Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Папарацци»“Dandalion” брэндийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл “Гар урлал миний бүх амьдрал болчихсон”
Папарацци

“Dandalion” брэндийг үүсгэн байгуулагч Б.Энэрэл “Гар урлал миний бүх амьдрал болчихсон”

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/15/2022Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай сайт та бүхэндээ “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих” зорилготойгоор Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг суртчилан таниулах ажлаа үүгээр эхлэж байна. Манай эхний зочноор “Dandalion” брэндийг үүсгэн байгуулагч, хоёр хүүгийн ээж, ажилсаг эмэгтэй Б.Энэрэлтэй ярилцлаа.

Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.

-Сайн. Сайн байна уу? Юуны өмнө танай редакцийн хамт олонд талархсанаа илэрхийлье. Өөрийн брэндээ сурталчилах тал дээр маш том дэмжлэг гэж хувьдаа бодож байна. Намайг Баярсайханы Энэрэл гэдэг. Сэлэнгэ аймагт төрж өссөн. Сэтгүүлч, график дизайнер мэргэжилтэй.

Гар урлал гэдэг зүйлтэй анх хэзээнээс танилцаж эхлэв хэнээс анхлан сурав? Таны гэр бүлд гарын ур дүйтэй хүн байдаг уу?

-Анх гар урлалыг сонирхох болсон гол шалтгаан бол миний ээж. Багаасаа л шүр сатурк,  гар урлалын эсгий гоёл чимэглэл дунд өссөн. Ээж минь ХБИ байдаг. Хэдий сонсголын чадвараа алдсан ч гэсэн миний амьдралын хамгийн том багш. Хүн болж төлөвшихөд ээж минь хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүн. Гар урлал одоогоор миний бүх амьдрал болчихсон.

Гар урлалаа хийж суух үедээ ямар мэдрэмж авдаг вэ?

-Өөрийн мэдрэмжээрээ загвараа гаргаж суухдаа бясалгал хийж байгаатай дүйцхүйц мэдрэмж авдаг. Мянган үгнээс илүү тайвшрал олдог.

Нэг гар урлал хийхэд хэр их цаг хугацаа зарцуулдаг вэ?

-Би нойргүйдэлтэй сүүлийн гурван жил тэмцэж байна. Ер нь шөнийн цагаар унтдаггүй. Хаяа шөнөөр сууж хийнэ ээ. Ингээд бодохоор өдрийн 10-15 цагийг урлалын ажилдаа зарцуулдаг.

Өөрийн нэрийн брэндтэй болсон сэтгэгдэлээсээ хуваалцаач. Мэдээж маш их хичээл зүтгэл, хөдөлмөр, цаг хугацаа орно шүү дээ?

-Анх тус брэндийг гаргана гэж зорилго бичээд хоёр жил гаран болчихож. Саяхан мэт санагдавч өөрийн хүсч байсан брэндээ эхлүүлж, ажиллаж байгаадаа баяртай байна.

“Dandalion” буюу багваахай. Энэ нэрний учир юу вэ, яагаад ийм нэр өгсөн?

-Би их романтик, дотоод сэтгэл хөдлөл ихтэй хүн. Тэр ч утгаараа миний сонирхол бусдаас тэс өөр байдаг. Би багаасаа л шар шувуунд хайртай байсан. Яг өвөө шиг минь амгалан харцтай. Тэгээд цэцэг авах тийм ч дуртай биш. Амьд цэцэг хэзээ нэгэн цагт үхдэг нь гунигтай санагддаг. Харин бидний багадаа тоглож өссөн аабан бээбэн буюу “Багваахай” цэцэгэнд их дуртай. Нэгэнт нас нь гүйцчихсэн багваахай өөрийн зоргоор өдөө хийсгэдэг. Яг хүний богинохон амьдрал шиг санагддаг. Тиймээс ч тус брэндээ “Бурханы цэцэг буюу Багваахай” гэж нэрлэсэн. Их удаан бодсон. Улсын нэгдүгээр эмнэлэгт мэс засалд орох гээд ээлжээ хүлээж байхад эмнэлэгийн ханан дээр бурханы зураг урд нь зул хүж өргөсөн байсан нь сонин содон санагдсан. Тэгээд л бурханы цэцэг гэж дотроо сүсэглэж явья гээд л “Багваахай” брэндийнхээ үзүүрээс тас атгачихсан. Би хар, улаан, саарал өнгөнд их дуртай. Мөн рок сонсдог. Төгс хослол ч болдог. Тэр утгаараа надтай адилхан мэдрэмжтэй хүмүүсийг олох миний мэдрэмжийг ч бас хэн нэгэн хүндэлнэ, ойлгоно гэдэг утгаараа дандаа дарк өнгөөр бүтээлээ хийдэг.

