Зохиогч: cool

Бүжигчин М.Бямбаа бал сараа тэмдэглэж явна Барууны орнуудад дөнгөж гэрлэсэн шинэхэн хосууд бал сараараа дэлхийн хаа нэг тийшээ хамтдаа аялах нь заншил болсон байдаг. Уг уламжлалыг манай залуус мөн л дагах болсон. Саяхан хуримаа тунчиг дуулиан шуугиан багатай даруухан хийсэн “Эрхэмсэг” хамтлагийн бүжигчин М.Бямбаа өдгөө хань нөхрийн хамт бал сараа Солонгос улсад тэмдэглэж яваа ажээ. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны Ялгууны дүрээр олонд танигдсан тэрээр Б.Найдансүрэн гэх залууг насны ханиараа сонгосон. Б.Найдансүрэнгийн хувьд жүжигчин Б.Амарсайхан, Ж.Баясгалан зэрэг урлаг соёлын эрхмүүдтэй тун ч дотно нөхөрлөдөг нэгэн аж. М.Бямбаагийн хувьд одоогоор өөрийн бүжгийн студийг ажиллуулан хүүхэд багачууд болон насанд хүрэгчдэд бүжгийн гайхамшгийг…

Цааш унших

Үрлээгийн үзэсгэлэнт охин 1980-аад оны залуусыг байлдан дагуулсан “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр олонд танигдсан С.Пүрэвмаа загвар зохион бүтээгч, гимнастикийн мастер, жүжигчин гээд олон авьяастай бүсгүй. Тэгвэл түүний бас нэгэн авьяас нь бүжиглэх. Мөн тэрээр бясалгал хийх дуртай. Өөрийг нь өвчсөн юм шиг дууриасан охин Ж.Анунаран нь ээжийнхээ үнэнч фэн. Ажил амьдрал дээр тэд ээж охин гэхээсээ илүүтэй найзууд гэж болно. С.Пүрэвмаагийн дизайнер мэргэжлээр төгссөн үзэсгэлэнтэй охин нь өдгөө залуу уран зураачид дундаа л “од”. Ээжийнхээ хамт балетаар хичээллэж, сүнслэг хувцас урладаг гээд тэд олон зүйл гар, санаа нийлдэг гэсэн шүү.

Цааш унших

Амралтын өдөрийн мэнд ээ бүх сайхан гэр бүлүүддээ аз жаргалыг хүсэн ерөөе. Хөөрхөн Д.Халиука охиндоо сурагчдын амралтын баярын мэндийг дэвшүүлье.???Зөөсий аниа нь бас бүдүүн аав нь чамдаа хайртай шүү.Хичээл номондоо мундаг Орос хэлээ сайн сураарай.???Хэдийгээр бидэнд уулзах боломж олдохгүй болсонч хэсэгхэн хугацаанд эгч дүүгийн дотно харилцаа гүн гүнзгий суусан болохоор,чинийхээ амьдралыг бид дэндүү их хүндэтгэнэ.Гэхдээ уулзуулж байхыг бүдүүн аав нь хичээнэ ээ. Бидэнд хүнийг хүн хэвээр нь үлдээх хүн чанар байдаг болохоор хэзээч бидний дунд хана хэрэм үүсэхгүйээ.Учир нь бидэнтэй бидэнгүй хэзээ нэгэн цагт,хөөрхөн дүү Д.Лакшмигаараа уялдах болохоор хэзээд чамдаа бид элэг зүрхнээсээ хайртай байх болно оо Донидын Халиука.Бид чинь…

Цааш унших

Ханьдаа зориулсан шүлэг Чамдаа би эрхэлмээр Чангаар инээж хүүхэд шиг ноолмоор Цагаан өнгөнд шунах эрвээхэйн адилаар Чинийхээ сайхан бүхэнд уусмаар Дун хар нүдний чинь өнгөнд Дурласан төрхөө би тольдож хармаар Дуугүй даруухан аалийг чинь магтаад Дүн шөнөөр ч чангаар дуулмаар? Зөрсөн бүсгүй бүрээс чамайгаа харамламаар Зүгээр л чамдаа бүхнээ тушаамаар Зөн билэгт итгэж ядан сүсэглэхдээ Зөвхөн чамтай л бол тамд ч бай шатмаар Хойд насандаа ахин гэргий чинь болж төрмөөр Хорвоог хамтдаа хоосон ч хамаагүй туулмаар Хүмүүн биеийг дахин олж эс төрөх аваас Хөндий талын хос цэцэг болон ургамаар Ахиад нэг нуган үрийн зулай үнэрлэмээр Амьдралд чинийхээ үргэлжлэлийг тээмээр Ааваа…

