Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Тодзаяад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Б.Тодзаяа нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гэртээ 4 настай, эрэгтэй Э-г орондоо шээлээ гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Тодзаяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур…
Зохиогч: cool
БНХАУ-ын 500 иргэнийг өчигдөр Сүхбаатар дүүрэгт байрлах ‘UNION building’, Баянзүрх дүүрэгт байрлах ‘Амар’, ‘Ориентал’, Баянгол дүүрэгт байрлах ‘Кентавр’ зочид буудал гэсэн дөрвөн байршлаас баривчилсан. Тэгвэл эдгээр 500 хүн нь бүгд БНХАУ-ын 20-30 насны иргэн бөгөөд Монгол улсад Буянт-Ухаа боомтоор Хонг-Гонкоос орж ирсэн байна. Тэдгээр иргэд нь Хөх хотоос виз авч Монгол улсад аялал жуулчлалын 30 хоногийн визтэй орж иржээ. Одоогоор тэдгээр иргэдийг хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Эх сурвалжийн хэлж байгаагаар тэдгээр иргэд нь АН-ын захиалгаар цахим орчинд троллын үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд утасны дугаар, гар утас, буудлын өрөө зэргийг бүгдийг нь АН-аас бэлдэж өгсөн гэх мэдээлэл байна. Харин энэ талаар албан ёсны мэдээлэл авахаар тагнуулын байгууллагатай холбогдох гэсэн…
“Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” аймгийн анхдугаар чуулган 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд болно. Сонирхсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг “Сэлэнгийн долгио” чуулгын байранд болох чуулганы үйл ажиллагааг сонирхохыг урьж байна.
Цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнийнх дэрсхэн гурван охинтой. Аварга алсыг харж, охидуудаа Германд боловсрол эзэмшүүлэхдээ томыгоо архитектур дизайны чиглэлээр, дунд охиноо био анагаах, бага охиноо маркетингийн мэргэжил сонгуулсан юм билээ. Бөхийн ёс жудагт гэр бүлд өссөн охидуудаас олон нийтэд хамгийн нээлттэй нь дунд охин Б.Бурмаа нь. Тэрээр бодибилдингийн спортод эргэлт буцалтгүй орж, фитнесс мисс болоод амжсан. Аавынхаа байгуулсан “Аварга” дээд сургуулийг ээжийнхээ хамт удирддаг тэртээр захирлын суудалнаас татгалзсан гэнэ. Олон нийт аваргын охидыг бүрэг, даруу, төлөв гэж ярьцгаадаг. Магадгүй нийтэд тогтсон хэвшмэл ойлголт нь “хэвлийгээрээ инээмсэглэгч”, булчинлаг бие хаагаа гайхуулагч Б.Бурмааг танилгүй өнгөрөхөд хүргэдэг байх.
Дэлхийд нэрээ цуурайтуулаад буй THE HU хамтлаг олон улсад маш олон фэнтэй болж, тэднийг биширсэн гадаадынхны давалгаа үүсээд буй. Тус хамтлагийн нэртэй шоколад АНУ-ын Вашинтон D.C-гийн Pershing DR Arlington гудамжинд зарагдах болжээ. Өмнө нь хамтлагийн нэрээр загварын шоу зохиогдсон төдийгүй THE HU-гийн фэн хос монгол ёс заншлаар хуримаа хийхээр болсноо The HU Fan club-ийн группээр дамжуулан мэдэгдэж байв. Онцолход, хүннү рок урсгалаар уран бүтээлээ туурвидаг “The Hu” хамтлагийн “Гэрэг” цомог энэ оны есдүгээр сарын 13-нд дэлхийн улс орнуудаар нэгэн зэрэг худалдаалагдаж эхэлсэн юм. Цомгийн нээлттэй зэрэгцүүлэн тус хамтлагийнхан АНУ-дахь аялан тоглолтоо эхлүүлж байсан бөгөөд энэ үеэр “Gereg” цомог нь тухайн…
Монголын рок попын ертөнц шинэ өнгийг нэмсэн бүтээлээр бүл нэмээд удаагүй байгаа билээ. Төрийн соёрхолт, Дуучин Д.Болд “Зүүдний хаалган дээр” шинэхэн клипээ цацаж, олон залуусыг зүүдний ертөнцөөр гайхалтайгаар аялуулсаар байна. Тэрбээр өөрийн шинэ уран бүтээлээ олны хүртээл болгоод зогсохгүй залгамж үе болсон залуу уран бүтээлчдээ дэмжиж ажиллаж буй. Түүнийг “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустаа гайхалтай уран бүтээлүүдийг хүргэхээр зэхэж байгаа талаар өмнө нь дуулгаж байсан билээ. Тэгвэл “The Voice of Mongolia” шоунд түүний багт байсан Ж.Ариунжаргалын “Тал нутгийн охин” хэмээх содон нэртэй шинэ дуугаараа өнөөдрөөс FM сонсогдын сонорыг мялаагаад эхэлжээ. Уг дууны аяыг Д.Болд, шүлгийг Quiza зохиосон байна. Тал нутгийн охин дууг “The Voice…
