүлэмжүүд бэлтгэн уншигчдад хүргэсэн байна. Энэ мэт олон шинэлэг ажлыг үр дүнтэй санаачлан…

Цааш унших

Шинэ оны эхний өдөр уншигч та бүхэндээ ордуудын 2020 оны зурхайг хүргэж байна. Хонь 2020 он ихэнхи хониныхонд амаргүй жил байх болно. Гэвч шинэлэг зүйлсээс битгий айж, ухар. Таны зорилготой тууштай хөдөлмөрч байдал тань амжилт авчирна. Ганц бие хүмүүс хайр дурлалын асуудалдаа сонголт хийнэ. Жилийн эхний хагаст хувь заяаны гэнэтийн эргэлт гарч магадгүй. Та олон шинэ танилтай болно. Та өөрийгөө нөхөрсөг болон нээлттэй болсон гэдгээ анзаарна. Урт хугацааны түншээ олно. Жилийн хоёрдугаар хагасаас хойш од эрхэс гэр бүлдээ анхаарал хандуулж ажлын цагийн хуваариа өөрчлөхийг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд бүтэн жилийн турш таны архаг хууч өвчин асуудал болох бололтой. Худал…

Цааш унших

Нэгдүгээр сарын ордуудын зурхайг хүргэж байна. Шинэ он, шинэ сарын мэнд!!! Хонь Сарын эхэнд таны танилын хүрээ тань нэмэгдэх хандлагатай. Олон нийттэй харилцах, хамтарч ажиллах, үзэл бодлоо хуваалцах болно. Магадгүй та шинэ гэрээ хэлэлцээр хийх, ашигтай наймаа хийх болно. Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Хувийн амьдралд тань томоохон өөрчлөлт гарахыг хүлээ. Хувь заяаны гэнэтийн эргэлт гарч магадгүй. Мэдээлэл хүлээн авах, аливаа шашинлаг зан үйл хий. Магадгүй та санаанд оромгүй хэн нэгний ойлголцол, дэмжлэгийг олж харах болно. Амрагийн явдал удаан үргэлжлэхгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Эрүүл мэндийн хувьд санаа зовох хэмжээнд биш байна. Харин…

Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Түүний мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна. Эзэнт гүрний гал голомтыг, энэ цагт түүчээлэн буй нийт Монголчуудаа, дэлхий дахинд тархан суурьшсан Монгол туургатнуудаа! Та бүхэндээ улиран одож буй 2019 он, айлчлан ирж буй 2020 оны он солигдох торгон мөчийн баярын мэндийг хүргэе. Ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргалаа Ажил хөдөлмөр, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, амжилт бүтээл, ирээдүйн сайхныг төсөөлөн ярилцдагаараа Шинэ жил хамгаас сэтгэл догдлом сайхан баяр байдаг билээ. Яг одоогоос нэг жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн…

Цааш унших

“Эмоци продакшн”-ы жүжигчин У.Цогтбаяр Б.Ариунцэцэг нар монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ Өнөөдөр монгол хошин урлагын “Эмоци продакшн”-ын шинэ жил болж байгаа билээ. Тэгвэл тус хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг У. Цогтбаяр нар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ. Мөн эмоци продакшн залуу жүжигчидээ урамшуулан шагнал олгожээ.

Цааш унших

Шинэ жил дөхөж байгаатай холбогдуулан охид бүсгүйчүүд маань жингээ хасах тал дээр анхаарч эхэлсэн биз ээ. Тэгвэл бид танд хэрхэн хялбархан хэрнээ өлсөхгүй, хүссэн зүйлээ идэж жингээ хасах талаарх зөвлөгөөг хүргэе. Бидний танилцуулж буй “5 халбаганы дэглэм”-ийг барьснаар та богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадна шүү. Өлсөхгүйгээр жингээ хасах “5 халбаганы дэглэм” “5 халбага хоолны дэглэм”-ийн үндсэн зарчим Та хуурай болон шөлтэй хоолноосоо өдөрт ердөө 5 халбагыг л идэх хэрэгтэй. Үүнээс гадна хоол идэх хоорондын зай нь 3 цаг байх ёстой гэдгийг санаарай. Эс тэгвээс таны бие организм өлсөх болно. Мөн сахар, согтууруулах ундаа, давсны хэрэглээг боломжоороо багасгах хэрэгтэй.…

Цааш унших

АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгааны дүнд ээжүүд долоо хоногт багадаа 98 цаг ажилладаг гэсэн тоо гарчээ. Энэ нь нэг өдөрт ажлын цагийг 2.5 дахин нэмсэнтэй ижил хэмжээний хугацаанд зогсолтгүй хөдөлмөрлөдөг гэсэн үг юм. Энгийн ажилтан долоо хоногт 39 цаг ажилладаг бол ээж хүн түүнээс бараг гурав дахин их цаг ажилладаг байна. Эрдэмтэд энэхүү судалгаагаа 5-12 насны хүүхэдтэй 2000 ээжийн дунд явуулж, дүгнэжээ. Судалгаанд хамрагдсан ээжүүдийн ажлын өдөр өглөө 6.23-аас эхэлж оройн 20.31 цагт дуусдаг байна. Ээжүүд “Надад өөртөө зориулах цаг нэг хоногийн 1 цаг 7 минут байдаг” гэж тэмдэглэсэн байв. Ингэхдээ тэд өөрсдийн амралтын 1 цагийн ихэнхийг угаалгын өрөөнд ганцаараа өнгөрөөдөг…

Цааш унших