Зохиогч: cool

Сү.Батболдын охин төрсөн өдрөөрөө хандив босгов Ерөнхий сайд асан Сү.Батболдын амины ганц охин Б.Бадамханд Бостоны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, АНУ-ын “The New School”-д медиа менежмент чиглэлээр магистрын зэрэг хамгаалаад эх орондоо ирсэн. Эх орондоо сүүлийн 7-8 жил байгаагүй тэрээр өнгөрсөн долоо хоногт 25 насныхаа төрсөн өдрийг онцгой тэмдэглэсэн байна. Энэ тухайгаа тэрээр өөрийн цахим хуудаснаа “Төрсөн өдрөө их сэтгэл өндөр тэмдэглэлээ энэ жил. Төрсөн өдрөө өнгөрсөн баасан гараг тэмдэглэсэн юм. Сүүлийн 7 жил Монголд тэмдэглээгүй, 25 нас хүрч байгаа гээд манай хүн бид хоёр нэг орой ярьж сууж байгаад ер нь надад манай найзууд бэлэг, цэцэг өгөхийн оронд миний…

Цааш унших

Төрийн ордны зүүн талд байрлах “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр “Таванбогд трейд” компанийн захирал Ц.Баатарсайхан 2016 онд худалдан авсан. Харин өнгөрсөн жил тус газарт томоохон худалдаа үйлчилгээний “Галлериа” хэмээх цогцолборыг барьсан юм. Сүүлийн үед сошиалд уг барилгатай холбоотой мэдээлэл мэр сэр цацагдах боллоо. Тухайлбал, твиттэрт нэгэн бүсгүй “Францад архитектурын сургууль төгссөн монгол залуу хэвлэх үйлдвэрийн үндсэн хэв загварыг хадгалсан “Gallerie” нэртэй зураг төсөл гаргаад Таванбогд компанид үзүүлжээ. Тус компани хариу өгөөгүй ч удалгүй энэ барилга босоход мөнөөх залуугийн зураг төслийн 95 хувь нь тэр чигээрээ байсан” гэж бичжээ. facebook.com/skinnystudio2015/photos/a.2307198409509186/2307199152842445/?type=3&theater

Цааш унших

Олон улсын хэвлэлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулгатай андуурагдав. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы шинэ Эзэн Хаан Нарүхито-г хаан сэнтийд залрах ёслолд өөрийн гэргийн хамт оролцсон билээ. Уг ёслолыг олон улсын 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжилсан. Тэгвэл Герман улсын нэгэн өдөр тутмын хэвлэлд манай улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэрэл зургийн тайлбар дор “Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагын Баттулга” хэмээн бичжээ. Дээрх андуурлыг учир мэдэх хүмүүс өөр өөрөөр тайлбарлаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн ажлыг хийгээд, Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа ажлыг хийж яваад байхаар ийм асуудал үүсэх нь аргагүй гэсэн байр суурь сошиалд хүчээ аваад байна.

Цааш унших

Б.Наранхүү гишүүн монголын хамгийн үнэтэй хөөргийг барьдаг Монголын тэргүүн баячуудын жагсаалтанд байнга дээгүүрт нэр нь бичигддэг УИХ-ын гишүүн Б.Наранхүү. 20 тэрбумаар тойрог худалдаж авсан гэдэг хэл аманд өртөж байсан эрхэм гишүүний хувийн эдлэж хэрэглэж байгаа бүхэн олны анхаарлыг үргэлж татаж байдаг. Түүнийг 800 саяар морь худалдаж авсан, тус бүр нь хагас тэрбумын үнэтэй дөрвөн машин авч, машиныхаа дотор талд алтаар нэрээ сийлүүлсэн, ганцхан жилийн дотор моринд л гэхэд хоёр тэрбумыг зориулсан гэдэг. Тэгвэл энэ удаа тэрбээр Монголын хамгийн өндөр үнэ өртөгтэй, эртний хөөргийг гартаа барьж байгаа хүнээр бас л тодров. Эрхэм гишүүн Наранхүү 16-р зууны үеийн эртний эдлэл болох хуучны…

