2020 он их л ойрхон сонсогдож байна. Тэгвэл та ирээдүйд ажлын байр хэрхэн өөрчлөгдөж байгаа, түүний өөрчлөлтүүд танд хэрхэн нөлөөлж болох талаар хэр ихийг мэдэх вэ? Сүүлийн 5 жилийн хугацаанд ер нь та өөрийгөө хэр их хөгжүүлсэн бэ? Ингээд бид танд 2020 он гэхэд таны эзэмшсэн байх ёстой чадваруудыг танилцуулж байна. Дэлхийн эдийн засгийн форумаас /World Economic Forum/ 2020 он гэхэд хүн бүрд хэрэг болох чадваруудыг жагсаан гаргажээ. Үүнд: Асуудал шийдвэрлэх, Бүтээлч сэтгэлгээ, Бүтээлч байдал, Баг хамт олныг удирдан зохион байгуулах, Бусадтай хамтран ажиллах, Сэтгэл хөдлөлөө удирдах, Шийдвэр гаргах, шүүн тунгаах, Үйлчилгээ үзүүлэх, Гэрээ хэлцэл хийх, Танин мэдэхүйн мэдлэгтэй байх…
Зохиогч: cool
Сэтгүүлчдийг тагнаж чагнасан асуудлаар албан ёсны тайлбар, мэдээлэл хүсч МСНЭ-ээс Хуульзүй дотоод хэргийн сайдад хандан 2018 онд хоёр удаа албан бичиг явуулжээ. Үүний хариуг ч ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нь МСНЭ-д ирүүлсэн байна. Гэвч ХЗДХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулахдаа МСНЭ энэ асуудлаар хандаагүй мэт худал ташаа мэдээлэл цацсанд харамсч байна. Мөн тус яамныхан 7 саяар хоол идсэн асуудал МСНЭ-д болон сэтгүүлчдийг тагнаж чагнасан эсэх асуудалтай ямар хамааралтайг ойлгосонгүй. Холион бантан болсон цэгцгүй, ташаа мэдээлэлдээ Д.Жанчивдорж залруулга хийнэ хэмээн найдаж байна. Бидэнд хэн нэгнийг буруутгах, эсвэл заавал сенсааци шуугиан үүсгэх гэсэн санаа зорилго байхгүй. Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэдэг асуудлыг МСНЭ ч юмуу, эсвэл хэн нэг сэтгүүлч гаргаж тавиагүй.…
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, яамны удирдлагын багийн төлөөлөл өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллалаа. Нэгдүгээр эмнэлгийн Амбулаторийн угтах хэсэг, лабораторийн тасаг, эрчимт эмчилгээний тасаг, урологийн үзлэгийн хэсэг, 1 давхрын коридорын хэсэг, эмзүйн алба, гадна машины зогсоолын иж бүрэн засвар хийгдэж шинэчлэгджээ. Засвар шинэчлэлийн ажлаас гадна менежмент, зохион байгуулалтын шинэлэг, аргачлалуудыг үйлчилгээндээ нэвтрүүлж иргэдийн шинжилгээний хариугаа автомат машинаас иргэний үнэмлэхээрээ авах, цаг урьдчилан захиалах, онлайнаар үзлэгийн цаг товлох үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийтдээ 600 гаруй сая төгрөгийн засварын ажил хийгдсэн ба 300 гаруй сая төгрөгийн ажил улсын төсвөөр хийгдэж, үлдсэн төсвийг хувийн аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ. Мөн…
ДЭМБ-ын НДББ-ийн төвийн Хоол тэжээлийн асуудал хариуцсан ахлах зөвлөх Др. Juliawati Untoro Монгол улсад хүрэлцэн ирж, 2019 оны 10-р сарын 28-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд ажиллаж байна. Зөвлөх Juliawati Untoro-гийн ажлын хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, НЭМҮТ хамтран Төв аймгийн ЭМГ дээр зохион байгуулсан “Эрүүл мэндийн байгууллагын эмч, тогооч нарын эрүүл зохистой хооллолтын мэдлэгийг дээшлүүлэх” сургалтын үйл явцтай танилцсан байна. Түүнчлэн тус аймгийн Алтанбулаг сумын ЭМТ дээр зочилж, орон нутгийн хүн амын зөв зохистой хооллолт, энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний нөөц, чадавхийн байдал, хоол тэжээлийн мэдээлэл сурталчилгаа хэрхэн хийгдэж байгаа талаар ярилцаж, ажиглалт судалгаа хийв. Дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хооллолтын байдал, Үдийн…
