АТГ-аас зарласан “Нүүрсний хулгайч”-дын нэг хэмээн цоллуулсан хүн бол МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Х.Мандахбаяр. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа мэдэгдэл гаргаж, албан тушаалаасаа түтгэлзэж байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас түдгэлзэх хүсэлт гаргалаа. Г.Занданшатар даргатай ямар нэгэн бизнесийн харилцаа, хамааралгүй. Гүтгэн харлуулах, мушгин гуйвуулах кампанит ажлыг зарим хэвлэлийн эзэд, улстөрчид зохион байгуулж байх шиг. Миний эрхэлж буй бизнес рүү ч хайр гамгүй дайрч эхэлжээ. Нүүрсний хулгайн эсрэг зогссон байр сууринаасаа ухрахгүй. Асуудлын үнэн мөн нь тогтоогдоно гэдэгт эргэлзэхгүй байна. Ямар нэгэн байдлаар “нүүрсний хулгай” хэмээх хууль бус үйл ажиллагаанд оролцоогүй, төр ард түмнийхээ хөрөнгөнөөс хумслаагүй гэдгээ нотлох болно” гэв.


2 сэтгэгдэл
Нотлох хэрэгтэй ард түмний нэрийн өмнөөс гэж бүү ярь.. Жагсана гэж жүжиглэх бүр хэрэггүй Улс төрд орсон л бол худлаа ярьж сурдаг цаашлаад хулгайч болдог гэсэн шүү.
Нотлох хэрэгтэй ард түмний нэрийн өмнөөс гэж бүү ярь.. Жагсана гэж жүжиглэх бүр хэрэггүй Улс төрд орсон л бол худлаа ярьж сурдаг цаашлаад хулгайч болдог гэсэн шүү.