Сэтгэл оюун, ур ухаан бүгдийг шингээж урлаж байж сая бүтээл болно. Таны бүтээлүүдэд хэрэглэгчдийн зүгээс ямар сэтгэгдэлтэй байдаг бол?

 

-Одоогоор дөнгөж эхлэлж байгаа ч гэсэн хэрэглэгчийн гар дээр 20-иод бүтээл очсон байна. Мөн Монгол бүсгүйчүүд өдөр тутамдаа Монгол ёс заншилаа шинэ загвараар бүтээсэн дээл, эдлэл хэрэглэлээ байнга хэрэглэж байгаасай гэж бодсоны үндсэн дээр жижигхэн шигтгээ болгож үсний унжуурга гаргаж байгаа. Хэрэглэгчид их содон, чамин юм байна гэж хүлээж авч байгааг харах таатай байдаг.

Гэрийнхэн нь хэр дэмждэг вэ? Цаг зав бага ээж хүн хэдий ч бүхий л ажлаа амжуулж байгаа нь ойлгомжтой.

-Манай гэрийнхэн их дэмждэг. Анх эхний тестерээ гаргах гэж 13 удаа бүтэлгүйтсэн. Сар гаран ноцолдсон гэхүү дээ. Тэгээд яг загвараа гаргачихсан чинь нэг бүтээлээ 3 цагийн дотор гаргадаг болчихсон. Хоёр ээж, аав, нөхөр, хоёр дүү, найз нөхөд, ах эгч нар гээд л бүгд л их дэмжиж байгаа. Дашрамд хэлэхэд миний жижигхэн ертөнцийг ойлгож эхэлж байгаа гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хоёр хүү маань хэдий нас жаахан ч гэсэн биеэ даачихсан мөн аав ээжүүд маань дэмждэг учраас хүүхэдтэй зууралдах ахуйн ажилд дарагдах зэргээс хол байдаг. Мөн төлөвлөгөө гаргачихдаг. Тэдэн цагт хоол хийнэ тэдээс тэдэн цагийн хооронд юм угаана ч гэх юмуу.

Хэдэн төрлийн бүтээгдэхүүн урладаг вэ, загвар ур хийцийн хувьд дахин давтагдашгүй байдаг. Цаашдаа бүтээгдэхүүнээ өргөжүүлж, олшруулах тал дээр ямар зорилго тэмүүлэлтэй явна вэ?

-Одоогоор унжуурга, бурхантай бугуйвч хоёрыг хослуулж гаргаж байгаа. Цаашдаа өөрийн нэрийн Hoodie, пальто гаргах зорилготой ажиллаж байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хамгийн тулгамдсан асуудал маркетинг борлуулалт байдаг шүү дээ. Та өөрийн брэндийн марктингаа ямар байдлаар хийж байна вэ?

-Марктингаа ер нь сошиалаар л явуулж байгаа. Одоо сошиал бол маш том зах зээл болчихсон байна. Зөв эерэгээр л ашиглаж чадвал хэрэглэгчид татах, борлуулалт хийх гээд л давуу чанартай болсон байна. Пэйж хуудсаа өөрөөр нь дагагчаа ихэсгэх, татах зорилготой байна. Одоогоор ганцаараа байгаа дээрээс нь тус бүтээлийг гаргахад цаг хугацаа их ордог учраас талх шиг зарах, их хэмжээний мөнгө олох ч гэх юмуу тийм зүйл хүсэхгүй байгаа. Тийм ч учраас аясаар нь л явуулж байна. Миний хамгийн их баярлаж байгаа зүйл бол Монгол бүсгүйчүүд маань уламлалт хэв маягаа битгий алдаасай, ёс уламжлал болсон эмэгтэй хүний чимэглэлүүдээ ганцхан баяраар биш өдөр бүр хэрэглэдэг болоосой гэж хүсэж байна. Би дээл өмсөх их дуртай. Харин гадуур явахад эвэртэй туулай харсан мэт харцуудтай их тааралддаг. Тэрийг л эвдмээр байна. Бид анх короно Монголд дэлгэрэхэд маск зүүх нь битгий хэл гадуур масктай хүмүүс их ховор байсан. Цаг хугацааны эрхээр маскгүй гарахаар хоосон санагддаг болчихсон байсан шүү дээ. Яг тэрэнтэй адилхан дээлээ гоёл чимэглэлээ, монгол гуталаа өдөр тутамдаа хэрэглэдэг болоосой гэж хүсэж байна.

Өөрийн бүтээж буй брэндийнхээ, хийж буй ажлынхаа тухай, ирээдүйн зорилгоо бидэнд хуваалцсанд баярлалаа. Таны цаашдын бүтээл, хийх ажилд амжилт хүсье.

-Та бүхэнд маш их баярлалаа. Урдах зам нь дардан байж жаргал цэнгэлийн манлайд хүрэхийг хүсье.

Ярилцсан Б.Мөнхжаргал

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.