Зохиогч: cool

Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52% нь эрэгтэйчүүд, 48% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна. Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын дийлэнхи…

Цааш унших

Дэлхийд алдартай Япон гаралтай Америк эрдэмтэн, Утаслагийн онол (String theory) -ын гол төлөөлөгчдийн нэг, нийгмийн зүтгэлтэн, физикч Мичио Каку бурхан байдгийг нотолсон хэмээн хэвлэлээр ярих болов. Тэрээр “Би хүн төрөлхтнийг оюун ухаанаар бүтээгдсэн дэлхий ертөнцөд амьдардаг гэсэн дүгнэлтэд хүрлээ. Надад итгэ, өнөөдөр бидний боломж гэж хардаг бүхэн үнэндээ ямар ч утгагүй зүйл. Хүмүүс бид орчлонгийн оюун ухааны урласан, урьднаас бүрэлдэн тогтсон дэлхий ертөнцөд амьдардаг болох нь тодорхой болсон” гэжээ. “Бурхны бодлыг унших үед бид үнэндээ тэр бодолд нь тааруулж нэр дэвшигчид болж хувирдаг” Түүнийхээр тахионууд нь хүрээлэн буй орчлон ертөнцөөс аливаа юмс үзэгдлийг ховхлон салгаж авах чадавхитай онолын хэсэг аж.…

Цааш унших

Хар тамхины хэргээр саатуулагдаад байсан дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр (2019.10.29) болж өндөрлөлөө Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Б.Амархүүг есдүгээр сард Төв аймгийн Борнуур сумын нутгаас “НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай хууль”-ийн хоёрдугаар жагсаалтад багтсан “Дельта-9 Каннабиоген” төрлийн өвсийг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хадгалсан хэрэгт буруутгажээ. Түүнийг баривчилснаас хойших 28 хоногийг ялаас хасах бөгөөд давж заалдах эрхтэй аж. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, “Хориглосон мансууруулах…

Цааш унших

Хүн аз жаргалтай амьдрахын хэрээр энгийн даруухан хувцаслаж эхэлдэг байна. Ийм нэгэн хачирхалтай дүгнэлтийг НҮБ-аас эрхлэн гаргадаг жил бүр дэлхийн аз жаргалын түвшинг тодорхойлсон тайланд дурджээ. 2011 оноос эхлэн жил бүр дэлхийн аз жаргалын судалгааг явуулдаг болсон. Эрдэмтэд судалгааны технологи дээр нухацтай ажилласан бөгөөд дэлхийн улс орнуудын ард иргэд өөрийн хэрэгцээг хангаж байгаа объектив түвшин болон өөрсдийнх нь амьдрал ямар байгаад субъектив үнэлгээ хийх замаар мэдээ мэдээллийг цуглуулна. Дараа нь үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулж улс орнуудын ард иргэд хэр аз жаргалтай байгааг жагсаан гаргадаг ажээ. 2019 онд аз жаргалтай улс орнуудын жагсаалт ийн гарчээ: Норвеги Дани Исланд Швейцар Финлянд Нидерланд…

Цааш унших

“ND film” -ийн үүсгэн байгуулагч, “Азтай бондгор” инээдмийн киноны найруулагч Б.Нямдаваа буюу ND-тэй ярилцлаа. – Хүмүүс таныг “Байрны ах”, “Шилжилт” 1,2 киноны найруулагч гэдгээр чинь мэднэ. Харин энэ удаад “Азтай бондгор” УСК- ийн найруулагчаар ажилласан. Анх удаа инээдмийн кино найруулахад ямар санагдсан бэ? – Инээдмийн кинон дээр ажиллахад давхар өөрөө нэг дүрд нь орж тоглон ажиллахад хүндрэлтэй байсан. Жүжигчний хувьд гэхэд тэр тоглолтын нарийн мэдрэмжүүдийг их зөв гаргахгүй бол хүчилж болдоггүй юм байна лээ. Ер нь л хүн инээлгэнэ гэдэг их хэцүү санагдсан. Сайн инээдмийн кино хийдэг найруулагч, жүжигчдийн зовлонг өөрийн биеэр мэдэрч туршлага их хуримтлууллаа. Энэ киног хийхэд надад…