Цааш унших

Цаг хугацаа, гоо үзэсгэлэнгийн өмнө толгой гудайлгүй яваа бүсгүй бол топ модель Э.Одгэрэл. Харин түүний эрхэмсэг гоо үзэсгэлэнгийн өмнө цаг хугацаа өөрөө ялагдал хүлээх мэт. 55 насанд монгол бүсгүйчүүдийн хэд нь топ бүсгүй шиг толиотой явдгийг мэдэх манайхан хүндэлж хайрлахаасаа өмнө атаархаж, жөтөөрхөх нь илүү. Тиймдээ ч хар цагаан хэл амны бай болсон түүнийг чин сэтгэлээсээ хүндэлж явдаг цөөхөн хэдэн хүн л “том уул алсрах тусмаа тодордог юм” хэмээж суудаг. Үнэхээр ч Монголын загварын ертөнцөд түүнээс өөр том уул хэн байхав. Алсрах тусмаа тодорч яваа Э.Одгэрэлийн амжилтанд хоёр гар төдийхний ганц нэгхэн үрчлээс харин ч нэг нөлөөлөхгүй юм байх аа…

Цааш унших

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын анхдагч Ууган эмнэлэг, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн хошой одонт Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн 94 жилийн түүхэн ой энэ өдөр тохиож байна. Анх 1925 оны 10 дугаар сарын 25-нд Ардын эмнэлэг нэртэйгээр Европ эмнэлгийн 8, лам ёсны түвд эмнэлгийн 7, нийт 15 ортой эмнэлгийг 1 орос, 3 монгол эмчтэйгээр тэр үеийн Улаанбаатар хотын IX хорооны нутаг дэвсгэр буюу Зоригт ван Осорбазарын ач хүү Төвдорж вангийн цэцэрлэгт хашаа ордонд байгуулснаар эдүгээгийн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тулгын чулуу тавигдсан байна. Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг нь өнөөдөр улсын хэмжээнд амбулаторын болон хэвтүүлэн эмчлэх чиглэлээр нийт 568 оронд…

Цааш унших

МҮОНРТ-ээс санаачилж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хавдар судлалын үндэсний төв, Худалдаа хөгжлийн банктай хамтран “XXI зуун-Хавдаргүй Монгол 1000 гэр бүлийн зөвлөгөөн”-ийг энэ сарын 30-нд 08:00-13:00 цагт Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, нийгмийн бодлого, БСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ХСҮТ-ийн захирал Ж.Чинбүрэн болон бусад мэргэжлийн байгууллагын төлөөлөл, хавдрын эмч нар оролцоно. Мөн хавдар өвчин туссан нэгэн иргэн өөрт тохиолдсон зүйлээ зочдод ярьж, хэрхэн эрүүл болсон тухайгаа сонирхуулах юм. Иймд уг арга хэмжээнд оролцохыг хүссэн иргэдийг ирэх даваа…

Цааш унших

НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-аас саатуулсан талаар бид мэдээлж байсан билээ.  Түүнийг 48 цаг саатуулсны дараа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс батлан даалтад гаргасан юм. Ц.Баатарбилэгийг  Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт болон зээл олгохдоо хууль зөрчсөн гэх үндэслэлээр  АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд түүнийг тухайн үед саатуулсан. Тэгвэл үүнээс өөр хэргээр  НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг АТГ-аас шалгаж байгаа аж. Тодруулбал, түүнийг нэг биш хүнд хахууль өгсөн байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байгаа  юм байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Цааш унших

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан улсын төсвийн нэгбүрчилэн уншлаа. Хавдрын эмнэлэгт 2020 онд шаардагдсан 19,8 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг тусгасангүй. Энэ мөнгө бол ирэх онд хавдраар өвдсөн иргэдээ хэвтүүлэх ортой, эмчлэх эм тариатай байлгахаар хүссэн мөнгө. Одоо хар. Өдөрт Монгол улсад хавдраар 13-15 иргэн хавдрын өвчний улмаас нас барж байгаа. Жилд нь бодох юм бол 5475 иргэнээ бид энэ өвчнөөр алдаж байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хамаарах, анхаарах асуудал биш үү. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар та Хавдрын эмнэлгээр орж үзсэн үү?  Нарантуул захаас ч олон хүн тэнд хөлхөж , өвчин шаналал нэвчсэн нүдээр эмч нарыг царайчилж байдаг юм.…

Цааш унших