Цааш унших

Өглөөний мэнд манайхаан. Өчигдөр Укагийнхаа live-ийг үзэж байсан чинь хань маань “Хоёулаа сельфидье” л гэж байна. Гадаадад байгаа хүү рүүгээ явуулах гэж байгаа юм гэнэ ээ. Орой эртхэн харихыг, их ядрахгүй байхыг “анхааруулж” байна. Ямар ч үед өмөг түшиг минь, найдвартай хамгаалагч ар тал минь болдог хань минь. Одоо бүр сошиалчин болчихсон livе сайн явж байна шүү л гэж байна. ? Өглөө Буяагаа унтаж байхад нь харж баахан зогслоо. Гадаа цэлмэг сайхан, намар оройн өглөө гэхэд утаагүй тунгалаг. Ийм сайхан гэгээн тунгалаг өглөө, ханийнхаа зургаар гангараад гарч өгнө өө. Өнөөдөр Торго салоны дизайнеруудтай уулзаж, тоглолтынхоо хувцасны талаар ярилцана, дараа нь…

Цааш унших

Монгол улс 1946-1957оны хооронд НҮБ-д элсэхээр 8 удаа хандаж 4 удаа хэлэлцүүлж байсан ч элсэж чадахгүй байсаар 1961 онд сая нэг НҮБ-д элсжээ. БНМАУ-ын Засгийн газар 1946 оны 6 дугаар сарын 21-нд НҮБ-д гишүүнээр элсэх хүсэлтээ анх удаа гаргажээ. НҮБ-д гаргасан өргөдөлд, БНМАУ нь Герман, Японы эсрэг дайнд идэвхтэй оролцсоноо дурдаад, нэгдсэн үндэстний үйл хэрэгт Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг Аюулгүйн зөвлөл, Ерөнхий ассамблей анхааран үзэж, НҮБ-д элсэх БНМАУ-ын хүсэлтийг зөвшөөрнө гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэхийн хамт БНМАУ нь НҮБ-ын дүрмийн бүхий л заалтыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөхөө илэрхийлжээ. Гэвч БНМАУ олон улсын хамтын нийгэмлэгт элсэх асуудал багагүй саад бэрхшээлтэй тулгарч байсан бөгөөд манай улс…

Цааш унших

ЦЭЦЭГ Надад өнөөдөр цэцэг бэлэглэв Өнөөдөр миний төрсөн өдөр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш Бид өнгөрсөн шөнө хэрэлдсэн, энэ нь анхных байв. Мөн тэрээр намайг гомдоохоор хэрцгий үг их хэлсэн Би түүнийг харамсаж байгааг мэдэж байна, намайг гомдооно гэж хэлээгүй Яагаад гэвэл өнөөдөр тэр надад цэцэг илгээсэн Надад өнөөдөр цэцэг бэлэглэв Өнөөдөр ойн баяр биш, ямар нэгэн тэмдэглэлт өдөр ч биш Өчигдөр орой намайг хананд шахаад багалзуурдсан Энэ хар дарсан зүүд мэт санагдсан Үнэхээр болсон гэдэгт итгэж чадахгүй байна Өнөө өглөө босоход хамаг бие маань хөхөрч хөндүүрлэсэн байв. Гэхдээ тэр харамсаж байгааг би мэдэж байна Яагаад гэвэл өнөөдөр…

Цааш унших

Монголын Үндсэний Олимпийн хороо эзэнгүй болоод хоёр сар гаруйн нүүрийг үзэж байгаа. Учир нь тус холбооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгааны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч өнгөрсөн наймдугаар сарын 06-ны өдрийн Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Ямартай ч хоёр сар гаруй хугацаанд эзэнгүй байсан энэхүү суудал эзэнтэй болохоор дуншиж эхэлжээ. Тодруулбал,МҮОХ-нийхон энэ сарын 28-ны өдөр ээлжит бус хурлаа зарлаж Ерөнхийлөгчийнхөө асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тэгвэл спорт сонирхогчид болон тус холбооныхоны дунд хэн Ерөнхийлөгч болох бол гэсэн битүүхэн хүлээлт бий ч аль хэдийнэ эзэн нь тодорхой болсон гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, бидэнд олдсон…

Цааш унших

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас санаачлан хэрэгжүүлж буй гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль хүчний байгууллагын алба хаагчидыг чадавхижуулах, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилготой “ГЭР ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЛ” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Хүчирхийллийн эсрэг үйлчилгээ үзүүлж байгаа хууль хүчний байгууллагууд нэг зорилго, нэг ойлголттой байж энэ төрлийн гэмт хэрэг буурах боломжтой гэж тэд үзэж байна. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас нэгдсэн арга хэмжээний хүрээнд хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч иргэдийн болон удаа дараа энэ төрлийн дуудлага мэдээлэл ирүүлсэн айл өрхийн нэгдсэн судалгааг гаргаж, дахин хүчирхийлэл үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Нэг…

Цааш унших

Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Тэмцээний нээлт өнөөдөр болсон ба нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсэж гарын бэлэг бэлэглэлээ. Скай хайпермаркет нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлдэг ба энэ удаа ч мөн адил ирээдүйн олимпийн баатарууд, дэлхийн аваргууд, гавъяат…

Цааш унших