Төрөх үхэх хоёр ижилхэн гэдэг. Энэ утгаараа эрт дээр үеэс төрөх дөхсөн тулгар биетэй эмэгтэйд хүн бүр анхаарлаа хандуулж, эсэн мэнд амаржуулахыг хичээдэг.
Тэгвэл сүүлийн үед улсдаа тэргүүлэгч эх, нярайн эмнэлэг болох Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвийн Төрөх тасгийн талаарх иргэдийн гомдол сошиалд хөврөх болжээ.
Тухайлбал, нэгэн бүсгүйн хүүхдийг гаргаж авахдаа зүсэлт хийх үед нярайн зулайг “сийчсэн” бол төрүүлэх гэж буй эхийг хагалгааны өрөөнд нүцгэлж оруулаад цаг гаруй хугацаанд эмч нь “алга болсон” гэх мэт асуудлууд сошиал хуудаснаа дэлгэгдснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
кейс-1
кейс-2
Нялх үрээ энгэртээ эсэн мэнд тэврэхийг хүлээсэн эхчүүдийн сэтгэлзүйг тус эмнэлгийнхэн юман чинээ боддоггүй бололтой. Боловсон хүчний шинэчлэл хийдэг шигээ тэдний мэргэжлийн ур чадвар, хүнлэг сэтгэлд репорм хийх цаг иржээ.