Цааш унших

Монголын рок поп урлагийн охидын цөөхөн хэдэн хамтлагуудын нэг “Honeymoon” хамтлагийн зарим гишүүд шинэчлэгдэн цусаа сэлбэжээ. Тодруулбал тус хамтлагийн хоёр гишүүн нь амьдрал зохион хамтлагаасаа гарсан байна. Иймд авьяаслаг, царайлаг, гоолиг охидтой гэдгээрээ олонд танигдсан “Honeymoon” хамтлаг СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн Э.Хонгорзул болон хүнсний технологич мэргэжилтэй Е.Ботожаны хэмээх авьяаслаг, царайлаг охидоор шинэхэн багаа бүрдүүлжээ. Ийнхүү хамтлагийн ахлагч Б.Солонго болон Н.Чинчулуун нар шинэхэн охидтойгоо хамтран шинэ уран бүтээлүүддээ оржээ.    Дашрамд сонирхуулахад хамтлагийн ахлагч Б.Солонго нь Монголын хошин урлагийн шилдэг хамтлагуудын нэг Маск продакшны жүжигчнээр ажилладаг бөгөөд жүжигчин мэргэжилтэй Э.Хонгорзул хамтлагийн бүрэлдэхүүнд орсоноор тус хамтлаг хоёр жүжигчинтэй болж байгаа юм. Шинэчлэгдсэн…

Цааш унших

БНХАУ-ын 500 иргэнийг Монгол улсын нэр бүхий зочид буудлуудаас баривчилсан тухай бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-аас мэдэгдэл гаргасан байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Мэдэгдэл 2019 оны 10 дугаар сарын 29-нд манай улсаас БНХАУ-ын харьяаны иргэд олноор баривчлагдсантай холбоотой мэдээ мэдээллийг тараахдаа тэдгээр иргэд Ардчилсан Намын хөлсний бичээчид байжээ гэх илтэд гүтгэсэн, ор үндэсгүй бохир мэдээллийг тодорхой мэдээллийн сайтууд тарааж эхэлсэн нь захиалгатай гэж үзэхээр байна. Бодит байдалд Монгол Улсын нийслэлээс төчнөөн тооны гадаад иргэд, технологийн хэрэгсэлтэйгээ баригдсан энэ явдал нь хил гааль, цагдаа, хууль, хүчний байгууллагын, тодорхой хэлбэл Хууль зүйн яам, Засгийн газрын…

Цааш унших

“ДЦС-3” ТӨХК-ийн ажилтан өндөр хүчдэлд цохиулан нас баржээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хороонд Дулааны цахилгаан станц-3 ТӨХК-ийн хашаанд зургаан метр өндөр төмөр тулгууртай 35 кВт-ын чадалтай трансформаторт гурван ажилтан засвар үйлчилгээ хийж байхдаа нэг нь 380 вольтын өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ. Энэ тухай дуудлагыг НОБГ аравдугаар сарын 28-ны өдрийн 09:43 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу зургаан аврагч очиход тус станцын цахилгааны засварчин Б /35 настай, эрэгтэй/ 380 Вт-ын хүчдэлд цохиулан нас барсан байжээ. Улмаар трансформаторын төмөр тулгуурын таван метр өндөр бэхэлгээний холбоос төмөр дээр унасан байсныг буулгаж Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн аж.…

Цааш унших

Дэлхий дахинаа жил бүрийн 10-р сарын 29-ны өдрийг тархины харвалттай тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Та тархины харвалтаас сэргийлж чадна” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. ДЭМБ, НҮБ-ийн 2013-2020 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд “Халдварт бус өвчнийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд тархины харвалтаас сэргийлэх, тархины харвалтын шалтгаант өвчлөл, нас баралтыг бууруулах талаар тусгасан байдаг. Дэлхийн тархины харвалттай тэмцэх байгууллагын албан ёсны баримтаар дэлхий дахинаа жил бүр 13.7 сая харвалтын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагаас 52% нь эрэгтэйчүүд, 48% нь эмэгтэйчүүдэд тохиолдож байна. Одоогоор дэлхий дахинд 80 сая хүн тархины харвалтаас амьд үлдсэнээс 50 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болжээ. Харвасан тохиолдлын…

Цааш унших

Ардын дууч Бурмаа нөхөр улсын начин Насандэлгэр болон хүү охины хамт амьдардаг. Тэгвэл удахгүй бүл нэмж тавуулаа болох ажээ. Хэдийгээр гэдэс нь нилээн томорсон ч гэсэн дуучин бүсгүй тайзнаасаа холдох нь битгий хэл тоглолт хийхээр төлөвлөн завгүй сэмбэлзэж байгаа юм. Дуучин бүсгүйн гэр бүлийн зургуудаас хүргэж байна.

Цааш унших