Хагас тэрбумаар марк худалдан авсан УИХ-ын гишүүн хэн бэ УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн өнөөдөр твиттэрт УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан тухай мэдээлэл цацлаа. Гэвч чухам хэн гэдэг түшээ ийн баярхасныг ил тод зарласангүй. Тодорхой оноосон нэр дурдаагүй ч хагас тэрбум төгрөгөөр марк худалдаж авсан гишүүнийг Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэг гэж зарим эх сурвалж тодотгосон байна. Сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг УИХ-ын гишүүний хувьд бол марканд зарцуулсан мөнгө нь хэтэрхий их юм. УИХ дотроос марк сонирхон цуглуулдаг хүнийг олоход тийм ч төөрөлдөхөөр зүйл биш. Тэгэхээр хэн гэгч гишүүн 500 сая…
Сар орчмын өмнө Засгийн газраас хуучны барилгуудыг нураах шийдвэр гаргаж, олон хүний анхаарлыг татаж байлаа. Тэгвэл уг шийдвэр буцаагдсан гэнэ шүү. Хуучны барилгуудаар “оролдохгүй” байх шийдвэрт хүргэсэн гол хүн монголын урдаа барьдаг архитектор Б.Батжав. “АПУ” компанид захирлын алба хашиж явсан тэрээр сүүлийн сар гаруйн хугацаанд албан тушаалтнуудад хөлөө цуцтал бичиг цаас зөөсний эцэст улсын Төв номын сан, УДЭТ, ДБЭТ тэргүүтэй хуучны барилгуудыг аварчээ. Түүнийг топ модель Э.Одгэрэлийн амраг гэдгээр хүмүүс сайн мэддэг. Өнгөрсөн жилээс “NTV” телевизийн “Metro Star” нэвтрүүлгийг хөтлөх болсон бөгөөд түүнийг ”Люмино” хамтлагийн Бажигийн аав гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Нүдэнд дулаахан сайхан инээмсэглэсэн хотын…
Цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбоо 10 жилийнхээ ойтой золгож байна. “Цахим орчинд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе” уриатайгаар 10 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Монголын Сайтын холбоо 2019 оны 10 сарын 26-ны өдөр Новотел зочид буудалд “ЦАХИМ СЭТГҮҮЛ ЗҮЙН ХӨГЖИЛ 10 ЖИЛД” III форумыг амжилттай зохион байгууллаа. Форумд МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл болон сэтгүүлч бэлтгэж байгаа их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, цахим орчинд үйл ажиллагаа явуулж байгаа сэтгүүлчид оролцсон юм. Хэлэлцүүлгийг Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Л.Оюунтунгалаг нээж үг хэлсэн. Үүний дараа Монголын Сайтын холбооны дэд Ерөнхийлөгч Б.Цоожчулуунцэцэг “Цахим сэтгүүл зүйн хөгжил 10 жилд илтгэлийг хэлэлцүүлсэн юм.…
“Ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийг дахин боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх нь” сэдэвт ОУ-ын форумд БОАЖЯ, ЗТХЯ, КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага Монгол авто ресайкл парк ХХК хамтран зохион байгууллаа. Форумд УИХ, Засгийн газрын төлөөлөгчид, салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжилтнүүд нийлсэн 100 орчим төлөөлөгч оролцлоо. Зам, тээврийн салбарт нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудлын нэг болох ашиглалтаас хасагдсан автотээврийн хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр өндөр хөгжилтэй улс орнуудын туршлагыг судлах, олон улсын байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг авах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэж байгаа гадаад, дотоодын төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бодлогын хувьд дэмжин цаашид ч…