Жил бүрийн оюутны эрүүл мэндийг дэмжих сар аяныг “Эрүүл оюутан – Эерэг хандлага” уриатайгаар 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 25-ны хооронд зохион байгуулж байна. Монгол улсад 2018-2019 оны хичээлийн жилд 166 их дээд сургууль, коллеж үйл ажиллагаа явуулж байгаа ба нийт 157,625 суралцагчид суралцаж байна. Нийт суралцагчдын 146,024 буюу 92.6 хувь нь Улаабаатар хотод, 11,601 буюу 7.4 хувь нь хөдөө орон нутгийн салбар сургуулиудад суралцаж байна. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/420 дугаар тушаалаар “Хүн амыг нас хүйс, эрүүл мэндийн эрсдлээс хамааран урьдчилан сэргийлэх үзлэг”-т хамруулах тушаал хэрэгжиж эхлэсэн. Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангах…
Өвөл хаяанд ирлээ. Утаа ч багаслаа. Одоо бидний анхаарах ёстой дараагийн том зүйл бол Түгжрэл. Нийслэлийн авто замын түгжрэл бөөгнөрөл бухимдал, уур уцаар, олны хараалыг барсан, ярихаас ч залхмаар зүйл болоод байна. Заримдаа хотын зам маань зам биш зогсоол болчихдог нь яалт ч үгүй үнэн. Нэгэнт дэлхийн томоохон хотуудтай дүйцэх зовлонтой болсон бид энэхүү түгжрэлээс хэрхэн гарах вэ??. Оюутан, сурагчдын хичээл сургууль амарсан үед ч яахав түгжрэл бага ч гэсэн бид түгжирсээр л байдаг. Харин энийг их энгийнээр шийдэх боломжтой нэг АПП-ыг Монгол залуус бүтээж байгаа гэнэ. Тэр АПП-ын нэр WE. WE АПП-ын гол зорилго бол АПП хэрэглэгч эрүүл мэндээ…
Өнөөдөр бол үндэсний өгөх өдөр хүн ер нь авах авах гэж зүтгэхээсээ илүү өгөөд сурчих юм бол авах зүйл зөндөө гэдэг, үүнийг та амьсгалаа гаргахгүйгээр дандаа аваад байвал чадахгүйтэй адил өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэж бид ярьсаар иржээ. Танд нэгэн гайхалтай мэдээ хүргэхэд Ид шидийн орон 2 төслийн баг өгөх өдрийг тохиолдуулан аян өрнүүлж байгаа бөгөөд таны өгсөн хандив болгон 2 үржих юм байнав Хэрэв та 20,000 төгрөг хандивлавал тэр чинь нэг үржээд 40,000 төгрөг болж хандивлагдэхнээ 11 сарын 1-ний 00:00 цагаас 11 сарын 1-ний 00.00 цаг буюу зөвхөн 24 цаг үргэлжлэх энэхүү аянд өглөөний 9 цагийн байдлаар 25…
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж, чагнасан гэх асуудал 2018 оны дөрөвдүгээр сард хэвлэлээр бичигдэж байв. Тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Би худлаа зүйлд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Нэг сэтгүүлчийн машины дугуйг буудсан л гэнэ. Та нар намайг тагнадаг болохоос би сэтгүүлчдийг тагнаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй” хэмээн тайлбар өгч байсан ч энэхүү асуудал дахин сөхөгдлөө. Тодруулбал,УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр сэтгүүлчдийн форумд оролцох үеэрээ цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг тагнаж, чагнаж ажиллагаа явуулсан тухай онцлоод, сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар ТЕГ-т албан бичиг өгсөн хэмээн мэдээлсэн юм.Харин…
“Англи хэл өөрөө сурах бичиг”, “Герман хэл өөрөө сурах бичиг” зэрэг номуудын зохиогч, ард түмний гавьяат багш Б.Арго буюу Б.Ариунболд таалал төгсчээ. Тэрбээр удаан хугацаанд хүндээр өвдөж ийнхүү таалал төгслөө. Б.Ариунболд 1966 онд төрсөн 25 орны хэлийг эх хэл шигээ төгс эзэмшиж, олноо ард түмний гавьяат багш хэмээн хүндлэгдэж байсан юм. Гэр бүл, төрөл төрөгсөд, ойр дотныхонд нь гүн эмэгнэл илэрхийлье. Ум сайн амгалан болох болтугай.
Өнөөдөр 2019 оны 11-р сарын 01-ны өдөр. Шинэ сар эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын ордуудын зурхайг хүргэж байна. ХОНЬ Энэ сарын эхэн үед өдөөн хатгагч хүмүүсээс хол бай. Харилцаанд үүссэн хагарал толгойн өвчин болно. Урьдын сэтгэл түгшээсэн явдал таныг дахин сэдрээж, сэтгэлийг хямраах магадлалтай. Ширүүхэн сорилтой учирсан ч саад тотгорыг даван туулж чадна. Онцгой асуудлыг шийдэхдээ зөн билгээ анхааралдаа ав. Мөнгөө чухал зүйлд л үр. Сарын дундуур таныг зөв зам руу хөтлөх сонирхолтой боломжууд гарна. Энэ нь таныг амжилтад хүргэнэ. Сайн ажилласан үедээ орлогоосоо хадгаламждаа хийх хэрэгтэй. Мэдлэг боловсролдоо анхаарах нь бүх зүйлд сайнаар нөлөөлнө. Хайртай хүнтэйгээ хамт байж цагийг…
